Сэдэл - Эхлэл
"Та юугаар сэдэлжсэн бэ ?", "Таны зан үйлийн шалтгаан юу байв ?", "Та яагаад энэ замыг сонгох болов ?" зэрэг сэтгэл судлаачдад бидний өдөр тутмын харилцаанд тулгамдах асуултууд тохиолддог билээ. Сэдэл бол хэрэгцээ эсвэл зан үйлийг хөдөлгөгч энергийн үйлчилгээ, түлхэц ба зорилгыг шууд чиглүүлэгч гэж ойлгож болох юм. Бид тухайн зан үйлийг ажигласнаар сэдлийг барьж болно. Жишээ нь :
David Mandel (1983) Нацистуудын хорих лагерт "аав хүү хоёр зүсэм талх нь дээр алалцаж байв. Яг л ноход шиг". 20 настай хүү нь аавынхаа дэр нь доогуур байсан талхыг хулгайлж, өөрөө иджээ. Маргааш өдөр нь түүний аав үхсэн байв. Өлсгөлөнгийн талаар зарим зүйлийг дүрслэнэ гэдэг хэцүү юм. Одоо үед энэ кейсд би лав итгэхгүй байна.
Алфредо Гонзалес техасын нэгэн сургуулийн залхуу, лааз өшиглөгч сурагч байлаа. Тэрээр 14 настай байхдаа хичээлийн эхний өдрөөс л залхуурч эхэлсэн. Ур чадвар муутай, спайни хэлээр асуулт тавихад хагас дутуу хариулдаг. Англи хэл гэж юу ч мэдэхгүй сурагч байсан юм. Гэвч тэрээр илүү сайн болно гэж шийдэж, эцэст нь маш сайн боловсролтой, коллежийн дээд албан тушаалтан тэрээр оюутнуудын бүтээлч сэдлийг бий болгох ажил хийж байна. Гонзалес өөрийн потенциал болон амжилтанд хүрэх хэрэгцээг өсгөж чаджээ.
Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, Third Edition, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
Дээрх кейсүүдээс сэдлийн тухайн багахан хэсгийг ойлгож болно. Хамгийн түрүүнд бидний өдөр тутмын үйл ажиллагаа, тэр дундаа хүсэл эрмэлзэл, зорилго, үйлдэл зэрэг цаанаа сэдлийн шалтгаан, үр дагавар байдгийг санаарай. Мөн сэдлийн тухай зөн билгийн, drive-reduction, arousal, урамшуулах, хэрэгцээний шатлал, физиологийн өлсөх, идэх, жин алдах эмгэг мөн бэлгийн сэдэл, амжилтын хэрэгцээ зэрэг янз бүрийн онол байдаг. Удахгүй эдгээрийг тус бүрчлэн тайлбарлах болно.
0 comments: