Альфред Бине /Alfred Binet 1857 - 1911/
Альфред Бине 1857 онд Францын Найс хотноо төржээ. Тэрээр 1894 онд шавьжний мэдрэлийн системийн талаарх судалгаагаараа докторын зэрэг хүртэж, тухайн жилдээ Сорбоннегийн сэтгэл судлалын лабораторын захиралаар томилогдсон аж. Дараагийн хэдэн жил бичгийн хэв, ховс, хүртэхүй, сэтгэхүй зэрэг сэдвүүдийг судалсан бөгөөд 1895 онд L'Annee Psycholigque хэмээх чухал сэтгүүлийг эрхлэн гаргаж эхэлсэн юм.
1900-аад оны үеэр Бине хоёр охин дээрээ сэтгэхүйн талаарх судалгаа авч түүнийгээ олны хүртээл болгож хэвлүүлжээ. 1904 онд Парисын дунд сургуулийн системд зориулан сурагчдийн оюун ухааны чадамжийг ангилах тестийг зохиож байлаа. Бине болон түүний хамтрагчид, тэр дундаа Теодори Симон 1905 онд оюун ухааны чадамжийн анхны томъёоллыг боловсруулж байв.
Бине, Симон нар оюун ухааны хоцрогдолтой хүүхдүүдийг шалгаж, хоцрогдлын түвшинг нь чиглүүлж байв. Дараагийн хэдэн жилийнхээ ихэнх хугацаанд хүүхдийн оюун ухааны чадамжийг тодорхойлж, тестээ дахин боловсруулсаар 1911 онд насан эцэслэжээ. Түүний оюун ухааны тестийн судалгаа, шинжилгээний ажил нь сэтгэл судлалын хүрээний асар их судалгаанд түлхэц болсон гэж үздэг билээ.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: