Сэдэл - Удирдан жолоодуулах хандлага
Зөн билгийн хандлага бүтэлгүйтэж, түүний дараа удирдан жолоодох хандлага бий болсон юм. Энэ нь уух, идэх, ярих хэрэгцээ багасвал, тэрхүү физиологийн хэрэгцээ нь бие махбодыг удирдах буюу сэтгэл зүйн байдлыг бий болгодог. Үүнээс шалтгаалж физиологийн хэрэгцээ ихэсвэл , тэр нь сэтгэл зүйгээ удирдан хянадаг гэсэн үг.
Удирдан жолоодуулах физиологийн эрмэлзэл бол гомеостаз (дотоод байдлын хэмжигдэхүүн эсвэл тэнцвэрийг чиглүүлэгч) юм. Биеийн температурыг зохицуулах систем бол гомеостазын нэг жишээ юм. Яг л халуун сав шиг. Бас эргэх холбооны систем бол тасалгааны температурт дасан зохицох мэдрэхүйн үйл явц юм. Хэрэв өрөө хүйтэн байвал дулаан ялгаруулдаг. Үүнтэй адилхан биеийн температур буурвал судас агшиж дулааныг хадгалдаг. Мөн бид ийм тохиолдолд хувцас өмсөх, дулаан газрыг эрж хайх нь удирдуулах мэдрэмж бий болж байгаан хэрэг. Хэрэв усны түвшин бага байвал мэдрэхүй ус хэрэгтэй байгааг илрүүлж, бидэнд цангах мэдрэмж төрүүлдэг.
Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, Third Edition, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: