Залуу Судлаач анхдугаар тэмцээний тэмдэглэл
МУИС-НШУС-СССХУТ-ийн оюутнуудын "Student Hand in Hand" клуб нь тэнхимийн оюутнуудаа чадавхжуулах үүднээс олон үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд энэ жилээс эхэлж жил бүрийн 11-р сард Залуу Судлаач хэмээх тэмцээнийг зохион байгуулж байна.
![]() |
1-р ангийн "Туршлагагүй Туулайнууд" багийн оролцогч |
Тэмцээний 1-р шатанд багууд онолын хандлагуудыг сугалж, тэдгээр сугалсан онолын хандлагаараа "Хувь хүний хөгжил юунаас эхлэх вэ" гэсэн сэдвийн дагуу илтгэл тавьсан юм.

1-р ангийн оюутнууд "Бихевиоризм" онолын хандлагаар илтгэл тавьсан.
2-р ангийн "Фрейдийн хүүхдүүд" баг "Психоаналитик" онолын хандлагыг сугалсан.
![]() |
3-р ангийн "Индивид" багийн оролцогч Шижиртуяа |
3-р ангийн "Индивид" баг Гештальт ба Хүмүүнлэгийн онолын хандлагыг сугалсан
![]() |
4-р ангийн оюутан Ц. Уянга |
4-р ангийн "5:5" баг танин мэдэхүйн онолын хандлагыг сугалсан.
Тэмцээнд оролцсон багууд
![]() |
Урилгаар оролцсон шүүгчид. Баруун гар талаас МУИС-СССХУТэнхимийн доктор багш М. Дэлгэржав, МУИС-СССХУТэнхимийн доктор багш Ш. Эрдэнэчимэг, МУИС-СССХУТэнхимийн докторант багш Б. Болдсүрэн |
![]() |
2-р ангийн хөгжөөн дэмжигчид |
![]() | |||||||||
2-р ангийнхан зураач Пикассогийн намтар болон уран бүтээлд нь анализ хийж илтгэлээ тавьсан. |
Тэмцээний 2-р шат Холбоо хамааралгүй үгсээр шүлэг зохиосон нь
![]() | |||
4-р анги |
Эрдэнэт хүнийг ховсдон анагааж чадсан
Эгэл тайлбараар содон кейсүүдэд анализ хийж тайлсан
Эрдэм билэг төгс түүнийг Фрейд гэдэг.
Ганцаардаж зовсон хүмүүст харамгүй тусаа хүргэсэн
Гачигдаж өвчилсөн нэгнийг меланхолик гэж темпераментээр нь ангилаагүй
Гайхалтай түүний
Гавъяа хэн бүхнээс илүү
![]() |
2-р анги |
Аяа эго чи
Ажаад харвал флегматик ч юм шиг
Анхаарч үзвэл
Бухимдал ч юм шиг
Хоосон ч юм шиг дүүрэн ч юм шиг тархи минь саатна.
Хөлгүй нийгмийн замбараагүй зан үйл ч юм шиг
Цочроолоод ч байгаа юм шиг түрэмгийлээд ч байгаа юм шиг
Ой тогтоолтондоо үлдээсэн үүнийг таньд асуулга хэлбэрээр үлдээе.
![]() |
1-р анги |
Хөгжилтэй сангвиникууд айдсаа инээмсэглэлээр дардаг.
Амьдралын анкетийг зөв бөглөж
Хөөрсөн түмэн дотор хөөрөл саатал неврозгүй
Хэл яриагаараа өөрийгөө илэрхийлж
Хүн бүхний хайрыг татсан би сангвиник хүн.
![]() |
3-р анги |
Хонгилын өрөөнд сурвалжлага хийнэ.
Бие хүний вербаль харилцааг судлан
Бүх хүний үйл ажиллагаанд анализ хийнэ.
Удалгүй би лабораторын өрөөг зорилоо.
Уйтгарлан өөртөө интроспекцийн аргыг туршлаа.
Нэг сэрэхнээ би 2 цаг унтчихжээ.
Нэг л сонин дүр төсөөлөл намайг өдөржин эзэмдлээ.
Либидо минь хачин ихээр ялгарч байна.
3-р шатанд өгсөн кейст тайлбар хийж, шийдлийг олох даалгавартай байсан.
![]() |
3-р ангийн оюутан Ж. Азжаргал өгсөн кейст талбайн онолоор тайлбар хийсэн нь |
![]() |
4-р ангийн оюутан Намуундарь өгсөн кейст ABC онолоор тайлбар хийсэн нь |
![]() |
2-р ангийн оюутан Лхамсүрэн кейст тайлбар хийж байгаа нь |
![]() | ||
1-р ангийн оюутан Хүслэн кейст тайлбар хийж байгаа нь |
![]() |
"Залуу Судлаач" анхдугаар тэмцээний
1-р байранд 2-р ангийн "Фрейдийн хүүхдүүд" баг
2-р байранд 1-р ангийн "Туршлагагүй туулайнууд" баг тус тус байр эзлэв.
Л. Энхтүшиг
0 comments: