MMPI гэж юу вэ ?
MMPI (Minnesota Multiphastic Personality Inventory) буюу Миннесота Давхар Шатлалтай Бие Хүний Асуулгын анхны загварыг 1940 онд Starke Hathaway, Charnley McKinley нар бие хүний эмгэгийг тодорхойлохоор зохиож байв. MMPI бол бие хүний тестүүдээс хамгийн алдартай нь бөгөөд өнөөг хүртэл бие хүний ерөнхий оношилгоонд өргөнөөр хэрэглэгдэж байна (Walsh & Betz, 1990). Харин 1989 онд MMPI-2 болгон дахин боловсруулж Худал/Үнэн гэж хариулах байдлаар зохиожээ. MMPI-2 загвар нь нийт 567 асуулгатай бөгөөд оноог боловсруулахад клиник 10, нэмэлт 10, бие хүний 15 тус тус томъёоллууд багтсан байдаг. Тус загвар нь"Би өөрийгөө хуйвалдаан зохиохын эсрэг байдаг гэж үздэг", "Би секс хийхээс санаа зовдог", "Би амархан ядардаггүй" гэх мэт асуулгуудтай байдаг. MMPI нь ипохондриа, сэтгэл гутрал, истери, сэтгэцийн эмгэг, параной зэргийг оношилж болдог. Судалгаанд оролцогчдын оноог хэвийн насанд хүрэгчдийнхтэй харьцуулан боловсруулж, мөн бие хүний төрөл бүрийн эмгэгтэй адилтган ашиглаж болдог.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: