Хандлага ба түүний бүтэц


Гэнэтийн нөхцөлд тулгарах эсвэл ямар нэг обьектод таатай болон таагүй хариу үйлдэл үзүүлж буй үзэл санааг хандлага гэнэ (Allport, 1935; Fishbein & Ajzen, 1975; Rokeach 1968). Өөрөөр хэлбэл хандлага гэдэг зүйл нь материаллаг бус байдлаар оршин тогтнодог, тухайн хүн обьект болон тодорхой нөхцөлтэй тулгарахад түүнд урьдчилсан итгэл үнэмшлээр хандах болон зан үйлээрээ шалтаглахыг хэлнэ.
Жишээ нь, дуучин Анита Брайнт нь гомосекс хүмүүсийн эрх ижил тэгш байна гэдгийг эсэргүүцдэг хандлагатай нэгэн юм. Нийгмийн сэтгэл судлаач нар түүний үйлдлийг тайлбарлахдаа гомосексийн талаарх сөрөг хандлагатай бөгөөд түүний хандлага нь массын үзэл санаа, итгэл үнэмшилд нөлөөлж чадаагүй гэжээ.
Нийгмийн  сэтгэл судлаачид хандлдагыг хоорондоо уялдаа холбоотой гурван бүрдэл хэсгээр авч үздэг (Fishbein & Ajzen, 1975; Rokeach, 1968). Эхний бүрдэл хэсэг бол аффектив юм. Энэ нь хандлагын обьектод хэр их хүн дуртай, дургүй байгааг авч үзнэ. Дараагийн бүрдэл хэсэг бол танин мэдэхүй юм. Энэ нь хандлагын талаарх итгэл үнэмшлийг хэлнэ. Гурав дахь бүрдэл хэсэг нь хандлагын зан үйл юм. Хэн нэгний хандлагын обьект болон обьектод чиглэсэн хандлагын талаарх мэдрэмжийг хэлнэ.

Ашигласан материал: Social Psychology, A Contemporary, Louis Penner, 1978

Л. Энхтүшиг