Галлюцинация /Хүртэхүйн эмгэг/

Хүн бүхэнд хүртэхүйн алдаанууд байдаг. Орой үдэш таныг гэртээ байхад хэн нэгэн хүн эсвэл хулгайч гэрт чинь сонсогдох шиг санагддаг уу ? Тэгтэл хэн ч байдаггүй шүү дээ. Таныг сургууль дээрээ явж байхад хэн нэгэн таны нэрийг дуудах шиг болоход хэн ч байхгүй тохиолдол гарч байсан уу ? Тийм бол та үүнд эмзэглэх хэрэггүй. Та шизофрентэй гэсэн үг биш шүү. Энэ бол зүгээр л "тоглоом" төдий төсөөлөл юм. Харин эсрэгээрээ шизофрентэй хүний хүртэхүйн алдаанууд үнэхээр бодит мэт байдаг.
Галлюцинация хүртэхүй нь ямар нэг гадаад өдөөгчийн оролцоогүйгээр бий болдог. Иймэрхүү хүртэхүй нь ямар ч нөхцөлд үүсдэг боловч хуурмаг үзэгдэл ихэвчлэн шизофрентэй холбоотой байдаг. Сонсголын галлюцинация / hallucination / буюу энэ нь нийтлэг тохиолддог төрөл нь юм. Женнифер Пловманы сонсголын галлюцинацитай байсан нэгэн жишээг татъя. Тэрээр өрөөндөө ганцаараа байх үеэр "Инээхээ боль, Намайг жаргалтай байна гэж бодоо юу ?" гэж ээж нь хэлэх шиг болов. Шинжлэх ухааны мэдлэггүй хүмүүс үүнийг юу гэж ойлгох байсан бол ? Энэ бол сонсголын хүртэхүйн эмгэг юм. Мөн харааны, үнэрлэх (өмхий үнэр), хүрэлцэх гэх мэт эдгээр хүртэхүйн эмгэгүүд байдаг бөгөөд АНУ-ын хүмүүст ямар нэг зүйл арьсан дээр нь явж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг хүртэхүйн эмгэг нь шизофрентэй холбоотой байдаг (Соёлоос хамаарч галлюцинация үүсэх нь өөр байдаг; Azhar, Varma, & Hakim, 1993). Шизофрен нь идэвхжсэн хүнд эдгээр дуу хоолой, үнэр, чимээ зэрэг нь санаанаасаа зохиосон зүйл биш, харин өөрсдөд нь үнэхээр бодит мэт мэдрэмжийг төрүүлдэг ажээ.
Галлюцинация бий болох үед тухайн хүний тархи нь яадаг вэ гэдгийг шинэ техникийн тусламжтайгаар судлаач нар мэдэх боломжтой болжээ. Энэхүү багаж нь галлюцинация үүсэх үеэр тархин дахь цусны даралтыг хэмжиж болдог. Тус багажийн таамаглалаар бол шизофрент шинжтэй галлюцинация үүсэхэд тухайн хүний сонсголыг хариуцсан тархи нь ажилладаггүй, харин өөрсдийнх нь бодол санаа байдаг гэжээ (Hoffman & Rapaport, 1994).

Ашигласан материал: Abnormal Psychology, Steven Schwartz, 2000

Л. Энхтүшиг