Брокийн төв ба Ээрэлт


Брокийн төв. Энэ нь Франц улсын анатомич, эрдэмтэн П. Брокийн (1824-1880) нэрлэсэн хэл ярианы хөдөлгөөний төв юм. П. Броканх 1861 онд үүнийг нээж олжээ. Зүүн тал бөмбөлөгийн духан талын доод даланд ховил, шан байна.
Энэ төв гэмтвэл хэл яриаг ойлгох боловч хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй, өөр үсэгтэй хольж будлиулна. Францад ноён “тан-тан” гэдэг нэр авсан өвчтөн байсан. Тэр хүний Брокийн төв гэмтсэн учир хэлдэг үг нь гагцхүү “тан тан” л байжээ. Хэлэхүйн хөдөлгөөний энэ төв бүс гэмтвэл дотоод хэлэхүй бас хямралд орно. Дотроо уншихад ч бэрхшээлтэй. Хэлэх ярихыг зохицуулагч хөдөлгөөний ананлиз синтез ажиллагаа эвдэрснээс тэр юм. Иймээс зөвхөн үггүй орилох, дуудах ажиллагаа л үлддэг байна (Ш. Батболд, 2012).

Ээрч, гацаж ярих нь дээр дурьдсан брока хэмээх хэл ярианы төвийн хэвийн бус хөгжилтэй холбоотой гэж хамгийн сүүлд Алберта их сургуулийн (University of Alberta) эрдэм шинжилгээний өгүүлэлд дурьджээ. Тухайлбал, ээрч, гацаж ярьдаг хүүхдүүд болон томчуудын тархийг MRI төхөөрөмжөөр судлахад брокийн төвийн ойролцоох саарал эдийн хөгжил хэвийн бус байгаа нь ажиглагдсан байна. Мөн Торонтогийн их сургууль (University of Toronto) ч гэсэн энэ судалгааг 6-48 насны нийт 116 эрчүүд дээр явуулахад бас л ижилхэн үр дүн гарсан байна. Гэсэн ч эрдэмтэд тархины саарал эдийн хэвийн бус хөгжил нь ээрч, гацах эмгэгийн уг шалтгаан мөн эсэх, саарал эдийг өөрчилснөөр хэл яриа хэвийн болох эсэхэд итгэлгүй байгаа гэжээ.

Эх сурвалж: