Ой тогтоолт ба Эббингауз
Германы сэтгэл судлаач Герман Эббингауз анх цээжлэлтийн талаарх шинжлэх ухаанч судалгааг аман материалаар авч эхэлсэн юм. Түүний сонирхол хүний ой тогтоолтын процесс, ой тогтоолтыг оношлох үйл ажиллагааг хөгжүүлэх мөн хүний ой тогтоолтын судалгаанд чухал хувь нэмэр оруулах байсан юм. Түүний алдарт бүтээл "Ой Тогтоолт" нь 1885 онд хэвлэгдсэн бөгөөд өнөөг хүртэл хүмүүс түүний номыг уншсаар байна.
Тэрээр өөрийгөө туршиж, холбоо хамааралгүй үгсийг цээжилж байгаад дараа нь хэр их үгсийг цээжил чадахыг шалгаж үзсэн юм. Эббингауз эхлээд герман үгсээр өөрийгөө туршиж байсан ч зарим үгс танил бөгөөд илүү их холбоос хэрэглэж, эргэн санахад амархан байгааг анзаараад холбоос хэрэглэх боломжгүй, өөрт нь танил бус шинэ үгсийг өөртөө туршиж үзэхээр шийджээ. Улмаар утга хамааралгүй үгийн үе (гурван үсэгнээс бүтсэн) буюу жишээ нь, ДАП, ГИН, ЖИЗ гэх мэт үгсийг зохиожээ.
Ингээд Эббингауз өөрийнхөө ой тогтоолтын тестэнд иймэрхүү 2000 гаруй үгсийг зохиож түүний судалгааны үндсэн арга зүй нь туршигдагч өөрөө цээжилсэн жагсаалт үгсээ ямар ч алдаагүйгээр давтаж хэлэх хүртэл 15 үгтэй жагсаалтыг өөрөө цээжилсэн байх ёстой аж. Жагсаалтыг дуустал метрономи багажийн заалтаар үг бүрийг уншина. Дараа нь туршигдагч жагсаалтаа бүгдийг нь яг таг эргэн санахыг хичээнэ. Хэрэв туршигдагч ямар нэг алдаа гаргалгүй цээжээр хэлж чадахгүй бол жагсаалтаа дахин уншиж, дахиад тест өгнө.
Өгсөн хугацаанд туршигдагч хэр их мартсаныг тогтоохын тулд, туршигдагч түр хүлээгээд, дараа нь өөрийгөө дахиж шалгах юм. Жагсаалтын зарим үгсийг мартах нь гарцаагүй. Тийм болохоор бүрэн дүүрэн эргэн санах хүртлээ дахин дахин цээжилнэ гэсэн үг.
Марталтын үйл ажиллагааг тоон дүнгээр тогтоохын тулд Эббингауз "ой тогтоолтын хадгалалт" хэмээх оношилгоог бий болгосон аж. Тэрээр эхлээд жагсаалтаа сайтар цээжлэхийн тулд олон давтамжтайгаар унших шаардлагатай байдаг байсан ба дараагийн удаа нь цээжлэхийн тулд давтамж нь багассан. Энэ ялгааг хадгалалт гэдэг. Хэрэв энэ хадгалалтыг процент рүү шилжүүлбэл ой тогтоолтын харьцуулсан оношлгоог хэрэглэж болно гэсэн үг. Жишээ нь, хэрэв цээжлэхийн тулд 12 давтамжтайгаар, хоёр дахь удаа 6 удаагийн давтамжтайгаар тус тус ажилласан бол матеиалын 50% -ийн агуулга мартагдсан байна гэсэн үг.
Түүний сонгодог судалгаанд, Эббингауз жагсаалтаа бүрэн гүйцэт цээжлээд, дараа нь 20 минутаас 31 өдөр хүртэл дахин цээжилжээ.
Ингээд марталтын муруй огцом доошилж мөн удаанаар доошилж байгааг олж тогтоосон байна. Нэг цагийн дараа материалын 50% агуулгыг мартсан боловч зургаан өдрийн дараа марталт жигд болсон байна. Тэрээр ой тогтоолт тогтонги шинжтэй болж, тодорхой хугацааны дараа сулардаггүй гэж таамагласан юм.
Мөн түүний судалгаагаар хүн холбоо хамааралгүй үгсийг цээжлээд, дараа нь эргэн санахдаа жагсаалтын эхний болон сүүлчийн үгсийг санах хандлагатай байгааг, мөн дунд хэсгийг үгс хурдан мартагдаж байгааг олж тогтоосон. Эббингаузийн ололт ой тогтоолтын сэдвийн хүрээнд хамгийн өргөн хэмжээний судалгаа болж чадсан гэж эрдэмтэд үздэг юм.
Г. Эббингаузын "Марталтын Муруй" |
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: