Дотоод сэдлийг хөгжүүлэх нь
Хэрэв амжилтанд хүрэхэд дотоод сэдэл түлхэц үзүүлж байвал хүн тухайн нөхцөлд гол төлөв бие даасан байдалтайгаар ажилладаг (ихэвчлэн оюутан, гүйцэтгэх албан тушаалтангууд, эрдэмтэд байдаг.) Дараа нь хэрхэн үүнийг дэмжих вэ ? Олон зуун судалгаанаас хамгийн тохиромжтой эхний хариулт бол сониуч зан, шалгуур бүхий зорилго, нөгөөх нь гадаад шагнал урамшууллыг хэт хэрэглэдэг бие хүний мэдрэмжийг хязгаарлах юм.
Бид гадаад урамшууллыг хоёр аргаар ашиглаж болох юм. Эхнийх нь удирдах буюу "Чи өрөөгөө цэвэрлэвэл чамд зайрмаг өгнө шүү" нөгөөх нь амжилтыг ойлгуулах буюу "Үүнийг хийчихвэл бид чамд баярлана шүү". Шагнал болон хараат байдлаас хамааралтай эдгээр зан үйлийг удирдах гэсэн оролдлогоо илэрхийлбэл амжилттай бүтдэг. Хэрэв үгүй бол идэвхтэй байх сонирхол алдагддаг.
Ээж : "Чамайг онц авах бүрт би 5 $ өгнө шүү" = Шагнах оролдлого / Хүү: "Тэгэх болгонд чинь би сурна" = Гадаад сэдэл
Ээж: "Чиний дүн их сайн байна. Оройн хоолоор чамайг шагнана" = Сургамжит, мэдээллийн оролдого / Хүү: "Би цаашид онц дүнтэйгээ байхыг хичээнэ" = Дотоод сэдэл
Сурагчдын нуугдсан дотоод сонирхол, өөрийгөө удирдаж амжилтанд хүрэх чадварлаг чиг хандлагыг бий болгохын тулд багш гар егөөдөн түлхэц үзүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас сургамжит, мэдээллийн шагнал нь дотоод сэдэл, өөрийгөө чадварлаг гэх мэдрэмж төрүүлж идэвхжүүлдэг.
Ашигласан материал: Exploring Psychology, David G. Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: