IQ ба Генетик хамаарал

Ихэр хүмүүсийн оюун ухааны чадамж нь ижил байдаг уу ? Хүүхдүүд оюун ухааны чадамжаа эцэг эхээсээ өвлөн авдаг уу ?
Bouchard, McGue (1981) нар маш олон тооны судалгаа явуулж төстэй ихрүүд (генээс 100% хуваасан), ижил орчинд хамтдаа өссөн ихрүүдийн IQ хамаарал маш өндөр байгааг олж тогтоожээ. Төстэй бус ихэр (генээс 50% хуваасан) ах эгчтэйгээ адилхан байдаг. Холбоо хамааралгүй тусдаа өссөн хүмүүст IQ хамаарал байдаггүй.
Ихэр хүмүүсийн удамшил болон оюун ухааны талаарх маш олон судалгаа байдаг. Loehlin, Nichols (1976) нар 6000 хос ихрүүдээс судалгаа цуглуулж төстэй бу ихрүүдийн хамаарал .62 мөн төстэй ихрүүдийн хамаарал .86 байгааг олж тогтоосон байна.

Төрөл садан                             Хамаарал
Монозиготик ихрүүд
- Хамтдаа өссөн                      .86
- Тусдаа өссөн                         .72
Дизиготик ихрүүд
- Хамтдаа өссөн                      .60
Ах эгч нар
- Хамтдаа өссөн                      .47
- Тусдаа өссөн                         .24
Эцэг эх/Хүүхэд                        .40
Асран хамгаалагч/Хүүхэд       .31

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг