Инээмсэглэлийн ач холбогдол

Инээмсэглэл нь бие махбодь болоод оюун санаанд маш чухал нэмэр болдог. Инээмсэглэл таны эрүүл мэндийг сайжруулна, стрессийн түвшинг багасгана, сэтгэл татам сайхан харагдуулна.
1. Сэтгэл татам харагдана. 
2. Сэтгэл санааг өөрчилнө. Сэтгэлээр унасан үедээ инээсэглэх гээд хичээгээд үз. Энэ нь сэтгэл санаагаа арай өөдрөг болгоход тань туслах болно.
3. Инээмэглэл бусдад халдварладаг. Бүлгийн нэг гишүүн инээж байвал бусдынх нь сэтгэл санаанд нөлөөлж болдог.
4. Стрессийг багасгана. Стрессийн үед нүүр царай тун тааруу харагддаг. Харин стресстэй ч гэсэн инээмсэглэж байвал таагүй харагдахаас сэрэмжилж чадна.
5. Дархлааны системийг сайжруулна. Инээмсэглэл нь ханиаднаас сэргийлдэг.
6. Цусны даралтыг багасгана.
7. Инээмсэглэл эндорфин, серотонин дааврыг ялгаруулдаг. Эдгээр хүнд эерэг мэдрэмжийг төрүүлдэг.
8. Залуу харагдуулна. Арьсаа татуулаад хэрэггүй, зүгээр л инээсэглэж нүүрний булчингаа хөдөлгөөнд оруул.

Эх сурвалж: http://longevity.about.com/od/lifelongbeauty/tp/smiling.htm

Л. Энхтүшиг