Нүүрний хувирал


Зарим судлаачид инээх, уйлах, хөхрөх гэх мэт олон нүүрний хувирлуудыг авч үздэг бөгөөд эдгээр нь соёл болон удамшлын хүрээнд ондоо байдлаар илэрдэг ажээ. Дугаралгүйгээр мэндчилж байгаа хүнийг та хэр зэрэг ойлгож чадах вэ ? Eibl-Eibesfeldt (1972) хөмсөгөө өргөж мэндчилж байгаа нь орон орны хувьд ялгаатай байгааг олж тогтоосон. Мөн төрөлхийн хараагүй хүүхдүүдийн нүүрний хувирал нь хараатай хүүхдүүдийнхтэй ижил байдаг. Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл төрөлхийн шинжтэй байх боломжтой гэсэн санааг Ч. Дарвин (1872) цааш үргэлжлүүлж хүн ба амьтны илэрхийлдэг нийтлэг хэв маяг нь олон жилийн турш ялгарсаар өнөөг хүрсэн гэж үзсэн юм. Харин Izard (1990) Дарвины санааг өнөөгийн сэтгэл судлал дахь сэтгэл хөдлөлийн сэдвийн хүрээнд чухал нөлөө үзүүлсээр буйг онцлон тэмдэглэжээ. 
Sylvan Tomkins (1962) Нүүрний Хариу Үйлдлийн Таамаглал-даа тархины сүлжээ сэтгэл хөдлөл бүрийн цаана орших бөгөөд тусгай нүүрний хувирал мөн үүнтэй холбоотой байдаг гэжээ. Ялангуяа нүүрний хувирлын өөрчлөлтүүд сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг өөрчлөх чадамжтай байдаг хэмээн өөрийн бүтээлдээ бичжээ.
Russel, Bullock (1985) балчир насны хүүхдүүдийн нүүрний хувирлын адилтгах чадвар нь насанд хүрэгчдийнхтэй адил байдаг бөгөөд хожим Russel (1990) сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн адилтгах чадвар болон сэтгэл хөдлөлийн үр дагавар нь нүүрний хувиралаас ялгагддаггүй гэжээ.
Joseph Hager, Paul Ekman (1979) хүмүүс ондоо зайнд сэтгэл хөдлөлийг хэр зэрэг танин мэдэж буйг шалгасан судалгааг удирдан явуулахад бусад илрэлүүдээс илүүтэйгүүр баяр хөөр, гайхах зэрэг сэтгэл хөдлөлийг 100 метр хүртэлх зайнд таниж чадаж байв.
Klinnert ба түүний хамтрагчид (1986) нэг ойтой хүүхэд айдас болон баяр хөөртэй байгаа хүний нүүрний хувирлуудад зөв хариу үйлдэл үзүүлдэг гэж тайлбарласан.
Мөн Ekman, Friesen (1973) нар нүүрний хувирал удамшил дээр үндэслэдэг бөгөөд түүнийг янз бүрээр хүртэн авдаг гэж үзжээ. Тэдний туршилтаас үзэхэд нүүрний хувирлыг танин мэдэж буй нь орон орны хувьд ялгаатай байгаа нь харагддаг. Жишээ нь, Америк ба Бразилчуудын 97 %, Япончуудын 87 % нь баяр хөөртэй байгаа хүний нүүрний хувирлыг зөв тайлж мэдсэн байна.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг