Emotional Intelligence: Байгууллагын бүтээмж
Та яг одоо хэрхэн ажилчдаа үр бүтээлтэй ажиллуулж, байгууллагынхаа нэр хүнд хийгээд ашгийг сайжруулах вэ ? гэж толгойгоо гашилган суугаа юм биш биз. Магадгүй та ажилчдынхаа сэтгэл зүйн болоод хувийн амьдралд нь хэрхэн хөрөнгө оруулалт хийж болох талаар ч бас бодож байж магад.
Харин хэрхэн, яаж, хэзээ ? гэсэн асуултанд хариулт олдохгүй байвал та яг одоо хэн нэгэнд уурлаж, өөр нэгнийг зэмлэх гэж байвал түр азнаарай.
Та эерэг сайхан мэдээг жаахан түрэмгий, бухимдангуй өнгө аясаар ажилчиддаа хэлэх үед тухайн ажилчдад сөрөг, таагүй мэдрэмж үлддэг. Бүр цаашлаад ойлгомжгүй, тодорхойгүй айдас үүсч тухайн асуудалтай холбоотой өөр сөрөг бодлууд идэвхждэг. Харин сөрөг агуулгатай мэдээг сэтгэл хөдлөлийн эерэг өнгө, аяс илэрхийллээр хэлэхэд ажилчид бухимдаж, шантрах бус боломж, арга замыголж авдаг болох нь батлагджээ (Goleman, Daniel (2006). Social Intelligence: The New Science of Human Relationships. Bantam Books
Мөн ажилчид эерэг үйл явдлаас илүүтэй сөрөг үйлдлүүдийг сайн санаж байх магадлал өндөр бөгөөд сэтгэлзүйн ийм уур амьсгалыг бусад ажилчдад тарааж байдаг тул та ажилчидтайгаа сөрөг байдлаар харилцах нь тухайн ажилтаныг шийтгэх бус ажлын бүтээмжийг багасгаж байгаа хэрэг.
Даниел Голмэний бүтээл |
Та хурал, хэлэлцүүлэг хийж ажилчидаасаа санал авах үедээ сөрөг утга бүхий асуулт асууж, лавлах нь тухайн ажилтанд айдас түгшүүрийг үүсгэж буруутай мэдрэмжийг өгдөг. Мэдээж харилцан ярилцаж, санал солилцож байж л ажил урагштай байх ч гэлээ ажил хэргийн шинэ боломж, гарцыг олох үүрэг бүхий танин мэдэхүйн процесс нь өнөөх айдас, болгоомжлолоос үүссэн стрессийн улмаас саармагждаг аж (http://www.danielgoleman.info).
Удирдагчид ажилтантайгаа харилцахдаа харилцааны эерэг арга барилыг ашиглах нь ажлыг гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлж эерэг хамаарлыг үзүүлдэг.
Ажилчдаа идэвхжүүлэхийн тулд зорилго, мөрөөдлийнх нь талаар ярилцаж байх нь нэг ёсны дэмжлэг болдог бөгөөд Case Western Reserve University-ийн сэтгэл судлаач, багш Ричард Бойяацизийн үзэж буйгаар бусдын өөрийгөө өөрчлөх, шинэчлэх тэрхүү хүсэл, мөрөөдөл дээр тулгуурлан хөшүүрэг хийх нь маш сайн үр дүнг үзүүлдэг гэжээ. Тэр энэхүү үзэл баримтлалаа нэгэн туршилтаар баталгаажуулсан байна. Р.Бойяациз коллежийн хэсэг оюутнуудыг хоёр хэсэг болгон туршилтын нэгдүгээр бүлгийн хүүхдүүийг өөрийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ ярих даалгавар өгсөн бол туршилтын хоёрдугаар бүлгийг зөвхөн айдас, түгшүүр бүхий сөрөг сэтгэл хөдлөлийнхөөө мэдрэмжийн талаар ярихыг үүрэг болгосон аж (Boyatzis, R., Goleman, D., & Rhee, K. (2000). Clustering competence in emotional intelligence: insights from the emotional competence inventory (ECI). In R. Bar-On & J.D.A. Parker (eds.): Handbook of emotional). Үр дүнд нь айдас болон түгшүүр, эерэг сөрөг сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины төв болох “Амигдала”-ийн нийлэгжилт хоёр өөр байсан байна. Сонирхолтой нь сөрөг мэдрэмжийн талаар ярьж байсан оюутнуудын амигдалагийн идэвхжилт эерэг мэдрэмжийн талаар ярьж байсан оюутнуудынхаас илүү удаан байжээ.
Хүмүүс мөрөөдөл, тэмүүллээ ярих үедээ алсын хараатай үйл ажиллагаанд чиглүүлэг болж өгдөг
Байгууллагын сэтгэл судлаач Марсиал Лосада-ийн судалгааны багийн үзэж буйгаар өндөр бүтээмжтэй багийн гишүүдийн харилцааны үеийн эерэг мэдрэмжийн хувь сөрөг мэдрэмжийн хувиас даруй 2,9%-иар илүү байдаг нь багийн гишүүүд тэр дундаа ахлагч, удирдагч нар ажилтантайгаа эерэг сэтгэл хөдлөл, биеийн хэлэмжээр харилцах нь бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх гол нөхцөл болдог байна. Танай байгууллагын цалин, хөдөлмөрийн хуваарь, цагийн системээс илүү гишүүд хоорондын эерэг харилцаа нь хамгийн чухал сэдэлжүүлэлт болдог. Бид бүхэн сөрөг сэтгэл хөдлөлийнг огт бий болгохгүй байж чадахгүй ч гэлээ эерэг сэтгэл хөдлөлийг түүнээс илүүтэй гаргах бүрэн боломжтой юм.
Сэтгэл судлаач: Д.Лхамсүрэн
Thank you for sharing your wisdom and expertise. Also check the superior court of gwinnett county
ReplyDelete