Бризендин ба Эмэгтэй тархи
Луанн Бризендин бол мэдрэл-сэтгэцийн эмч бөгөөд 2006 онд хэвлэгдсэн "Эмэгтэй Тархи" ном, 2010 онд хэвлэгдсэн "Эрэгтэй Тархи" номын зохиогч юм. Түүний судалгааны гол зорилго бол эмэгтэйчүүдийн даавар ба зан араншин. Бризендин анагаах ухааны UC Berkeley Их Сургуулийн нейробилогиор төгсөж, мөн Яали Их Сургуульд суралцаж байгаад Харвардын Их Сургуульд сэтгэц судлалыг албан ёсоор дүүргэсэн аж.
Луанн Бризендин анагаах ухааны оюутан байхдаа дэлхий нийтэд мэдээллэж чадсан судалгаа болох эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс 2:1 харьцаагаар илүү сэтгэл гутралд автдаг гэдэг нэгэн чухал ойлголтыг мэддэг байлаа. Ийнхүү тэрээр феминист болохоор эрс шийдэж, эмэгтэйчүүдийг уламжлалт байдлаар дарлан хавчих асуудлыг хэлэлцэж байхаар эрс шийдсэн юм. Гэхдээ үүнээс өмнө хүүхдүүд бэлгийн хөгжил гүйцэх хүртлээ охид, хөвгүүдийн сэтгэл гутралын харьцаа адилхан байдаг гэдгийг тогтоогоод байв.

Тэрээр хожим сэтгэцийн эмч болоод эмэгтэй тархи нь дааврын үе шат, эмэгтэйчүүдийн зан үйл, бодит байдлын тусгал зэргийн өөрчлөлтөөс шалтгаалж бий болдог гэж үзсэн юм. Бризендин 1994 онд Сан Францискод дэлхийн хамгийн анхны Дааврын Клиник, Эмэгтэйчүүдийн зан араншин зэрэг төвүүдийг байгуулсан.
Үндсэн ялгаа. Бризендиний бичсэнээр эрэгтэй тархи нь эмэгтэй тархинаас ойролцоогоор 9 % том байдаг гэжээ. Харин тархин дахь хэмжээ ижил боловч эмэгтэйчүүдийн гавлын эзлэхүүн бага байдаг юм.
Эмэгтэйчүүдийн хувьд тархины бүсүүдэд байх хэл яриа, сонсголын төвүүдийн мэдрэлийн эс эрэгтэйчүүдийнхээс 11 % - иар илүү байдаг. Мөн тархинд байдаг ой тогтоолтын бүс болох эмэгтэйчүүдийн хипокампус нь илүү том байдаг. Эмэгтэйчүүдийн хэл яриа, тогтоох чадвар, сэтгэл хөдлөлийн чадамж төрөлхийн давуу талтай байлаг.
Эсрэгээрээ түрэмгийлэл, айдсыг зохицуулж байдаг тархины хэсэг болох эрэгтэйчүүдийн AMIGDALA-гийн боловсруулагч нь их байдаг. Магадгүй эрчүүдийн бие махбодын түрэмгийлэл хийх, хурдан бухимдах нь үүнтэй холбоотой байж болох юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил үйл явдал тохиолдсон ч эмэгтэй тархи стресст өртөхдөө илүү хурдан байдаг.
Эрэгтэйчүүд 52 секунд тутамд сексийн тухай боддог бол эмэгтэйчүүд өдөрт ганц удаа боддогийг судалгаагаар тогтоосон байна. Сексийн тухай бодол ба зан үйлийг хариуцсан тархины хэсэг нь эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин том байдаг.

Ашигласан материал: 50 Psychology Classics, 2007, Tom Butler-Bowden
Л. Энхтүшиг
0 comments: