А төрлийн зан байдал

Таны эргэн тойрны бүх зүйл хурдтай өрнөх нь танд таалагддаг уу ? Та хэн нэгний яриаг тасалж, хэлэх гэж буй өгүүлбэрийг нь гүйцээн хэлж байсан уу ? Та түр хүлээнэ үү гэсэн бичгийг хараад дургүй чинь хүрдэг үү ? Та үе үе богино хугацаанд олон зүйлийг хийх гэж хичээдэг үү ? Таны хүссэнээр байж чаддаггүй хүмүүст та тэвчээргүй зан гаргадаг уу ? Та шаргуу хичээл зүтгэлтэй юу ? Та эдгээр асуултуудад тийм гэж хариулсан бол та А төрлийн зан байдалтай хүн байж болох юм.
Эмч Meyer Friedman, Ray Rosenman нар зүрхний өвчинд стрессийн урт хугацааны нөлөөнөөс үүсэх зан үйлийг хэв маягийг судалжээ. Ингээд тэд 20 жилийн турш стрессээс шалтгаалах зан үйлийн хэв маягийг судалж 1974 онд өөрсдийнхөө судалгааны ололт амжилтын ихэнхи хэсгийг багтаасан "А төрлийн зан байдал ба Таны зүрх" хэмээх алдарт номоо хэвлүүлсэн юм.
А төрлийн зан байдал гэдэг нь зан чанарын нэг төрлийг тайлбарладаг. Friedman, Rosenman нарын үзсэнээр А төрлийн хүмүүс түрэмгий, тэмцэгч, шаргуу зан чанартай бөгөөд тэдгээр хүмүүс үргэлж хэт сресстэй байдаг. Тэд өөрсдийг нь хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй байгаа хүмүүстэй тэвчээртэй байж чаддаггүй. Хэн ч тэдэнтэй өрсөлдөхгүй байсан ч цаг хугацааг өрсөлдөгчөө гэж бодож эцэс төгсгөлгүй тэмцсээр л байдаг. А төрлийн хүмүүс хүлээлт, зогсонги байдлыг үзэн яддаг бөгөөд нэг сумаар хоёр туулай буудах дуртай (жишээ нь, хичээлээ хийж байхдаа мейлээ унших).
Харин Б төрлийн зан байдал өөр юм. Б төрлийн хүмүүс заримдаа түрэмгий, тэмцэгч, тэвчээргүй, шаргуу байх нь бий. Гэхдээ тэд илүү их амарч чаддаг. Тэд орчны хэрэгцээ, шаардлагаар хариу үйлдэл үзүүлж, шаардлагатай бол хичээл зүтгэл гаргадаг нь үргэлж стресст өртүүлдэггүйтэй холбоотой юм.
А болон Б хүмүүсийн судалж үзэхэд А төрлийн хүмүүс нас ахих тусам зүрх судасны өвчин тусах хандлагатайг олж тогтоожээ.


Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг