Тархины ТАВАН нууц
Тархины үйл ажиллагаа,
түүний бүтцийг судлах шинжлэх ухааны арга хэрэгсэл сайжирч, судлаачид олон
төрлийн нээлт хийж байна. Хэдийгээр тийм боловч одоог хүртэл хүний тархи ба түүний суурь асуудлууд шийдэгдээгүй байна. Дараах тархины талаар нууцлыг баримтуудыг дор бичлээ.
Нууц №1 : Төрөлхийн үү, Олдмол уу
Удамшил бидэнд хэрхэн
нөлөөлдөг вэ ? Ухаалаг байх эсэх нь ээж, ааваас шалтгаалдаг уу, ямар хүнд хайртай болохыг бас л удамшил шийдэх хэрэг үү ?
Ихэр Жим нар |
Дээрх асуултуудад хариулахын тулд эрдэмтэд өөр эцэг эхчүүдэд үрчлэгдсэн, тусдаа өссөн ихрүүд дээр судалгаа
хийжээ. Үр дүн нь мэдээж хоёр өөр ба ихэх хүүхэд бүрт харьцангуй ялгаатай, бас ижил үр дүн гарсан байна. Удамшил нь гадаад
төрх болоод бие физиологын онцлогыг тусгах боловч хувь хүний оюун ухаан,
бэлгийн чиг баримжаа зэргийг тодорхойлдог эсэх нь эргэлзээтэй юм. Үүнийг чонон
сүргийн дунд өссөн Амала, Камала охидын жишээнээс харж болно.
Харин орчин тойрон нь хүнийг шийдвэр гаргахад /зан үйл/ - д нөлөөлдөг байж болно. Нэрт сэтгэл судлаач Жон Ватсон нялх хүүхдэд туршилт явуулсан байдаг. Тодруулбал, нялх хүүхдийн дэргэдүүр цагаан хулгана гүйлгэхэд хүүхэд мэдээж айна. Дараа нь цагаан сахалтай өвгөн гарч ирэхэд хүүхэд шалтгаангүй түүнээс айна. Үүний дараа бас л цагаан өнгийн зүйлсээс хүүхэд айдаг дадалтай болно. Энэ бол цагаан өнгийн хулганаас үүдэлтэй хүүхдэд үүссэн фобиа юм. Энэ нь хүний зан чанар удамшдаг уу, эсвэл хүмүүжлээр олгогддог уу гэх асуудлыг шийдсэн сонирхолтой туршилт болжээ. Гэхдээ л ихэр Жимийн түүх ноён Ватсоны туршилтыг няцааж дөнгөдөг. Жишээ нь ихэр Жим нар эхийн хэвлийд байхаас л нэг нь өөр айлд үрчлэгдэж, нөгөө нь төрсөн эхтэйгээ үлдсэн бөгөөд тэд дөчин нас хүртлээ хэзээ ч уулзаж байгаагүй аж. Тэгсэн мөртлөө тэд хоёулаа адилхан машин унадаг, эхнэрийнх нь нэр ижилхэн, үе үе толгой нь өвддөг, ижилхэн нохойтой гээд ихэр Жим нарын бүх зүйлс ижилхэн. Үүнийг хэрхэн, яаж тайлбарлах вэ ?
Энэ мэтээр бидэнд ойлгомжгүй
асуудал үлдсэн хэвээр байна. Бидний амьдрал цаанаас ирсэн өгөгдөл юм уу эсвэл аав, ээж, багш, сурган хүмүүжлэгчдийн үр дүн үү ? Гэхдээ амьдралын “аялалд”-аа хэн, ямар хүн болохоо өөрөө шийддэг гэж ихэнхи сэтгэл судлаачид үздэг билээ.
Нууц №2: Тархины үйл
ажиллагаа яагаад алдагддаг вэ ?
Хэн нэгэн хүндээр өвдсөн
тохиолдолд өөрт нь төдийгүй гэр бүлийнхэн нь айж, сэтгэл санааны гүн хямралд
ордог. Эмч нар юунаас болж өвчлөх болсон, хэрхэн эмчлэх эсэхийг мэдэхгүй,
найдваргүй нөхцөлд орох үе бий. Үүний нэгэн жишээ бол Альцгеймер юм. /Амилойдын халдвараас үүдэн мэдрэлийн эсүүд үхдэг. Улмаар нейрофибрилляр зангилаа үүсэж тархины мэдрэлийн импульс дамжуулах замыггэмтээдэг байна/. Энэ эмгэгийн
шалтгааныг мэдсэн ч, ямар ч эм бэлдмэл, эмчилгээ нь тархины эсийн үйл ажиллагааг
сэргээх, дахин төлжүүлэх боломжгүй. Ой санамжийг устгадаг энэ өвчний талаар дээрх тодорхойлолтоос илүү судалж чадаагүй байна.
Нууц №3: Нойр ба Зүүд
Орой бүр та унтаж амардаг. Гэхдээ энэ үеэр яагаад дахин өөр ертөнцийн дүр зураг нүдэнд харагддагийг та мэдэх үү ? Эрдэмтэд үүнийг тодорхойлж
чадаагүйн дээр таамагалал төдий явсан хэвээр буй. Тэд зөвхөн хангалттай нойроо авч чадаагүй хүн
ядарч, мэдрэлийн эс нь гэмтдэг болохыг л тогтоожээ.
Бид нойроо сайн авч байх
хэрэгтэй. Учир нь гэвэл биеийг амрааж, оюун ухааныг сэргээх ач холбогдолтой. Гэхдээ унтаж амарна гэж ярьдаг хэрнээ бидний тархи тасралтгүй ажилласаар байдаг. Өөрөөр хэлбэл тархины бичлэг хийдэг төхөөрөмжөөр шалгахад тархи өдөр ч, шөнө ч ялгаагүй идэвхтэй ажилласаар байдаг. Яагаад ?
Нууц №4: Ой санамж хаана байршдаг вэ ?
Жим Кэрри болон Кейт
Уинслет нарын 2004 онд тоглосон “Eternal Sunshine of the Spotless Mind” хэмээх кинонд ой тойндоо үлдсэн хайр дурлалынхаа дурсамжыг арилган, блок хийх
гэх мэт зүйл гардаг. Энэ киног үзсэн хүн бүрт ийм байж болох боломжтой гэж
төсөөлөл бууж ирнэ. Гэхдээ тархи судлалд одоог хүртэл эрдэмтэд дурсамж хэрхэн
бүрэлддэг, хэрхэн санаж, яагаад мартдагийг бүрэн тодорхойлж чадаагүй. Ой санамж, дурсамжийг тархи хадгалдаг уу, үгүй юу ?
Нууц №5: Ухамсар
Эрдэмтэд тархины хаана оюун
ухаан оршдогийг мэддэггүй. Тархи ба оюун ухаан нь нэг зүйл үү ? Тэгвэл
сүнсний тухайд юу гэх вэ ? Ямартай ч эртний Грек, Ромын сэтгэгчид элгэнд сэтгэл, сүнс бий гэж үздэг байсан.
Ер нь далд ухамсар ба ил ухамсар гэж байдаг болов уу ? Сүүлийн үеийн судалгаануудад
бид шийдвэр гаргахдаа ихэвчлэн боддоггүйг харуулсан байна. Тархины бичлэг хийдэг төхөөрөмжөөр хүн асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхээсээ өмнө 7 секундын турш ямар нэгэн шийдэл олоод эхэлчихсэн байгааг харуулдаг. Энэ ямар учиртай үзэгдэл вэ ? Бестселлер ном зохиолуудад гардаг шиг далд ухамсар бидний тархи, оюун ухааныг шийддэг гэж үү ?
Л. Алгирмаа
Далд ухамсар, Ил ухамсар гэж ямар үгний орчуулга вэ?
ReplyDeletesetgel.org нь мэргэжлийн бус уншигчдад зориулж хялбар, ойлгомжтой бичихээр зорьдог учир consciousness-ил ухамсар, unconsciousness-далд ухамсар гэж бичиж байгаа.
DeleteОй дурсамж тархинд байдаг, тэрийг арилгаж болдог гэж байна даа http://robomec.blogspot.jp/2012/11/blog-post_7.html
ReplyDeleteМэдрэлийн эс ба түүний замаар түлхэлцэж дадал, сургалт, ой санамж үүсэж болно. Гэхдээ бидний ой дурсамж заримдаа алдаатай байдаг. Ухамсрын оролцоотойгоор ой санамж бий болдог. Гэхдээ мэдрэлийн эсийн онолоор ухамсарт бус сэтгэцийг тайлбарлаж болдоггүй.
DeleteThank you for the valuable information shared in your blog. Also check the irondequoit court
ReplyDelete