APA-гийн танилцуулга
Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA) нь Вашингтон Д. С-д байрладаг бөгөөд АНУ-д сэтгэл судлалыг танилцуулдаг мэргэжлийн болон шинжлэх ухааны байгууллага юм. Дэлхий дээрх сэтгэл судлалын хамгийн том холбоо бөгөөд 154,000 гаруй гишүүнтэй.
Үүрэг. Сэтгэл судлалын мэдлэгийн хэрэглээ, харилцаа, бүтээлээр хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх, нийгэмд тус хүргэх.
Хэтийн үүрэг.
- Нэгжүүдийг бүтэцжүүлэх
- Сэтгэл судлалын шинжлэх ухаан болон хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, өсгөхөд, урамшуулахад нь үндсэн хөдөлгөгч хүч нь байх
- Бүх сэтгэл судлаач нарын анхдагч боломж нь байх
- Сэтгэл судлалын эрдэмтэд, хувиараа ажиллагч, багш нарын сургалт, хөгжил, боловсролд шинийг санаачлахад гол албан байгууллага нь байх
Эрхэм үнэт зүйлс
- Үргэлж үр ашигтай ажиллах
- Шинжлэх ухааны арга зүй дээр үндэслэж мэдлэг ба түүний хэрэглээг бий болгох
- Нийгэм болон нийгмийн гишүүдэд илүү ач холбогдолтой үйлчилгээ үзүүлэх
- Нийгмийн шударга, олон талын, хөндлөнгийн биетийг багтаах
- Аливаа бүхнийг ёс зүйн хэм хэмжээнд үйлдэх
Зорилго
- Өргөн хэмжээний үйл ажиллагаан дахь сэтгэл судлалын хэрэглээ, хөгжлийг дэмжих
- Сэтгэл судлал дахь судалгаа, судалгааны нөхцөл ба арга зүйн хөгжлийг, судалгааны хэрэглээний ололтыг ахиулах
- Ёс зүйн өндөр стандарт, судалгааны удирдлага, боловсрол, амжилтыг өндрөөр тогтоосноор сэтгэл судлаач нарын хэрэглээ, чанарыг сайжруулах
- Хурал уулзалт, мэргэжлийн харилцаа холбоо, мэдэгдэл, нийтлэл, хэлэлцүүлэг, хэвлэл бүтээлээр сэтгэл судлалын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, нэмэгдүүлэх
Эх сурвалж: http://www.apa.org/about/index.aspx
Л. Энхтүшиг
0 comments: