Ямар хүн манлайлагч болдог вэ ?

   
  Лидерийн талаарх ойлголттой болох гэж байгаа бол эхлээд энэ үгний цаад утгыг мэдэх хэрэгтэй. Манлайлагч, удирдагч гэдэг хоёр үг нэг утгыг агуулж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ салангид юм. Манлайлагчийг хэн ч албан ёсоор сонгодоггүй, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, зорилго зэрэг өөрийн үнэт чанараар бүлгийн гишүүдэд нөлөөлөн, өөрөө цойлон гардаг юм. Харин удирдагчийг сонгодог. Яг л ангийн хүүхдүүд даргаа сонгож байгаа шиг. Иймээс удирдагч бус манлайлагчийг тайлбарлах нь зүйтэй.

  Манлайлагч төрөлхийн биш олдмол. Зарим хүмүүсийн "Агуу Хүн"  гэж нэрлэгддэг тэд хэний ч үл анзаарагдах бүлэг, нөхцөл байдалд оршдог юм. Маш их цаг, хөдөлмөр зарцуулсны эцэст бие хүн болох зан чанар нь олдмол байдлаар бий болдог. Зарим судлаачид "Агуу Хүн" гэж байдаггүй гэдэг.
  Тухайн нөхцөл байдал, бүлгээс манлайлагч бий болдог гэсэн. Тэгвэл өөр юу нөлөөлж болох вэ ? Энэ асуултанд Bass (1960) манлайлагч байх /Behavior/ зан байдлыг танилцуулсан байна.
Манлайлагчийн оролдого, чармайлт. Манлайлагч хүн бүлгийн гишүүдийн болон бусадтай  шилдэг яриа өрнүүлэн харилцаа, зөвшилцлийг бий болгож өөр хооронд нь найруулна. Магадгүй үүний үр дүнд манлайлагч төрдөг байж болох юм. Мөн бусдын бодол санааг дэмжихгүй бол тэднийг манлайлж чадахгүй. "Би хэзээ ч ийм тэнэг санаа сонсож байсангүй" гэвэл та харин хэзээ ч манлайлагч болж чадахгүй шүү.
Манлайлагчийн амжилт. Манлайлагч амжилтаараа бусдыг араасаа дагуулах чадвартай байдаг. French, Raven (1959) Хүнийг удирдах чадвартай болгоход нөлөөлдөг нийгмийн хүч /social power/-ийг тодорхойлжээ.(1) Шагнал, төлөөлөгч нь шагнан сайшаах чадвартай байх, (2) Албадлага, төлөөлөгч нь шийтгэл өгөх чадвартай байх, (3) Мэргэшсэн, төлөөлөгч нь их мэдлэгтэй байх, (4) Референт, төлөөлөгч ятгах чадвартай эсвэл бусад нь түүнд сайн байх, (5) Ёс зүйтэй, төлөөлөгч бусдыг удирдахад хууль ёсных байна гэдэгт хүмүүс итгэдэг байх. Мөн 6 дахь хүчин зүйл бол бусдыг татах хүч (Charisma) юм. Үүнийг тайлбарлах төвөгтэй. Энэ нь хүнийг ер бусын байдлаар, ид шидтэй мэт удирдахыг хэлж байгаа юм. Хүмүүс үүнтэй санал зөрөлддөг ч ихэнх нь А. Гитлер, Ж. Кеннеди нар үүнийг хэрэгжүүлж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Манлайлагчийн үр ашигтай байдал. Чарлес Мансон зөвхөн амжилттай удирдагч байхаас гадна нөлөө бүхий хүн байсан юм. Энэ нь манлайлагч, түүнийг дагалдагч нарын зорилго, хичээл зүтгэлийг чиглүүлж, өөрчилж чаддаг.(Мансон бол АНУ-ын онц ноцтой гэмт хэргээрээ нэрд гарсан этгээд юм. Тэрээр бусдыг уруу татаж гэмт хэрэг үйлдэж байсан.)

Манлайлагчийн хэв маяг. Манлайлагчид ихэвчлэн хоёр хандлагыг чиг болгож байдаг. Эхнийх нь Үүрэгт чиглэгдсэн - бүлгийн зарим зорилгыг тэргүүнд тавьдаг. Энэ хэв маягийн манлайлагч нь бүлгийн идэвхи, дүрийг, даалгаварыг тогтоох, мөн зорилтыг биелүүлэх ашигтай арга замыг тодорхойлно. Өөрөөр хэблэл бүлгийг бүтэцжүүлдэг.
Нөгөөх нь Хүнд чиглэгдсэн - Энэ нь бүлгийн гишүүдийг нэг бүрчлэн хэрэгцээг нь хангахыг эрмэлздэг манлайлагчыг хэлнэ. Бүлгийн гишүүдийн итгэл, нэр хүнд, дулаан уур амьсгалыг бий болгодог. Мөн гишүүдийн оролцоог дэмжинэ.(Fleishman & Harris, 1962; Halpin & Winer, 1952, 1957)

Ашигласан материал : Social Psychology : A Contemporary Approach, Louis Penner, 1978

Орчуулсан Л. Энхтүшиг