Ральф Адолф: Тархи судлалд шийдэгдээгүй 23 асуудал
[Тархины коннектом зураг] |
Trends in Cognitive Science эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2015 оны 2-р сарын 19
дугаарт
неврологич Ральф Адолф мэдрэл судлалын шинжлэх ухаанд ойрын хугацаанд тодорхой болсон, мөн одоогоор шийдэгдээгүй, ирээдүйд хичнээн судлаад ч олж чадахааргүй асуудлуудыг бичжээ. Тэрбээр 1900 онд математикт шийдэгдээгүй 23 асуудал байгааг нотолсон Дэвид Хилбертээс санаа авч дараах жагсаалтыг гаргасан байна. Түүний бичсэн сонирхолтой нийтлэлийг дор хялбарчлан бичлээ.
неврологич Ральф Адолф мэдрэл судлалын шинжлэх ухаанд ойрын хугацаанд тодорхой болсон, мөн одоогоор шийдэгдээгүй, ирээдүйд хичнээн судлаад ч олж чадахааргүй асуудлуудыг бичжээ. Тэрбээр 1900 онд математикт шийдэгдээгүй 23 асуудал байгааг нотолсон Дэвид Хилбертээс санаа авч дараах жагсаалтыг гаргасан байна. Түүний бичсэн сонирхолтой нийтлэлийг дор хялбарчлан бичлээ.
Аль
хэдийн шийдчихсэн, ба удахгүй шийдэгдэх асуудлууд
1.
Мэдрэлийн эсийн ширхэг бүрийг тооцоолох, судлах
2. Маш жижиг хэмжээний мэдрэлийн тогтолцоо, түүний коннектомыг (энэ нь мэдрэлийн
эсүүдийн хоорондоо хэрхэн түлхэлцэж байгааг харуулдаг загвар зураг юм)
тооцоолох
3.
Тархины 100 мянган эсийн үйл ажиллагааг милсекундын нарийвчлалтайгаар
тодорхойлох
4.
Мэдрэхүй хэрхэн удамшдаг болохыг
Ирэх 50 жилд шийдэх боломжтой асуудлууд
5.
Өөр хоорондоо түлхэлцэн тойрог замыг үүсгэж буй мэдрэлийн эсүүдийн схемийг
тооцоолох
6.
70 сая мэдрэлийн эстэй хулганы тархи, түүний коннектомыг бүрэн гүйцэт
тодорхойлох
7. Хулганы тархинд буй мэдрэлийн эсийн үйл ажиллагааг милсекундын
нарийвчлалтайгаар тодорхойлох
8.
Сэтгэцийн эмгэг ба мэдрэлийн өвчний шалтгааныг бүрэн гүйцэт мэдэх
9.
Хүний сургалтын процесс, ой санамж хэрхэн ажилладаг болохыг
10.
Бид яагаад унтдаг, зүүдэлдэг болохыг
11.
Шийдвэр гаргахад хамгийн түрүүнд сэдэл өгдөг мэдрэлийн асуудлыг судлах
12.
Төсөөлж хийсвэр зүйлс сэтгэхэд тархи хэрхэн ажилладаг болохыг
Шийдэх
боломжтой хэдий ч хэзээ гэдэг нь тодорхойгүй асуудлууд
13.
Хулганы тархи яаж ажилладагийг
14.
80-100 тэрбум мэдрэлийн эстэй хүний тархи, түүний коннектомыг бүрэн гүйцэт
мэдэх
15.
Хүний тархины үйл ажиллагааг бүхлээр нь милсекундын нарийвчлалтайгаар тооцоолох
16.
Сэтгэцийн эмгэг ба мэдрэлийн өвчнийг хэрхэн эмчлэхийг
17.
Хүмүүсийн тархины үйл ажиллагааг тултал нь ажиллуулах
Хэзээ
ч шийдэж чадахгүй асуудлууд
18.
Хүний тархийг бүрэн гүйцэт тооцоолох
19.
Хүний танин мэдэхүйн чадварыг илүү уян хатан ба хэзээ ч доройтдоггүй болгох
20.
Ухамсар яагаад, хэрхэн бий болдогийг
Мета
асуудлууд
21.
Тархи хэрхэн ажилладагийг аль салбар нь тодорхойлох ёстой юм ? Сэтгэл судлал
уу, мэдрэл судлал уу ?
22.
Тархи гэдэг эрхтэн цаашид хэрхэх бол ? Ирээдүйд тархи хувьсан өөрчлөгдөж, хөгжих эсэх
23.
Тархийг аль талаас нь ойлговол зүгээр вэ ? Үйл ажиллагаагаар нь уу,
гүйцэтгэлээр нь үү ?
Л.
Энхтүшиг
Appreciate your dedication to sharing such informative content. Also check the dekalb county courthouse alabama
ReplyDelete