Мэдрэхүйн хөгжил
Та энэ хорвоод анх мэндэлж байсан үеэ санаж байна уу ? Мэдээж үгүй, сэтгэл судлаачид нялх хүүхдийг яг юутай адилхан бэ гэдгийг ойлгоход нилээд хүндрэлтэй нүүр тулдаг. Өнөөг хүртэл хүмүүс нялх хүүхдийг мэдрэхүйн хувьд хангалттай сайн хөгжөөгүй гэж боддог. Харин Виллиам Жеймс нялх хүүхдийн дотоод ертөнцийг "хөл үймээн, тэсрэлтээр дүүрэн" гэж тайлбарлаж байв.
Хүүхэд яг төрсөний дараа чихний суваг нь амниотическая /amniotic fluid/-р бөглөрсөн байх бөгөөд энэ нь хэд хоногийн дотор хэвийн сонсгол болдог. Мөн нярай хүүхэд төрөөд маш эрт толгойгоо чимээ гарч байгаа зүг рүү хандуулах чадвартай байдаг. DeCasper, Fifer (1980) төрөөд гурав хоног болж буй нярай танихгүй эмэгтэйгээс илүү эхийнхээ дуу хоолойнд татагдаж буйг судалгаагаараа тогтоосон бөгөөд төрөөд хэдхэн хоног болж буй нялх хүүхэд ч гэсэн дуу хоолойны утга учрыг танин мэдэх чадвартай байдаг гэж үзжээ. Гэхдээ судалгаанд оролцсон нялх хүүхдүүд аавынхаа дуу хоолойг танихгүй байсан.
Олны таамаглалаар бол нялх хүүхдийн үнэрлэх, амтлах сэрэл нь маш муу хөгжсөн байдаг. Гэхдээ баримт, судалгаанаас үзэхэд төрөөд хэдхэн хоног болж буй нялх хүүхэд өөр амт, үнэрийг ялгах чадвартай байсныг тогтоосон байна. Gangchrow, Steiner, Daher (1983) нялх хүүхдийн хамран доор муудсан өндөг байрлуулан үнэртүүлэхэд хүүхэд хамраа үрчийлгэж, хэлээ гаргаж хариу үйлдэл үзүүлж байв. Харин эсрэгээрээ гүзээлзгэнэ, банана үнэртүүлэхэд уруулаа долоож, инээмсэглэж байсан.
MacFarlane (1977) төрөөд нэг долоо хоног болсон нялх хүүхэд эхийхнээ хөхний сүүний үнэрийг бусад сүүний үнэрээс илүү ялгаж, танин мэдэж байсан.
Нялх хүүхдийн харааны сэрлийн чадвар таны төсөөлж байснаас ч илүү хөгжсөн байдаг. Тэд урдаа байгаа 9 инч зайны обьектийг маш дээд зэргээр фокус хийж, ойртуулан харж чаддаг ажээ (Banks & Salapatek, 1985).
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: