Мэдрэлийн эс буюу нейрон

Хүний мэдрэлийн тогтолцоо нь орчны өдөөгчид тохирсон хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг аж. Энэ нь бидний бүхий л бие махбодын мэдээлэлтэй харилцаатай байдаг. Ялангуяа хүний мэдрэлийн систем нь мэдрэхүйн эрхтнүүдээс тархинд очиж буй мэдээллийг дамжуулдаг бөгөөд тэдгээр мэдээллийг нь анализ хийж, шийдвэр гаргахад хүргэдэг. Мэдрэлийн тогтолцоо нь булчин, булчирхайг хөдөлгөх мэдээллийг дамжуулдаг тул бид зохистой үйлдэлт бүхий хариу үйлдэл үзүүлэх боломжтой байдаг. Хүний мэдрэлийн тогтолцоо нь хэдэн тэрбум бяцхан эсүүдээс бүрдэх бөгөөд түүнийг нейрон буюу мэдрэлийн эс гэж нэрлэдэг.
Нейроны бүтэц. Нейрон бол мэдрэлийн тогтолцооны үндсэн нэгж юм. Энэ нь бүх биеэр мэдээллийг дамжуулах тусгай төрлийн эс юм. Бүх эсүүдтэй адил нейрон ч гэсэн эсийн биетэй. Тэр нь цөм ба цитоплазм (эсийн шингэн)-ийг агуулдаг. Удамшлын мэдээллүүд эсийн цөмд байрладаг бөгөөд цитоплазмд энгийн эсийн метаболизм үйл ажиллагаа явагддаг. Эсийн хальс дотоод эсүүдээр хүрээлэгдсэн байна. Нейрон нь богинохон салаа зүйлээр бусад нейронуудтайгаа холбогдож байгаа холбоосыг дендрит гэдэг. Мөн энэхүү холбоосоор бусад нейронуудаас мэдээллийг хүлээн авдаг. Нейрон бүрт аксон гэж бий. Аксон нь сүүл шиг хэлбэртэй бөгөөд мэдээллийг удирддаг. 
Нейроны төрлүүд. Бидний бие махбодь нь мэдрэхүйн, дотоод, хөдөлгөөний гэсэн гурван төрлийн нейронтой. Та ямар нэг чимээ сонсвол таны мэдрэхүйн буюу афферент нейрон мэдээллийг чихнээс тархинд дамжуулж байна гэсэн үг. Харин дотоод буюу холбоосын нейронууд таны тархинд мэдээллийг хүргэж байгаа тул та мэдрэхүйн мэдээллийг ойлгох боломжтой бөгөөд юу болоод өнгөрвөө гэдгийг бодох юм. Яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг хөдөлгөөний буюу эфферент нейронууд хариуцдаг бөгөөд мэдээллийг булчинд дамжуулж байгаа тул та ярих боломжтой байгаа юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг