Карл Рожерс /Carl R. Rogers 1902 - 1987/
Карл Рожерс 1905 онд Illinous-ийн Oak Park-д баян чинээлэг бизнес гэр бүлд төржээ. Тэрээр маш чанга дэглэмтэй үүрэг хариуцлага, ажлын үнэ цэнийг дээд зэргээр чухалчилдаг шашны орчинд хүмүүжсэн юм. Рожерс Висконсины Их Сургуульд хөдөө аж ахуйн чиглэлээр элссэн боловч санваартан болохоор шийдэж байв.
1924 онд Висконсиныг орхиж, Нью-Йоркын "Нэгдсэн Теологийн Семинар"-т элсэж ямар нэг асуудалтай хүүхэдтэй гүн гүнзгий клиник ажил хийж байсан бөгөөд улмаар энэ явдал нь клииник сэтгэл судлалыг сонирхоход хүргэсэн юм. Тэрээр 1931 онд Колумби их сургуулиас докторын зэрэг хүртээд Нью-Йоркын Рочестерийн удирдлагын клиникт ажиллахаар болжээ. Тэрээр Калифорниагийн Ла Жоллад Хүний Судалгааны Төвийг байгуулахаас өмнө Висконсины Их Сургууль, Чикакогийн Их Сургууль, Охайо мужийн Их Сургуульд тус тус багшилж байв.
Тэрээр карьерийнхаа турш гэмт хэрэгтэн болон ял эдэлж буй хүүхдүүдтэй ажилласан нь түүний хүн төвт сэтгэл засал, "зааварчилгаагүй" онолыг нь бий болгоход түлхэц болж өгсөн. Тэрээр маш олон нөлөө бүхний номнууд бичсэн бөгөөд тэр дундаа үйлчлүүлэгч төвт сэтгэл засал (1951), Хүн болох нь (1961), Амьдрах арга ухаан (1980) зэрэг бүтээлүүд нь олны танил болж чадсан. Карл Рожерс 1987 онд насан эцэслэх хүртлээ хүмүүнлэг Сэтгэл Судлалын тэргүүлэгч байв.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: