Бүтээлч бас Ухаалаг үйл ажиллагаа
Шинэлэг, үнэ цэнэтэй санааг сэдэх чадвар бол бүтээлч үйл ажиллагаа юм. Соёлоос шалтгаалж олон төрлийн бүтээлч үйл ажиллагаа илэрхийлэгддэг. Самаочуудын соёлд бүжигийг, Балинесд хөгжмийг, Африкын Ашантид модон сийлбэрийг бүтээлч үйл ажиллагаа гэж үздэг. (Lubart, 1990)
Бүтээлч, ухаалаг үйл ажиллагаанаас авсан тестний үр дүн авъяас чадварын түвшинг илтгэдэг гэж таамагладаг боловч бүтээлч үйл ажиллагааг тодорхойлоход хангалтгүй юм. Ерөнхийдөө хүмүүс бүтээлч үйл ажиллагааг тодорхойлох оюун ухааны тестэнд өндөр оноо авдаг ч тэрхүү 120 онооны цаана бүтээлч үйл ажиллагаа ба оюун ухааны өндөр онооны корреляци холбоо хамаарал байдаггүй. Сонирхолтой нь архитекторч, математикч, эрдэмтэн, инженерүүд ихэвчлэн тэдний бүтээдэг зүйлтэй харьцуулбал оюун ухааны тестэнд авсан оноо нь бага байдаг. (MacKinnon & Hall, 1972) Тэгэхлээр оюун ухааны онооноос илүү бүтээлч үйл ажиллагаа нь чухал болж байна.
Бүтээлч үйл ажиллагааны таван чадварыг судалгаагаар тодорхойлсон байна. (Sternberg, 1988; Sternberg & Lubart, 1991, 1992) Эхнийх нь тусгай мэдлэг буюу мэдлэгт тулгуурласан сайн хөгжил. "Зөвхөн бэлтгэгдсэн оюун ухаанд боломж байдаг" гэдгийг Louis Pasteur ажиглажээ.
Хоёр дахь нь төсөөлөн бодох чадвар буюу холбоо тогтоох, үлгэр дууриалал авах, шинэ арга замыг олж харах чадвар юм. Шинэ арга замд хүрэн бүтээлч болохын тулд эхлээд асуудлын үндсэн хэсгийг гартаа оруулах, дараа нь тэр асуудлаа эргэцүүлэх эсвэл судлах ёстой. Коперник эхлээд нар болон дэлхийн системийг сайтар судлаад дараа нь нар дэлхийг биш, дэлхий нарыг тойрдог хэмээн тодорхойлсон билээ.
Гурав дахь нь эрсдэл хийхэд бэлэн байгаа бие хүн буюу шалдаа бууж эрдэл хүлээхийг тэсч гарах, бэршээлийг даван туулах, уламжлалт бус шинэ арга замыг илүүд үзэх чадвар юм. Жишээ нь зохион бүтээгчид бүтэлгүй оролдлогынхоо дараа шургуу зүтгэх дадал хэвшилтэй болчихсон байдаг. Thomas Edison түүний бүтээсэн гэрлийн чийдэнгийн нарийн утсан ширхэгийг тоолж чадсан юм.
Дөрөв дэх чадвар бол сэтгэл судлаач Teresa Amabile - гийн хэлснээр бүтээлч үйл ажиллагааны зарчим болох дотоод сэдэл юм. Гадаад дарамт шахалтаас илүүтэйгээр юуны түрүүнд сонирхол, баяр цэнгэл, сэтгэл ханамж, шалгуураар сэдэлжсэн бол хүмүүс маш бүтээлч болдог. (Amabile & Hennesey, 1992) Бүтээлч хүмүүс уулзалт, хугацаанд баригдах, хүмүүсийн сэтгэгдэл, мөнгө олох гэсэн гадаад сэдэлд анхаарлаа хандуулдаггүй.
Сүүлийн чадвар бол бүтээлч орчин буюу дэмжлэг авах юм. 2026 гарамгай эрдэмтэд, зохион бүтээгчдийн намтрыг судалж үзэхэд тэд ганцаараа байгаагүй. Тэдгээр суу билэгт хүмүүсийн төрөл садан, хамтран зүтгэгч нар нь дэмжиж, уриалж, зөвлөдөг байсан.
Ашигласан материал: Exploring Psychology, David G. Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: