Бидний кареер
Сэтгэл судлалын шинжлэх ухааныг судлахын сацуу түүний мэргэжлийн үг хэллэг, тэр тусмаа бидний кареерийн цаашдын үүрэг, тайлбаруудыг мэдэх шаардлагатай. Зарим хүмүүс сэтгэл судлаач-сэтгэл зүйч, цаашлаад клиник сэтгэл судлаач, боловсролын сэтгэл судлаач, профессор зэргийг мэддэггүй. Харин эдгээр нь хүүхдийн хөгжил дэх бидний кареерт хэрхэн хамааралтай болж, уялдаж байгааг орчуулан та бүхэндээ хүргэж байна.
Их сургууль болон коллежид сэтгэл судлал, боловсрол, асаргаа, хүүхэд болон гэр бүлийн судалгаа, нийгмийн ажил, анагаах ухаан зэрэгтэй холбогдуулан хүүхдийн хөгжлийн хичээлийг олон төрлийн хөтөлбөрөөр заадаг. Их сургууль, коллежид хүүхдийн хөгжил болон түүнтэй ойролцоо хичээл заахын тулд ихэнх тохиолдол зайлшгүй Ph. D эсвэл Магистрын зэрэг шаарддаг. Докторын зэргийг ихэвчлэн өөрийнхөө ажилдаа 4-6 жилийг зарцуулан байж хүртдэг бол Магистрын зэрэгтэй болохын тулд ойролцоогоор 2 жил шаардагдана. Профессорууд нэг болон түүнээс дээш магиструудтай эсвэл өөр нэгэн профессоруудтай хамтарч их сургуулийн хүрээнд судалгаа хийдэг ажилтай.
Судлаач
Ихэвчлэн магистр, докторууд байдаг. Тухайн субьектийн судалгааны шинэ санаа сэдэх, судалгааг төлөвлөх, туршилт хийх зэргийг материал цуглуулж, анализ хийж, тайлбарлах маягаар судалгаагаа явуулна. Дараа нь шинжлэх ухааны хэвлэлүүд дээр судалгаагаа хэвлүүлэн гаргахыг эрмэлзэнэ. Шинжлэх ухааны уулзалт, хурал дээр судалгаагаа тайлагнана, мөн бусад судалгаанд суралцаж, түүний үйл ажиллагаатай хамтрах байдлаар ажилладаг. Зарим судлаач судалгааныхаа лабораторид амьдралынхаа ихэнх цагийг зарцуулдаг.
Боловсролын сэтгэл судлаач
Их сургууль, коллежид боловсролын сэтгэл судлаачид сэдэл, сурлага, үнэлгээ, ангийн менежментийн талаарх боловсролын сэтгэл судлал талаас нь хичээл зааж, мөн судалгааг нь удирддаг. Тэдний боловсролын түвшин докторын зэрэгтэй байдаг. Оюутнуудыг цаашид боловсролын талбар дээр ажиллахад бэлтгэдэг.
Сургуулийн сэтгэл судлаач
Дунд сургуулийн сурагчдын сэтгэл зүйн байдлыг сайжруулж, оюун ухааны чадамжийг сайн байлгахад хичээн ажилладаг. Тэд доктор болон магистрын зэрэгтэй байдаг. Боловсролын сэтгэл судлаачид сургуулиудынхаа нэгдсэн оффист ажилладаг. Оюутнуудаас сэтгэл зүйн тест авна, сурагчдын эцэг эхтэй ярилцлага хийнэ, зөвлөгөө өгнө.
Клиник сэтгэл судлаач
Хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой сэтгэл зүйн асуудалд дэжлэг үзүүлэхийг хичээж ажилладаг. Тэд коллеж, их сургууль, эмнэлэг, анагаах ухааны сургууль, хувиараар гэх мэт олон төрлийн газар ажилладаг. Клиник сэтгэл судлаачид Ph. D (Клиникийн судалгаа болон сургалт явуулсан байдаг) Psy. D (Зөвхөн клиник судалгаа байх ёстой) гэсэн зэрэгүүдтэй байж болдог. Клиник сэтгэл судлаач болохын тулд 5-7 жил, итгэмжлэхээ авах гэж дахин 1 жил зарцуулна. Ихэнх тохиолдолд клиник сэтгэл судлаачид тусгай тест өгч тусгай эрхээ олж авдаг. Зарим нь зөвхөн сэтгэл засал хийдэг бол бусад нь сэтгэл зүйн оношлогоо, сэтгэл засал, судалгаа гээд бүгдийг нь хийдэг. Тэд цаашлаад тусдаа насны үечлэл, тэр тусмаа хүүхдийн клиник сэтгэл судлаач болон мэргэжил дээшлүүлдэг.
Сэтгэцийн эмч
Сэтгэц судлалд хөл тавихын тулд зайлшгүй анагаахын зэрэг шаардагдана. Анагаах ухаанд сургуульд ойролцоогоор 4 жил, улмаар сэтгэцийн эмч болохын тулд дахин 3-4 жил болдог. Сэтгэл судлаачтай төстэй биш, архины донтолт, үйлчлүүлэгчдэд туслана.
Клиник сэтгэл судлаачтай төстэй тал нь хүүхэд болон өсвөр насны гээд насны үечлэлийн хүмүүсийн сэтгэцийг судлан мэргэшидэг явдал юм. Тэд анагаахын сургууль хичээл зааж, судалгаанд оролцож болдог.
Сэтгэл зүйч - Зөвлөх сэтгэл судлаач
Сэтгэл зүйч нарын үйл ажиллагаа клиник сэтгэл судлаач нарын сургалт явуулдагтай их төстэй. Зэрэгээ хамгаалах нь клиник сэтгэл судлалаас бага зэрэг илүү. Тэд мөн л доктор болон магистрын зэрэгтэй байдаг ба зөвлөгөө өгөх тусгай эрхээ олж авдаг. Сэтгэл зүйч нар судалгаа удирдаж, хичээл зааж, сэтгэл засал хийдэг. Гэхдээ сэтгэцийн эмгэгтэй хүнд сэтгэл засал хийдэггүй.
Ашигласан материал: Children, John W. Santrock, 2005
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: