Өтлөх үеийн сэтгэл зүй

Амьралын сүүлчийн үе шатыг өтлөх процесс гэдэг. Эриксон энэхүү сэтгэл зүйн үе шатыг цогцолборын тодрол гэж нэрлээд хүн амьдралаа хүлээн зөвшөөрөхөд суралцаж хийж бүтээснээсээ сэтгэл ханамж авдаг гэж үзсэн. Судалгаанаас үзэхэд нас багасах тусам үхлийн айдас нэмэгддэг байна. 1980 онд Dorothy Rogers-ийн судалгаанд оролцсон залуусын 20% нь өтөл насны үхлээс айдаг байхад 65-аас дээш насны хүмүүсийн 2% айдаг нь тогтоогджээ.
Сэтгэл засалч Elizabeth Kubler-Ross (1969, 1981) түүний үзсэнээр хүмүүс амьдралынхаа бүх үе шатууд дээр өтөлж үхэхдээ бэлддэг эдгэршгүй өвчтэй болдог гэжээ.  
Эхний үе шат няцаалт. Энэ үед хүмүүс эмч асуудлыг шийднэ, би үхэх болоогүй гэдэгт итгэдэг.
Хоёрдугаар үе шат уур бухимдал юм. Хүмүүсийн өтөлж үхэхээ ухаарч ууртай бухимдалтай болж эргэн тойрны хүмүүсдээ өширхөж эхэлдэг.
Гуравдугаар үе шатанд уур бухимдал яриа хэлэлцээрээр солигддог. Хүмүүс бурханд найдаж, гэр бүл болон эмч нартай яриа хэлэлцээр хийж ихэнхи цагаа өнгөрүүлдэг. Тэд хэрвээ би амьд үлдвэл шаргуу ажиллана, сүм хийд рүү явна, итгэл үнэмшилтэй болно гэх мэтээр ярьдаг.
Дараа нь боломжгүй зүйлсийг ухаарч дөрөвдүгээр үе шатанд гутралаар солигдоно. Сүүлчийн шатанд үхэлдээ бэлдэх нь чухал зүйс гэдгээ ойлгож амьдралын нэг хэсэг бол үхэл гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг