Роршахын тест

Хамгийн алдартай проектив тестүүдийн нэг бол Роршахын бэхэн толбоны тест юм. Энэхүү тестийг анх Герман Роршах 1921 онд зохиосон бөгөөд эдгээр нь бэхний толботой арван картуудыг багтаасан байдаг. Судалгаанд оролцогч хүнд картуудаас юу харж байгааг чөлөөтэй яриулдаг. Дараа нь судлаач туршигдагчийн бие хүний шинж онцлогийг илрүүлнэ. Роршах тестийн баталгаат, үндэслэлийн түвшин доогуур байдгийн учир нь проектив маягийн тестийн тайлах арга нь субьектив чанартай байдаг аж. Мөн Роршах тестийн дараагийн загвар Холтзман Бэхэн Толбоны Тест (HIT) 1961 онд зохиогдож, 45 картын тусламжтайгаар бие хүнийг оношилох зориулттай байв.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг