Сэтгэл Судлалаар батлагдсан хайрын тухай 8 үнэн


Гэгээн валентины өдөр. Хэн ч энэ өдрийг хайрын бэлгэдэл болсон амтат шоколад, баглаа цэцэг, энхрий үгсүүдгүйгээр төсөөлж чадахгүй билээ. Өдөр өдрөөс илүү чин үнэнчээр хайртай гэдгээ бие биендээ илэрхийлэх ховор боломжтой өдөр юм. чухам хайр гэж юу?  материаллаг бэлэг, хэзээд хувирч мэдэх сэтгэлийн хөөрлөөр илэрхийлэгддэг үг гэж үү?

Сэтгэл судлалын судалгагаагаар батлагдсан  хайр дурлалын тухай 8 баримтыг хүргэж байна.

1. Дурлах болон бага хэмжээний кокайны үйлчилгээний нөлөө яг ижил

Хэн нэгэн дотны, онцгой хүнээ 50 дойлсекунд харахад бидний тархинд сэтгэл хөөрөл явагдах үндсэн процессийг идэвхжүүлэх урвал явагддаг. Өөрөөр хэлвэл  маш богинохон хугацаанд тархины 12 хэсгүүд идэвхжиж эхэлдэг байна. Харин бодож, төсөөлөх үед окситоцин, допамин, вассопрессин, адреналиний нийлэмж бүхий нейротрансмиттеруудын (тархин дахь химийн урвал) үйл ажиллагаа идэвхждэг аж .

2. Тархин дахь хайр ба дур хүсэл

Мэдрэлийн үйл ажиллагааны хүрээнд хоёр хэсэгт стриатумын ялгаатай байрлалаас үүдэн дур хүсэл нь хайрлах эхний шалтгаан болдог. Гэвч дур хүсэл нь ихэнхдээ хооллох хэрэгцээтэй адил төрөлхийн шинжтэй байдаг бол хайр нь стриатумын өөр хэсэг дахь илүү нарийн сэтгэл зүйн ажиллагаатай холбогдож эхлэнэ. Тийм ч учраас өөрөөр хэлвэл гадаад төрхөөр таалагдан бэлгийн харилцаанд орсон ч ааш зангаар тохирдоггүй салдаг нь ийм учиртай.

3. Үнсэлт чухал үүрэгтэй

Гадаад төрхөөс гадна үнсэлт нь хосоо сонгох болон харилцаагаа үргэлжлүүлэн авч явахад тусалдаг гэж сүүлийн үеийн судалгаануудад дурьджээ. Судалгаанд оролцогсдын ихэнх хувь нь урт хугацааны турш өөрсдийн харилцаандаа сэтгэл ханамжтай байсан эсэх нь үнсэлттэй холбоотой байдаг гэжээ.

4. 25 жил хамт амьдарсан хосууд сэтгэлзүйн хувьд адилхан

Ер нь амьдрал дээр иймэрхүү жишээнүүд харагддаг. Магадгүй олон жилийн турш идэх хоол, амьдарч буй нөхцөл, хүрээлэн буй хүмүүсийн болон бусдын нөлөөллөөр хосууд гадаад болон сэтгэл зүйн хувьд ижилсэх хандлага бий.

5. Хол зай хайр сэтгэлийн шалгуур, гэхдээ асуудал биш

Дараах хоёр зүйлийн тусламжтайгаар хол байгаа хайрттайгаа харилцаагаа хадгалах боломжтой гэж үздэг:

  • Бие биендээ өөрт тохиолдсон зүйлсээ чин сэтгэлээсээ, нууж хаалгүйгээр, дэргэдээ байгаа мэт хуваалцах
  • Хосынхоо сайн талыг үргэлж дурсан санах, эерэг бодолтой хандах

6. Харилцааг “үхмэл” болгодог 4 зүйл  

Сэтгэл судлаач Жон Готтмэн хосын харилцааг холдуулахад хүргэдэг нийтлэг дөрвөн хүчин зүйлийг тайлбарлажээ.Үүнд:

  1. Байнга өөг нь хайж, шүүмжлэх
  2. Хорон үгээр егөөдөх, доромжлонгуй өнгө аясаар харьцах
  3. Өөрийгөө барих (харилцаандаа хэт анхааралтай байх)
  4. Хана босгох (харилцаага таслах)

7. Орчин үеийн гэрлэлт хувийн хэрэгцээгээ хангахад чиглэгдэх хандлагатай

Сүүлийн жилүүдэд гэрлэлт нэлээд өөрчлөгдөж байгаа нь судалгаануудаас харагдаж байна. Өмнө нь эв нэгдэлтэй ба бат бөх байдлыг чухалчилдаг байсан бол одоо хүмүүс гэрлэлтээс материаллаг хэрэгцээнээс гадна сэтгэл зүйн хэрэгцээг хангахад чиглэгдэж байна. 

8. Жижигхэн ч гэсэн хүндлэл бас халамж…

Англид явуулсан судалгаанд 4000 насанд хүрэгчид хамрагдсан бөгөөд хүмүүсийн эелдэг буюу сэтгэлээсээ ханддаг зан чанар нь хамгийн их үнэлэгддэг байна.

Эх сурвалж: psychcentral

Л. Алгирмаа