Нүдний ширтэлт ба гөлрөлт

Нүдний ширтэлт: Хүмүүс ихэвчлэн нүдээрээ харилцаанд орох хандлагатай байдаг. Klienke ба түүний хамтрагчид (1974) таалагддаг хүнээ илүү их харах хандлагатай бөгөөд нүдэн харилцааны түвшин нэмэгдэх тусам тухайн хүнийг эерэгээр үнэлдэг гэжээ. Мөн Klienke-ийн судалгааны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь сул ширтэлттэйг анхааралгүй, хайхрамжгүй гээд харин хүчтэй ширтэлттэйг нь  шударга гэж дүгнэжээ. Гэхдээ эрэгтэйчүүд ширтэлт султай эмэгтэйчүүдийг сэтгэл татам бус гэж дүгнэсэн бол эмэгтэйчүүд ширтэлт султай эрэгтэйчүүдийг сэтгэл татам гэж дүгнэсэн байв.
Харин хэн нэгэн рүү удаан хугацаагаар гөлрөх нь ихэвчлэн сөрөг зүйлийг илэрхийлнэ. Greenbaum, Rosenfeld (1978) нар нэгэн сонирхолтой туршилтыг явуулжээ. Улаан гэрлээр зогсож буй жолооч руу ширтэхэд, жолооч гэрэл солигдмогц маш хурдан зугтааж байсан гэнэ. Ерөнхийдөө хүн рүү гөлрөх нь таагүй мэдрэмжийг төрүүлдэг аж. Мөн нүдэн харилцаагаар хүний хайрыг тодорхойлж болно (Zick Rubin, 1973).

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг