Монгол дахь ЛГБТ хүмүүсийн сэтгэл зүй

Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс анх удаа зохион байгуулсан сэтгэл судлаач нарыг бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрын илтгэлийг хүргэж байна. /Энэхүү эрдэм шинжилгээний материалыг www.setgel.org блогт тавьж, олон нийтэд хүртээх зөвшөөрлыг зохиогчдоос авсан болно./

МУИС-НШУС-СССХУТэнхимийн оюутан: Ц. Уянга, Э. Жаргалмаа нарын бүтээлээс толилуулж байна.
Îðøèë
Аливаа хүн эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаасаа л өөрийн эцэг эх, эх орон, хүйс зэргийг сонгож төрдөггүй билээ.  Үүний нэгэн адил бэлгийн чиг баримжааг ч хүн өөрөө сонгох боломжгүй байдаг. Дэлхийн нийт хүн амын ихэнхи хувийг гетеросекс чиг баримжаатай хүмүүс эзлэх хэдий ч, үүнээс үүдэн гомосекс, бисекс, трансжендер зэрэг бэлгийн цөөнхийг үгүйсгэх нь өрөөсгөл, буруу ойлголт юм гэдгийг эрдэмтэн, судлаачид өнөө үед тайлбарлан таниулах болсон.  Мөн эдгээр бэлгийн цөөнх хүмүүс, тэдгээрийн чиг баримжааны талаар, гомосекс чиг баримжаатай болоход нөлөөлөх гол хүчин зүйлс, хүн амд эзлэх хувь, бэлгийн чиг баримжаагаа илрүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх үе шат гэх мэт олон асуудлуудаар ихэнхи улс орнуудад судалгаа, шинжилгээний ажил хийж, олон шинэ сонирхолтой матералиуд, үр дүнг гаргах болсон ба уг сэдэв нь нийгмийн сонирхлыг багагүй татах болсон байна. Өндөр хөгжилтөй орнуудын хувьд уг сэдэв аль хэдийн танил болсон, олон сонирхолтой үр дүнг шинээр нээн харуулж байгаа ч, зарим улс орны хувьд уг сэдэв төдийлөн нээлттэй бус, үнэн бодит мэдээлэл дутмаг хэвээр байсаар байгаа билээ. Ялангуяа манай нийгэмд уг сэдвийн  хүрээн дэх аливаа ойлголт, мэдээллүүд  харьцангуй бага байдаг учир Монгол дахь ЛГБТ хүмүүст стресс, уур бухимдал, дүрийн зөрчил, хаалттай байдал, сэтгэл санааны дарамт зэрэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхэд томоохон хүндрэл учирдаг. Энэ хүндрэлийг даван туулах, асуудлаа шийдвэрлэх зэрэгт  сэтгэл зүйчдийн үүрэг, нөлөө ихээхэн хэрэгцээтэй байдгийг өндөр хөгжилтөй орнуудын туршлагаас бид харж болох юм.

Тиймээс бид ЛГБТ хүмүүсийн хандлага, онцлог гэсэн сэдвийг уг ажлаараа сонгон авч, тус сэдвийнхээ хүрээнд Монгол дахь ЛГБТ хүмүүсийн сэтгэл зүйн îíöëîã áîëîí õàíäëàãûã ñóäлах, улмаар тэдэнд тулгамддаг асуудлуудыг олж илрүүлэх  (эргээд эдгээр хүмүүстэй сэтгэл зүйч хүний хувьд хэрхэн хамтарч ажиллах, юун дээр илүүтэй анхаарах талаар чиг баримжаа гаргах) гэж зорилоо.

Мөн Монгол дахь ЛГБТ хүмүүс нь өөрсдийн бэлгийн чиг баримжаанаасаа үүдэн амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг буюу үүнээс үүдэн илүү их стресст орж, уур бухимдалтай байдаг. Энэ нь нийгэм хүлээн зөвшөөрөхгүй асуудалтай илүүтэй бас холбогддог гэсэн таамаглалыг дэвшүүлñýí þì.

Манай орны хувьд бэлгийн цөөнх хүмүүс нь ихэвчлэн далд хэлбэрээр амьдардаг тул аль болох олон хүнийг судалгаандаа хамруулах, үр дүнгээ чанаржуулах зорилгоор судалгаагаа хоёр хэлбэрээр авсан болно.
1.         Нээлттэй асуулгын аргаар
2.         Ярилцлагын аргаар
Асуулгаа бид 2 хэлбэрээр судалгаанд оролцогсдоос авсан бөгөөд хариултуудаа заримыг нь мейлээр, заримыг нь судалгаанд оролцогчидтой уулзаж авсан. Түүнчлэн ярилцлагын үеэр зарим асуултуудаа тодруулах, нэмэлт асуултуудыг тавьснаар судалгааны үр дүн маань гарсан юм.

Бэлгийн чиг баримжаа
Бэлгийн чиг баримжаа (Sexual Orientation) нь аль нэг хүйсээс өөрийнхөө хайр дурлал болоод бэлгийн харилцаанд орох болон татагдах хүний үндсэн шинж чанарын нэг юм. Хүн үүнийг хэн нэгэн болон ямар нэгэн зүйлийн оролцоотой эсвэл хүчээр хүсдэггүй бөгөөд байгалиас заяаснаар өөрийн мэдэлгүй мэдэрдэг мэдрэмж юм.
Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож чаддаãгүйтэй адил өөрийнхөө бэлгийн чиг áàðèìæààã сонгох болон өөрчлөх боломжгүй.
Бэлгийн чиг баримжааг гетеросекс, гомосекс, бисекс хэмээн үндсэн гурав ангилдгаас гадна пансекс, асекс,нонсекс зэргээр мөн ангилдаг байна. Эдгээрийг тус бүрд нь тайлбарлавал:
·         Гетеросекс гэдэг нь өөрөөсөө эсрэг хүйсийн хүнд татагддаг хүн.
·         Гомосекс гэдэг нь өөртэйгөө ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
·         Бисекс гэдэг нь өөрөөсөө эсрэг болон ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
·         Пансекс аль нэг хүйсэнд баригдалгүйгээр бүх хүйсийн хүмүүст татагддаг хүн.
·         Асекс бэлгийн дур хүслийг мэдэрдэггүй буюу бэлгийн чиг баримжаагүй хүн.
·     Нонсекс хэн нэгнээс бэлгийн харилцаа хүсэхгүй болон ордоггүй бэлгийн дур хүсэлгүй хүн.
Мөн үүнээс гадна гомосекс чиг баримжааг Трансжендер тэй  (Gender identity disorder) холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай, огт өөр зүйл юм. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйс, өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй, зөрчилдөхийг хэлдэг. Улмаар өөрийнхөө хүйсийг солихыг хүсдэг болдог байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж, сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж, сэтгэхүйтэй хүнийг хэлнэ.

Гомосекс чиг баримжаа

Гомосекс чиг баримжаа (Homosexuality) гэдэг нь хайр дурлал болон бэлгийн зан үйлийн хувьд ижил хүйсийн хүмүүсийн хооронд байх бэлгийн чиг баримжаа юм. Өөрөөр хэлбэл ижил хүйсийнхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг уг чиг баримжаанд хамааруулан нэрлэдэг. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн буюу гей (Gay), эсвэл эмэгтэй хүнийг сонирхож,тэдэнд дурлаж, татагддаг эмэгтэйчүүд буюу лесби (Lesbian) хэлнэ.

Анх “Homosexuality”  гэсэн нэр томъёог 1868 онд австри-унгарын зохиолч Karl Maria Kertbeny нэгэн захиандаа дурдсанаар оруулж ирсэн байна. “Homosexuality” гэсэн нэр томъёо нь грекийн Homos буюу ижил, латин хэлний Sexus буюу эр, эм хүйс гэсэн утгатай үгсээс бүрддэг. Кertbeny-г уг нэр томъёог оруулж ирсэн цагаас хойш 2 жилийн дараа Carl Westphal “Psychopathia sexualis” (Сэтгэцийн эмгэгт сексуализм) гэх нэр томъёог 1870 онд гаргажээ. Мөн гомосекс, бисекс, трансжендэр хүмүүсийг бэлгийн цөөнх гэж нэрлэдэг бөгөөд тэднийг LGBT (Lesbian, Gay, Bisexual, Transgender) хэмээн нэрлэж заншсан байдаг байна.

Энэ зууны сүүл хэсэгт өрнөдийн улс орнууд гомосекс чиг баримжааны талаарх асуудлыг цээр сэдэв (tabuthema)  хэмээн үзэхээ больсон ч бусад улс орны хувьд, ялангуяа дорныхны хувьд энэ нь цээр сэдэв хэвээр байсаар байна. Зарим улс орны соёлд уг сэдэв бүр танил бус байгаа юм.
 ХХ зууны эхээр гомосекс болон гетеросекс чиг баримжаагаас гадна бисекс (Bisexual) гэх нэр томъёо гарч ирсэн бөгөөд энэ нь 2 хүйсийн хүнийг сонирхох чиг баримжаа юм. Өөрөөр хэлбэл өөрийн ижил ба эсрэг хүйсийнхээ хүмүүсийн аль алинд нь дурлаж татагддаг, тэдгээрийг сонирхдог, бэлгийн харилцаанд ордог хүнийг хэлнэ гэсэн үг. Жишээ нь: эмэгтэй, эрчүүдийн аль алиныг нь сонирхдог, тэдгээрт дурлаж татагддаг эмэгтэй эсвэл эрэгтэйг хэлнэ. Ихэнхи секслогчид хүн бүрт уг чиг баримжааны хэсэг байдаг гэж үздэг төдийгүй заримд нь маш хүчтэйгээр, заримд нь сул хэлбэрээр нөлөөлдөг хэмээн үздэг байна. Зигмунд Фрейд  хүнд төрөлхийн бисекс чиг баримжаа байдаг гэж үзэж байсан юм. Психоанализийн үзлээр бисекс хэлбэр нь хүнд далд эсвэл ухамсаргүй хэлбэрээр оршдог байна.
1974 онд Америкийн Сэтгэл Мэдрэлийн Нийгэмлэгээс (American Psychiatric Association) DSM II-т гомосекс чиг баримжааг өвчний категороос хасахыг шийдвэрлэсэн бөгөөд үүнд Evelyn Hooker-ийн судалгааны үр дүн чухал нөлөө үзүүлсэн. Урьд нь гомосекс чиг баримжааг сэтгэцийн доголдол гэж үзэж байсан бол DSM II-т гомосекс чиг баримжааг бэлгийн чиг баримжааны гажуудал гэж нэрлэсэн юм. Үүнийгээ DSM III-т “ich-dystone Homosexualitдt” хэмээн өөрчлөн нэрлэсэн ба ижил хүйстнүүдийн төлөв байдал гэх зэрэг олон зүйлсийг оношлох боломжыг бий болгосон юм. Улмаар 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг хандлагын нэг юм хэмээн сэтгэц мэдрэлийн өвчиний жагсаалтаас хассан юм.
Психоанализ болон Психотерапид зөрчилдөөнтөй санал бодлууд олон байдаг. “Gay Affirmative Psychotherapy” (Гей)-г дэмжигчид гомосекс чиг баримжаатай хүмүүсийг хүн гэдэг утгаар нь хандахад нэгтгэхийг хичээдэг бөгөөд олон эрдэмтэд уг хандлагыг эмгэг болгохоос татгалздаг. Үүний эсрэгээр мөн олон эрдэмтэд DSM-IV-ийг эсэргүүцдэг байна.
Өдгөө дэлхийн ихэнхи оронд дээрхитэй адил өвчин эмгэг биш хэмээн үзэж өөрийн орны эрүүл мэндийн салбарын өвчиний жагсаалтаас хассан.
Харамсалтай нь Монгол улсын хувьд өнөөг хүртэл өвчний ангилалаас хасаагүй байгаа.

Гомосекс чиг баримжаатай болоход нөлөөлдөг хүчин зүйлс

Ижил хүйстнээ сонирхдог болно гэäýã íü хэн нэгэнд уруу татагдах, эсвэл өөрийн дур хүслээр ижил хүйстэн болдог гэсэн ойлголт өнөөг хүртэл их байдаг. Ялангуяа Монгол улсын хувьд 1990-д оны сүүлчээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн буруу, ташаа мэдээллээс болж иймэрхүү байдàлаар буруу ойлгох ойлголт газар авсан. Гэвч орчин үеийн шинжлэх ухаан дээрхи ойлголт нь ямар ч ор үндэслэлгүй гэдгийг нотîëñîí þì. Гомосекс гэдэг бол 100% төрөлхийн буюу олдмол болох нь нотлогдсон. Хэнд дурлаж, таалахаа хүн өөрөө сонгох боломжгүй, харин мэдэрдэг. Эрдэмтэн, судлаачид бэлгийн чиг áàðèìæàà íü эхийн хэвлийд байхад нь биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшvvлээд байна. Үүнд ураг бүрэлдэх үед эхийн хүнс тэжээл, сэтгэл санааны байдал, гадаад орчин, агаар, дуу чимээ гээд бүхий л зүйл нөлөөлдөг байх магадлалтай гэнэ.
Олон жилийн судалгаа эцэг, эхийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан буюу хүүхдийн ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг, эх нь байсан тохиолдлыг олж тогтоосон нь îäîîõîíäîî үгүй. Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд ордог гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эсрэг хүйстнээ сонирхдог байжээ. Түүнчлэн ижил хүйстнүүдийн ихэнх хувь нь гетеросекс /эсрэг хүйстнээ сонирхдог/ гэр бүлд төрж, өссөн байдаг. Хүн судлаач нар гомосекс зан үйлийг нэлээд анхааралтай судалсны эцэст сvvн тэжээлт аймгийн бүх амьтанд энэ харилцаа байдаг болохыг тогтоосон ба õvн төрөлхтөний хөгжлийн бvхий л үе шатанд ан амьтан, хорхой шавьж ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй хэмээжээ.
Гомосекс чиг баримжаатай болох хүчин зүйлсийн талаар шинжлэх ухаан олон асуудал дэвшүүлж, одоо ч хариулт авч чадаагүй л байна. Нэг хэсэг нь уг чиг баримжаа нь төрөхөөс өмнө тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшүүлдэг бол зарим нь хүүхэд насанд гарсан адилтгах үйл явцын өөрчлөлттөй холбож таамаглал дэвшүүлдэг.

Фрейд нь гомо сексуал чиг баримжаа нь Эдипийн хам шинжийн зөрчлийн үед илэрч буй айдаст хариу үзүүлэх юм гэсэн ба бяцхан хүү өөрийгөө аавтайгаа адилтган ээжийнхэээ анхаарлыг татахын тулд ааваасаа харамлан байгаа явдал нь үүнийг харуулна гэж үзсэн. 1000 гаруй гейчүүдийн дунд явуулсан судалгаагаар гей ба лесби нар нь амьдралын түүхийн хувьд ялгаатай мэдээллүүдтэй байсан ба гей хүмүүс нь гетеросекс хүмүүсийг бодвол эцэг эхтэйгээ харьцах харьцаа нь дотно бус ялангуяа өөрсдийн хүйсийн эцэг эхтэйгээ дотно байдаггүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
  Ерөнхийдөө гомосекс чиг баримжаатай болоход нөлөөлөх гол хүчин зүйлсийг эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг. Эдгээрийг дурьдвал:
Гомосекс чиг баримжаатай болоход нөлөөлдөг Х хромсомын өөрчлөлт:

Энэ бол маш сонирхолтой бөгөөд маргаантай асуудлын нэг. 1993 онд америкийн судлаач Dean Hamer  Х хромсом уг чиг баримжаатай холбоотойг тодорхойлсон. Гэхдээ энэ нь гомосекс чиг баримжааг тодорхойлдог тодорхой нэг ген  байна гэсэн үг биш юм. Эхэн үед судлаачид гомосекс чиг хандлагыг тайлбарлахыг чухалчилдаг байсан бол сүүлийн үед гетеросекс чиг хандлагыг ч тайлбарлах хэрэгтэй гэж үздэг болжээ. Энэ нь зөвхөн гомосекс хүний асуудлыг биш ер нь хүний бэлгийн чиг хандлагыг судлахад анхаарч байгаа хэрэг юм.
Биологийн онол:

Олон эрдэмтэн хүний бэлгийн чиг хандлагад биологийн хүчин зүйлс нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлдэг. Биологийн хүчин зүйлсээс хүний бэлгийн чиг хандлага бүрэлдэхэд удамшил, ургийн хөгжил, уураг тархины бүтцийн хөгжил болон дааврын тогтолцооны тэнцвэр алдагдах зэрэг нь хамгийн их нөлөөлөх магадлалтай аж. Тухайлбал, Шведийн судлаачид болох Ivanka Savic болон Per Lindstrцm нар гомосекс болон гетеросекс хүмүүсийн тархины бүтэц өөр байгааг нээж илрүүлжээ. Гомосекс эмэгтэйчүүд болон гетеросекс  эрчүүд адилхан асимметритэй байсан төдийгүй тархины баруун тал нь зүүн талаасаа яльгүй том байсан байна. Түүнчлэн Лимбийн системийн нэг хэсэг болох амигдала (Amygdala) дахь мэдрэлийн эсүүдийн холбоо нь илүү хүчтэй бөгөөд өөр байжээ. Өөрөөр хэлбэл баруун талын тархины тал зүүн талаасаа илүү хүчтэй байсан гэсэн үг. Харин гомосекс эрчүүд, гетеросекс эмэгтэйчүүдийн зүүн талын тархины хагас дахь амигдала холбоо нь илүү байсан байна. 

Удамшлын хүчин зүйлс:
 
Бэлгийн чиг хандлага бүрэлдэхэд биологийн хүчин зүйлс нөлөөлдгийг судалсан нэгэн судалгаанд ихрийн өрөөсөн, эсвэл өргөмөл эрэгтэй дүү буюу ахтай гåй, бисекс эрэгтэйчүүдийг сонгож авчээ. Энэ судалгааг нэлээд нарийн хийгдсэн гэж үздэг. Ихрүүдийг удамшлын сангаараа яг ижилхнийг нь нэг өндгөн эсийн ихэр, хоёр өндгөн эсийн ихэр гэж ялгадаг. Иймээс хүмүүсийн “усны дусал шиг адилхан” гэдэг ихрүүд нь нэг өндгөн эсний ихрүүд байдаг ажээ. Нэг өндгөн эсний 56 ихэр гей эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 52 хувь нь гей байсан бол өөр өндгөн эсний 54 ихэр гей эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 22 хувь нь гей байсан ажээ. Уг судалгаатай ижлээр ХХ зууны дунд үед ихэр судлаач Franz Josef Kallmann 40 нэг өндгөн эсийн ихэр, 45 хоёр өндгөн эсийн  эрэгтэй ихрүүдийг судалсан ба ихрүүдийн дунджаар нэг нь гей байсан бөгөөд тэрбээр хэрэв 1 өндгөн эсийн ихрийн нэг нь гей бол нөгөөх нь мөн гей байх магадлал илүү их байдаг гэдгийг тодорхойлсон. Нэг өндөгний ихрүүд хоёулаа гåй байх магадлал хоёр өндөгний ихрүүдээс илүү байгаа нь бэлгийн чиг хандлагад удамшил нөлөөлдөг гэсэн дүгнэлт гаргахад хүргэñýí þì.
Харин өргөмөл гей ах, эрэгтэй дүүтэй эрчүүдийн 11 хувь гей байсан байна. Энэ судалгааг мөн лесби эмэгтэйчүүдийн дунд явуулжээ. Нэг өндөгний 76 лесби ихэр эмэгтэйн өрөөснийх нь 48 хувь, өөр өндөгний 37 ихэр лесби байжээ. Харин өргөмөл лесби эгч, эмэгтэй дүүтэй эмэгтэйн 6 хувь нь лесби байсан ажээ. Дээрх судалгааны аргыг арай боловсронгуй болгож хийсэн нэгэн судалгаанд нэг өндгөн эсийн ихэр эрэгтэйчүүдийн өрөөсөн нь гей байсан хувь арай бага буюу 38 хувь байсан байжээ. Харин лесби эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгааны дүн нэг их өөрчлөгдөөгүй байжээ. Гэтэл удамшил үнэхээр шийдвэрлэх үүрэгтэй байсан бол гей хандлагатай нэг өндгөн эсийн ихрүүд хоёул гей байх байсан. Харин дээрх хувь үүнд хүрээгүй. Эндээс удамшлын хүчин зүйлсээс гадна бусад хүчин зүйлс бэлгийн чиг баримжаанд нөлөөлдөг таамаглал бодитой байж болох юм. Үүнд удамшлын өвчин болон, жирэмсэн эхэд гарсан хүчтэй өөрчлөлтүүд багтана. Секслогич Gьnter Dцrner жирэмсэн үе дэхь стрессийн гормон гомосекс чиг баримжаатай болоход чухал нөлөөтөйг тогтоосон байна. Үүнээс гадна нийгмийн сэтгэл судлаач Daryl Bem (1996, 2000) бэлгийн чиг баримжаанд биологийн хүчин зүйлс шууд нөлөө үзүүлдэггүй харин бага насны хүүхдийн Темпарамент болон Үйл ажиллагаа илүү дам хэлбэрээр оролцдогийг таамагласан юм. Ийнхүү бэлгийн чиг баримжааны талаарх гол хэдэн онолуудыг судалсны дүнд эрдэмтэд доорх дүгнэлтэд хүрчээ.
-Хүний бэлгийн чиг баримжаа өсвөр насанд шилжихээс өмнө тодордог. Тиймээс хэрэв сургуулийн багш нь гей бол сурагчдаа уруу татна гэж эцэг, эхчүүд санаа зовох хэрэггүй байх нь. Учир нь энэ үед хүүхдүүдийн бэлгийн чиг баримжаа аль хэдийн төлөвшчихсөн байдаг аж.
-Хүний бэлгийн чиг баримжаанд биологийн хүчин зүйл нөлөөлөх магадлал илүүтэй. Бэлгийн чиг баримжаанд хүүхдийн өссөн орчин нөлөөлдөг гэх онолууд няцаагдсан тул судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн юм.

Ил гарах үе шат буюу Coming-out:
Coming-out

Ихэнхи хүмүүсийн хувьд өөрийн хүйсийн хүнийг сонирхох, тэр мэдрэмжээ мэдрэх үе нь Coming-out үе шатанд явагддаг. Энэ нь 2 үе шатаас бүрддэг болно.

1.   Өөрийн чиг баримжаагаа мэдэх буюу хүлээн зөвшөөрөх шат. Энэ үе шатанд бэлгийн чиг баримжааныхаа тухай мэдэж, мэдээлэл цуглуулж, ижил хүйсийн хүнээ хайрлах боломжтой гэдгийг ойлгож, шийдвэр гаргадаг. Ерөнхийдөө дотооддоо Coming-out шатыг хийдэг байна.
2.   Тайлбарлах шат. Гадагшаагаа чиглэсэн буюу гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхөд зэрэгтээ бэлгийн чиг баримжаагаа хэлдэг. Ихэнхид нь энэ үйл явц 11 нас гэхэд нь явагдсан байдаг бол, зарим нь бүр 40 түүнээс дээш насандаа өөрийн бэлгийн чиг баримжаагаа тодорхой болгох нь бий. Ихэвчлэн сургуулийн насанд Coming-out шат явагддаг. Энэ насанд ихэнхи хүүхдүүд бусдын тусламжинд найддаггүй бөгөөд ялангуяа нийгэм үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анзаарсан үед тусламж хүсэхээс татгалздаг байна.

Coming-out шат зарим тохиолдолд амьдралын томоохон хямралд ч хүргэж болох юм. Амиа хорлох оролдлого энэ шатанд өсдөг бөгөөд томоохон хотуудад явуулсан судалгаагаар гомосекс хүмүүсийн амиа хорлолт нь уг насны гетеросекс хүмүүсийнхтэй харьцуулвал харьцангуй илүү байдаг байна.

Судлаачдийн ажигласнаар ЛГБТ хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжаагаа ихэвчлэн бага насандаа мэдсэн байдаг бөгөөд үүнийг шалгах үүднээс АНУ-ын Зүүн өмнөд хэсгийн ЛГБТ хүмүүсээс анх хэдэн насандаа бэлгийн чиг бармжаагаа мэдсэнийг тодруулсан байна. Гей залуусын хувьд дунджаар 9.6 насандаа, лесби хүүхнүүд дунджаар 10.9 насандаа тус тус бэлгийн чиг баримжаагаа анх мэдсэн байна. Ижил хүйсийн хүнтэйгээ эрчүүд дунджаар 14.9, эмэгтэйчүүд 16.7 насандаа анх бэлгийн харилцаанд орсон гэсэн үр дүн мөн гарчээ. Уг судалгаанаас үзэхэд ихэнхи ЛГБТ хүмүүс сургуулийн насандаа буюу орчинд өөрийн бэлгийн чиг баримжаагаа мэдсэн гэж хэлж болох ч ихэнхи нь өөрийн бэлгийн чиг баримжааныхаа эсрэг байр суурьтай байдаг буюу зөрчилдөж эхэлдэг байна. (D’Augelli et al., 2002) Тухайн үед хүүхдүүд эцэг эхдээ хэлэх эсэх гэсэн хэцүү шийдвэрийг гаргадаг. Ихэнхи өсвөр насныхан сэтгэл хөдлөлийн болон санхүүгийн хувьд эцэг эхээс хараат байдаг тул тэдэнд өөрийн чиг баримжаагаа хэлснээр энэ бүхнийг алдах вий гэсэн айдас бий болдог байна. Мөн эцэг эхийн хүүхдийнхээ уг бэлгийн чиг баримжааг үгүйсгэх явдал нь амиа хорлолт руу түлхэх нэгэн том хөшүүрэг болж өгдөг. (D’Augelli et al., 2001) Энэ үр дүн нь ихэнхи гомосекс чиг баримжаатай өсвөр насныханд гомофобиаг өөрсөддөө үүсгэх буюу бэлгийн чиг баримжаанаасаа айх хандлагыг дагуулдаг. Өнөө үеийн судалгаанаас үзэхэд ЛГБТ хүмүүс өөрсдийн чиг баримжаандаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд харин бусад хүмүүс үүнд ямар хариу үйлдэл үзүүлэх тал дээр илүү санаа зовнидог байна.(Richard J. Gerrig, Philip G.Zimbardo et al., 2008). Энэ нь тэдний стресс өөрсдийнх нь чиг баримжаанаас үүддэггүй гэсэн үг юм. Үүнд АРА-с гомосекс чиг баримжааг сэтгэцийн гажуудал гэж үзэхийг хассантай шууд холбоотой. Өөрийн бэлгийн адилтгалыг гэр бүл, найз нөхөд гэх мэт хүмүүстээ хэлж ойлгуулах уу эсвэл далд хэвээр үлдэх үү гэдэг нь тэдний хувьд хамгийн том сэтгэл зүйн стресс, бэрхшээл болж гарч ирдэг.(Coming-out эсвэл Stay in the closet) Ихэнхи гомосекс хүмүүс өөрийн амьдралын талаар бусдад чөлөөтөй хэлж чадахгүйдээ зовж шаналдаг байна.(Lewis et al., 2006) Энэ талаараа хуваалцахын тулд тэд гетеросекс чиг баримжаатай хүнтэй маш удаан хугацаанд цагийг өнгөрүүлж, болно гэж үзсэн үе хүртлээ явах шаардлага гардаг. Гомосекс чиг баримжаатай хүмүүс эхлээд өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чадсан цагт л нийгмийн эсэргүүцлийг хөнгөрүүлж хүлээн авч чаддаг. Гомосекс чиг баримжаатай хүмүүсийг эсэргүүцэгчид тэдний орчинд нэвтрэх, илүү олон хүнийг мэдэх тусам сөрөг бодлууд нь өөрчлөгддөг гэдгийг судалгаа харуулсан байна. Энэ судалгааны үр дүнгээс харахад гетеросекс чиг баримжаатай хүмүүс хэдий хэр олон гомосекс чиг баримжаатай хүмүүсийг таниж мэднэ, төдий чинээ тэдний бодол эерэг болдог байна. (Herek&Capitanio,1996)

Нөхцөл байдлаас шалтгаалсан гомосекс зан үйл

Үүнийг Психиатрт “Хуурмаг гомосекс чиг баримжаа” (Pseudohomosexuality) хэмээн нэрлэдэг. Уг ойлголтод ижил хүйстэн биш хэдий ч ижил хүйсийн хүнтэйгээ тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж бэлгийн харьцаанд орох асуудлыг хамааруулдаг. Жишээлбэл Straight Men Who Have Sex with Men, SMSM.  Нөхцөл байдлаас үүдсэн гомосексуализмд хүрээлэн буй орчин чухал нөлөөтөй. Удаан хугацаанд зөвхөн ижил хүйсийн хүмүүстэй хамт байх нь их нөлөөлдөг байна. Уг нөхцөлийн газруудад шорон, засан хүмүүжүүлэх газрууд, далайд удаан хугацаагаар явж буй усан онгоц, удаан хугацаагаар тоглотоор явж буй спортын баг, томоохон хэмжээний барилгын баг гэх мэт газрууд хамаардаг. Нөхцөл байдлаас үүдсэн гомосексуализмд, ялангуяа эрэгтэйчүүдэд биеэ үнэлэх асуудал гарч ирдэг ба энэ нь хуурмаг гомосекс чиг баримжаанаас үүдэх эмгэг өөрчлөлтийн стандарт жишээ юм. Олон нийгэм ижил хүйсийн адилтгал болон ижил хүйстний амьдралын талаарх асуудал, энэ сэдвийг үгүйсгэж байгаа хэдий ч үүнээс үүдэн гетеросекс хувь хүний адилтгалыг бүрэн гаргахад хүндрэл болж байгаа юм. Бэлгийн чиг баримжаа нь комплекс систем бөгөөд олон талын сэтгэлийн хөдөлгөөнийг агуулж байдаг онцлогтой. XIX зууны сүүл үед зарим хувь хүн хэдий урт хугацаагаар эсрэг хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй байлаа ч ижил хүйсийн бэлгийн идэвхжил хэзээ ч гаргадаггүйг анзаарсан. Нийгмийн судалгаануудаас үзэхэд нөхцөл байдлын гомосекс чиг баримжаа нь гомофобиа болон бифобиаг хүчтэй бий болгодог ажээ.

 
Хүн амд эзлэх хувь

Өнөөг хүртэл гомосекс болон нийт ЛГБТ хүмүүс нь бэлгийн цөөнх гэж ирсэн. Үнэхээр цөөнхи мөн үү гэдэг бас эргэлзээтэй. Энэ талаар хийсэн судалгаа дэлхийд олон байдаг. Ерөнхийдөө хүн амын 2-13%( 50 хүн тутамын 1-8 хүний 1 нь гомосекс байх магадлалтай)
Доор хэд хэдэн оронд хийсэн судалгааны дүнг харуулсан байна:

• Англи улсад 1992 онд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 3.6%, эмэгтэйчүүдийн 1.7% нь гомосекс болон бисекс байдаг. Бисекс хүмүүсийг хасвал эрэгтэй 1%, эмэгтэйчүүдийн 0.5% гэж гарсан байна.
• 1995 онд Америк улсад хийсэн судалгаанд, эрэгтэй 6.2%, эмэгтэй 3.6% нь гомосекс байдаг гэсэн тооцоо гарчээ.
 Хятад улсад ойролцоогоор 100 саяас дээш гей хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг.
Хүний нийгмийн хувьд хэдийгээр судалгаагаар ижил хүйстэн хүмүүсийн тоо бидний мэддэгээс хавьгүй их байгаа хэдий ч нийгмийн дарамт шахалт, гадуурхал зэргээс үүдэж эдгээр ижил хүйстэн хүмүүс ил болон далд хэлбэрээр амьдардаг аж.
1948 оны Kinsey-Report төвийн судалгаагаар нийт хүн амын 90-95% нь дотооддоо (дотоод орчин сэтгэл зүй) бисекс хандлагатай байдаг байна. Үүнээс гадна 1970 оны Хамбург Институтээс явуулсан асуулгаар судалгаанд оролцсон 16-17 насны 5 хүүхэд тутмын нэг нь ижил хүйсийн бэлгийн ойлголттой (homosexual experience) байсан байна. 20 жилийн дараа хүүхэд залуучуудын Bravo сэтгүүлээс дахин судалгаа явуулахад 14-17 насны хүүхдүүдийн 25% нь мөн ижил хүйсийн бэлгийн ойлголттой байв. Мөн судалгаанд оролцогчдын 2% нь гей байсан бол 68 хувь нь  гей хүмүүсийг эсэргүүцдэггүй гэдгээ мэдэгджээ. Гэхдээ эдгээр судалгаанд шүүмжлэлтэй хандах нь буруутахгүй бөгөөд учир нь иймэрхүү сэдвээр судалгаа авахад ихэнхи тохиолдолд судалгаанд оролцогчид үнэн хариулдаггүй гэж шүүмжлэгчид үздэг.

Судалгааны хэсэг
Энэхүү сэдвийн хүрээнд бид судалгаагаа 2 аргаар авсан.
1.    Асуулгын арга
Асуулга нь нээлттэйгээр нийт 13 асуулттайгаар авагдсан ба нийт 25 хүн оролцсон /асуултуудыг хавсралт хэсэгт оруулсан болно/
  1.Судалгаанд нийт 19-60 насны 25 хүн хамрагдсанаас

19-8%     24-8%     29-8%
20-12%    25-4%    30-4%
21-20%    26-4%     35-4%
22-8%      27-4%     49-4%
23-4%      28-4%     60-4% -г эзэлж байна.

      2.Хүйсийн хувьд:
Нийт 25 хүн оролцсоноос
 Эмэгтэй -5
 Эрэгтэй-20


3.Нийт 25 хүнээс бэлгийн чиг баримжааны хувьд

15-н хүн буюу 60% нь гомосексуал
7-н хүн буюу 28% нь бисексуал
3-н хүн буюу 12% нь лесби байсан.

4. Нийт 25 хүний бэлгийн чиг баримжаагаа мэдсэн насыг авч үзвэл

5. Бэлгийн чиг баримжаагаа эхлээд хүлээн зөвшөөрөхөд гарсан хүндрэлүүдийг авч үзвэл

Өөрийгөө сайн ойлгохгүй, бусдаас ялгаатайдаа гайхах, эргэлзэх,итгэхгүй байх, хүлээн зөвшөөрөхгүй тэмцэх,дарамтыг өөр дээрээ авах, бусдын хандлагаас айх санаа зовох, ганцаардах, жүжиглэх мөн шашин шүтлэгтэй холбоотойгоор санаа зовох гэх мэт хүндрэлүүд гарч байсан. / Хариултнуудад эдгээр үгсүүд давтагдсан байв /

6. Судалгаанд оролцогсдын ойр төрөлд ийм чиг баримжаатай хүн байгаа эсэхэд хариулсан хариулт
Байхгүй -21              Байгаа-1            Мэдэхгүй-3
7/8/.Судалгаанд оролцогчдоос өөрийн хамтрагч болох хүндээ ойлгуулахыг хүсдэг зүйл

Үнэнч байдал, итгэл, хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэх, цаг зав муутайг нь, сэтгэл, ааш зан, бэлгийн чиг баримжаа, үнэнч гэх мэт зүйлсийг ойлгоосой гэж хүсдэг гэж хариулт өгсөн байна. /мэдэхгүй гэж хариулсан-2 хариулахыг хүсэхгүй -1/

9. Судалгаанд оролцогчдоос өөрийнх нь давуу чанарыг асуухад

Нээлттэй, хөгжилтэй,шударга,даруу хүнийг ойлгодог,хуурдаггүй,аливаа юманд сэтгэлээсээ ханддаг,найрсаг боловсон,хүнлэг,өөртөө итгэлтэй,ажилч хичээнгүй,илэн далангүй, халамжтай, бусдбг сонсдог, боловсролын төвшин өндөр, авьяаслаг гэж хариулт өгсөн байна.

10. Судалгаанд оролцогчдоос өөрийгөө бусадтай харьцуулахад ямар нэг дутуугийн мэдрэмж төрдөг үү гэж асуухад

Төрдөггүй гэж хариулсан-11
Төрдөг-14, харилцаан дээр, ууртай, сэтгэлээр амархан унадаг, эмзэг, хүндээр тусгаж авдаг, өөрийгөө голдог, туршлага муу, нээлттэй бус мөн бие бялдрын хувьд гэж хариулсан байна.

11. Судалгаанд оролцогчдоос өөрийгөө илэрхийлэх сэтгэл хөдлөл мэдрэмж бусдаас юугаараа ялгаатай гэж боддог вэ гэсэн асуултанд
Бусадтай адил гэж хариулсан-6 мэдэхгүй-1
Тайван, мэдрэмтгий, сэтгэлийн хөдлөл их,найрсаг, урлагийн талын мэдрэмж өндөр, түргэн ууртай, нээлттэй чөлөөтэй, даруу, өөрийнхөөрөө шулуун,хэрэгцээтэй үед асуудлыг зөв шийддэг.

12. Судалгаанд оролцогчдоос таны ойр дотны хүмүүс танд яаж ханддаг вэ яаж хандаасай гэж хүсдэг вэ гэсэн асуултанд
Энгийн хандаасай-5 Сайн хандаасай-4 Хүндлээсэй-1 Мэддэггүй,ойлгоосой-11 бусад нь хэцүү, сайн бус ханддаг, чиг баримжааг нь түр зуурынх гэж боддог гэж хариулсан байна.

13. Судалгаанд оролцогчдоос гэр бүлтэй юу гэсэн асуултанд
23 хүн байхгүй, 1-хүн найз охинтойгоо амьдрах бодолтой байгаа, 1-хүн гэр бүлтэй/эргэлзээтэй/ гэж хариулсан байна.

2.Ярилцлагын арга
 Залуус эрүүл мэнд төвийн сэтгэл зүйч чиглүүлсэн бүлгийн уулзалтад очиж оролцсон бөгөөд тус төвийн сэтгэл зүйч болон 8-10 гей болон бисекс залуустай ярилцаж судалгаагаа авсан.
Ярилцлага: Эдгээр 8-10 хүнтэй чөлөөтэй ярилцсан ба тэдний хувьд өөрсдийгөө илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй, аливаа зүйлд нягт нямбай сэтгэлээсээ ханддаг, илүү мэдрэмжтэй, өвөрмөц сэтгэлгээтэй байдаг хэмээн өөрсдийгөө тодорхойлж байсан бөгөөд, тэдний ихэнх нь урлагийн чиглэлээр суралцдаг.

Судалгаанд оролцогчид нь нийгэм дээр ихэнхдээ өөрийнхөөрөө байж чаддаггүй учир нь нийгэм дээр, гэртээ, сургууль дээрээ гэх мэт. ¯үнээс үүдээд маш олон дүрд хувирдаг. Ихэнх бухимдах, сэтгэлээр унах шалтгаан нь өөрийн мөн чанараа нууж, дүр үүсгэх үед илүү их илэрдэг. Тэдний яг өөрийнхөөрөө байж чаддаг газар нь өөрсөдтэйгөө адил чиг баримжаатай хүмүүстэй уулзах, хамт хөгжилдөх үедээ сэтгэл ханамжийг авч өөрийнхөөрөө байдаг. Ж нь: гэртээ эрэгтэй хүүхэд шиг, ах шиг байх, адил чиг баримжаатай хүмүүстэй уулзах үедээ өөрөөрөө байх, эргээд нийгмийн харилцаанд орохдоо бас өөр дүрд тоглох, эрэгтэйлэг шинж чанарыг хүчээр гаргах гэх мэтээр өөр өөр дүрд тоглох шаардлагуудтай тулгардаг. Мөн сургууль дээр гэртээ дэлгүүрт гадуур үе тэнгийнхэнтэйгээ байхдаа яаж харьцах, хэрхэн өөрийгөө далдлах талаар сайн мэддэг. Үүнээс үүдэн их стресст орж, уур бухимдалтай явдаг, түргэн уурладаг болдог. Харин стресст орсон үедээ түүнийгээ тайлж чадахгүйн улмаас ихэд бухимддаг, бусдын хандлагыг илүү өөр дээрээ тусгаж авдаг, эмзэг, сэтгэлээр унадаг гэжээ.

Өөрсдийгөө хэн нэгэнтэй адилтгахдаа өөрсдийн ойр дотны хүмүүс ялангуяа гэр бүлээсээ эмэгтэй хүмүүстэй ээж, эгч нартайгаа адилтгаж тэдэн шиг болохыг хүсдэг гэж хариулсан.

Эдгээр судалгаанд оролцогчдын талаар гэр бүлийнхэн нь мэддэггүй ба бисексуал чиг хандлагатай нь найз охиноороо далдлах гэх мэт одоохондоо гэр бүлийнхэн нь мэдээгүй байна. Харин өөрсдийн хүрээний хэсэг бүлэг хүмүүс, найз нөхөд нь мэддэг гэж хариулсан.

Бусад хүмүүс ойлгоосой, нийгэм дээр олон дүрд орж явах биш, яг өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Мөн үүнээс болоод их дарамттай байдаг, үүнээсээ салахыг хүсч байна гэсэн ба стрессээ тайлахдаа юм шидэх бага хэмжээний архи тамхи хэрэглэх/бага хэмжээгээр ихийг хэрэглэхийг хүсдэггүй/ ялангуяа нэг нэгэндээ хэцүү байгаагаа ярьж уйлах гэх мэт аргаар стресснээс гарахыг оролддог. Гэхдээ энэ нь төдийлөн сайн үр дүн өгдөггүй. Өөрийн хүрээллийнхэнтэй ярилаа гэхэд төстөй асуудлуудтай тулгарсан, гарах арга замаа хэн хэн нь олоогүй байдаг болохоор хэцүү байдаг. Сэтгэл зүйчтэй уулзах нь харин илүү тусалдаг гэж хэлж байсан. Ихэнхи тохиолдолд Залуус эрүүл мэнд төвийн сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө авдаг. Энэ нь бидэнд хамгийн их эерэг нөлөөг үзүүлдэг. Учир нь бид ихэвчлэн хаалттай байдаг болохоор өөрийгөө нээх, өөрт тохиолдож буй бэрхшээл зэргээ хэн нэгэн итгэлтэй хүнд ярих, хэрэгтэй зөвлөгөөг авах нь хамгийн хэрэгтэй байдаг. Сэтгэл зүйчтэй уулзаад гарч ирсний дараа бүх юм хамаагүй өөр, илүү сайн болсон байдаг гэж хэлж байсан. Мөн бидэнд хамгийн хэрэгтэй хүмүүс бол сэтгэл зүйчид байдаг гэж байсан.

Гэр бүлтэй болох талаар асуухад зарим нэг нь найз залуутай энэ талаар хүлээж авдаг болох цаг удахгүй ирээсэй гэж хүсдэг гэсэн ба зарим нь лесби бүсгүйтэй хүүхэдтэй болоод, хүүүхэддээ мэдэгдэлгүй тус тусын хамтрагчтайгаа байж болох байх гэсэн санàë, õ¿ñýëòýé áàéäãàà хэлж байсан.

Дүгнэлт

1.         ЛГБТ хүмүүс нь зан үйлээ тухайн орчин нөхцөлдөө тааруулах шаардлагатай байнга тулгардаг учраас ямар нэгэн дүрд тоглож байдаг, өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг.”Дүрийн зөрчлөөс” үүдээд илүү их стресс, бухимдалтай, үүнээсээ гарч чаддагггүй гэсэн дүгнэлт ярилцлагын аргаар авсан судалгаанаас гарсан. Энэхүү дүр нь өөрсдийн мөн чанар, чиг хандлагыг нуух, өөрийн адилтгал, үнэлэмжээс татгалзсан, нийгмийн шаардлагын дагуух, тулган хүлээлгэсэн дүр болно.  Эдгээр стресс бухимдлаас үүдээд бусдын хандлагад илүү их ач холбогдол өгдөг ба бусдаас хайр халамж, асран хамгаалах, өөрийг нь ойлгож сонсохыг илүүтэй хүсдэг.
  1. 1.         Хаагдмал байдал. Бусадтай сэтгэл санаагаа хуваалцахын өмнө үргэлж цензур тавих, итгэж болох эсэх талаар эргэлздэг гэсэн дүгнэлтийг ярилцлагын аргаар авсан судалгаанаас гарсан бөгөөд гетеросекс хүмүүстэй харилцахдаа өөрийгөө хянах, нуух оролдлого, зан үйлийг түлхүү гаргадаг тул хаалттай, дотогшоо чиглэсэн байдаг.
  2. 2.         Эмзэг, уян, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Амархан гомдож, уурладаг, амархан баярладаг гэх мэт тогтвортой биш. Сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаа зүйлд хандах нь илүү байдаг. Бүтээлч сэтгэлгээтэй, аливаа зүйлд өвөрмөц, шинэлэг санааг илүү гаргаж ханддаг. Нямбай байдаг. Урлагийн тал дээр илүү авъяастай байдаг гэсэн дүгнэлт асуулгын аргаар авсан судалгаанаас гарч ирсэн.

  1. Ихэнх гетеросекс хүмүүсийн хувьд “би” адилтгалаа ижил хүйсийн хүнээс сонгодог бол ярилцлагын аргаар авсан судалгаанаас үзэхэд ЛГБТ хүмүүс нь “би” адилтгалаа ихэвчлэн эсрэг хүйснийхээ хүнээс ялангуяа õàìãèéí îéð äîòíû (èõýâ÷ëýí ãýð á¿ëýýñýý) хүмүүсээсээ сонгосон байсан.

Өөрийн гэсэн гэр бүлтэй болох, үр удмаа үлдээх асуудал нь тэдний хувьд хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг бөгөөд ихэнхи нь эсрэг хүйсийн хүнтэйгээ гэр бүл болно хэмээн төлөвлөдөг, эсвэл гэр бүлтэй байдаг. Эхнэр нь эсвэл нөхөр нь энэ талаар нь мэддэг, хүлээн зөвшөөрдөг байхыг хүсдэг. Албан бус тоогоор Монгол дахь гэр бүлтэй гей эрчүүдийн гэр бүлийн 10% нь л бэлгийн чиг баримжааг нь мэддэг мөн хүлээн зөвшөөрдөг байна. Үүнээс үүдэн зөвхөн хувь хүн бэлгийн чиг баримжаагаа нийгмийн зүгээс үзүүлж буй дарамт шахалтаас нуун халхлах асуудал яригдах бус тэдний зохиож буй гэр бүл, нийгмийн хамгийн энгийн бөгөөд чухал элемэнт болсон гэр бүлийн асуудал яригдаж байгаа юм. Үүсгэж буй гэр бүлийн хувьд нийгмийн хариуцлагын хувьд ч тэр, гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүй зэрэг олон асуудал хөндөгдөж яригдана. Тиймээс энэхүү сэдэв нь зөвхөн цөөнхийн талаарх асуудал бус нийгэмд ил гарах, зөвөөр ойлгогдох зайлшгүй шаардлагатай асуудлуудын нэг бөгөөд үүнд сэтгэл зүйчийн оролцоо үүрэг ихээхэн дутагдаж байна.

ЗӨВЛӨМЖ: Судалгааны үр дүнгээс харахад ЛГБТ бэлгийн чиг баримжаатай хүмүүстэй харилцахдаа стресс бухимдлыг багаñгах өөрийг нь хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэр хүмүүст coming out-ийн 2-р үе шатанд ороход нь туслалцаа үзүүлж зөвлөгөө өгөх нь сэтгэл зүйчийн хувьд чухал бөгөөд тэдний гэр бүлийн гишүүдэд ч энэ талаарх зөв мэдээлэл, ойлголтыг төрүүлэх, хүлээн зөвшөөрөх асуудалд туслах үүрэг хүлээх нь ач холбогдолтой юм.

Íîì ç¿é

  1. Psychologie., Richard J.Gerrig, Philip G.Zimbardo.,2008
  2. Psychology. Arthur Vendan.,1994
  3. Herek, G. M. & Capitanio, J. P. (1996). "Some of my best friends": Intergroup contact, concealable stigma, and heterosexuals' attitudes toward gay men and lesbians. Personality and Social Psychology Bulletin, 22, 412-424.
  4. D’Augelli, A. R. (2005). Stress and adaptation among families of lesbian, gay, and bisexual youth: Research challenges. Journal of Gay, Lesbian, Bisexual, and Transgender Family Studies, 1(2),115-135.
  5. www.wikipedia.de
  6. www.wikipedia.com
  7. www.ask.com
  8. www.youtube.com
  9. www.avert.org