Яагаад тамхи татдаг вэ? /Сэтгэлзүйн Тест/


Доорхи тест нь Таныг ямар төрлийн тамхичин вэ? гэдгийг ойлгоход тусална. Дараах асуултанд тийм эсвэл үгүй гэж хариулна.


Та ямар төрлийн тамхичин вэ?

  1. Өглөө босонгуут 30 минутын дотор тамхи татдаг уу?
  2. Өдрийн хагасыг тамхигүйгээр явхад танд үнэхээр хэцүү байдаг уу?
  3. Өдөрт 10 ширхэгээс дээш тамхи татдаг уу?
  4. Тамхиа хаяхыг оролдох үед үгүйлэх шинжүүд илэрдэг үү?
  5. Танд тамхи асаах зүйл байхгүй байх үед түүнийг асаахын тулд заавал эрж хайж олдог уу?
  6. Та тамхи татах үедээ ямар нэгэн үйл ажиллагааг хамт хийдэг үү?
  7. Заримдаа та тамхигүйгээр бүтэн өдрийн турш явчихсан байдаг уу?
  8. Та хэн нэгэнтэй маргалдсаныхаа дараа илүүтэй тамхи татдаг уу?
  9. Тамхи татах нь таны амьдралд байгаа чухал зүйлүүдийн нэг мөн үү?
  10. Та дахиад хэзээ ч татахгүй гэж бодвол танд уйтгартай санагдаж байна уу?

Тестын онооны тайлбар

  • 1,2,3,4-р асуултын 2-3-т тийм гэж хариулсан бол химийн шалтгаантай тамхинд донтдог 
  • 5,6,7-р асуултуудын 2-3-т нь тийм гэж хариулсан бол зуршилтай холбоотой тамхинд донтдог 
  • 8,9,10-р асуултуудын 2-3-т нь тийм гэж хариулсан бол сэтгэл зүйн шалтгаантай тамхинд донтдог.

Ихэнх тамхичид дээрхи асуултуудын ихэнхэд нь тийм гэсэн хариултуудыг өгдөг. Энэ нь та тамхиа хаяхад, өөрийгөө өөрчлөхөд нэлээд хэцүү болсон бөгөөд аль хэлбэрийн тамхичин гэдгийг мэдсэнээр тамхиа хаяхад тань туслах болно.