Сэдэл - Зөн билгийн хандлага
20-р зууны эхэн үед Чарльз Дарвины хувьслын онол хамгийн нөлөө бүхий нь байлаа. Энэ нь инстинкт зан үйлийн бүх төрлийг авч үздэг. Хэрэв хүн шүүмжлэлд өртвөл, үүний шалтгаан нь "өөрийгөө гутаан доромжлох" зөн билэг, бардамнаж онгирч байвал шалтгаан нь "өөрийгөө баталж илэрхийлэх" зөн билэг гэх мэт.
Нэгэн социологич 1924 онд 500 гаруй номноос шүүж, хүнд 5759 төрлийн зөн билэг байдаг гэсэн байна. Өмнө нь зөн билгийг нэрлэх төвөгтэй байсан. Эрт үеийн зөн билгийн онолчид тун энгийн байдлаар нэрлэж, хүний зан үйлийн тодорхойлтыг ядмагхан гүйцэтгэсэн юм. Тэдний тодорхойлт нь "хүүхдийн муу сурч байгаа шалтгаан нь хүүхэд өөрөө амжилтгүй хүн юм" гэх зэргээр. Зан үйлийг нэрлэнэ гэдэг тайлбарлана гэсэн үг биш.
Зан үйлийн цогцоор нь төрөл бүрийн зүйл болон суралцах эсэхийг засаж залруулж болдог. Энэ нь зөн билэг мэргэшиж байгаа нь юм. (Tinbergen, 1951) Шувууны импринт үйлдэл, яргаа загас төрсөн газраа буцаж ирэх нь зан үйл бусад төрөл зүйлд энгийн байдгийг илэрхийлж байна. Хүн ч мөн адил зан үйлийг төрөлхийн хандлагаас илэрхийлдэг. Ихэнх сэтгэл судлаачид хүний зан үйл нь физиологийн хэрэгцээ ба сэтгэл зүйн шаардлагаар бий болдог гэж үздэг.
Гэвч хүний сэдлийг зөн билгийн хандлагаар тайлбарлах нь бүтэлгүйтсэн. Үндсэн гол зарчим нь таамаг төдий юм.
Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, Third Edition, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: