Таргалалт ба Жендерийн хамаарал


Эрэгтэйчүүдийн дийлэнх нь толинд харахдаа өөрийгөө илүү булчинлаг, илүү, зоримог сайхнаар хардаг бол эмэгтэйчүүд тийм биш. Тэд ихэвчлэн өөрийн биений өө сэвийг олж харахыг хичээж турмаар байна, ийм байсан бол ч гэх мэтчилэн өөрийн төсөөллийг  илэрхийлдэг нь нууц биш.


Нийгмийн сэтгэл зүйд ямар дүрх төрх, бие галбирыг илүүд үзэж, загвар болгож байгаагаас хамааран хувь хүн бүр өөрийгөө бусадтай харьцуулж өөрчлөлтийг өөртөө бий болгохыг хичээдэг. Гэвч тэрхүү өөрчлөлтийг хэрэгжүүлж үр дүнг нь мэдрэх бус харин  өөрчлөгдөх тухай бодолдоо л сэтгэл ханамж авч, аль эсвэл төлөвлөгөөгүй, хайхрамжгүй хандах нь их.

Та үнэхээр турахыг хүсэж байна уу ? Эсвэл нийгмийн сэтгэл зүйд туранхай байхыг илүүдэл жинтэй байхаас илүүд үзэж буй учраас тэрхүү үзэлд баригдахын тулд турах гэж байна уу ? гэдэг хоёр ойлголтыг хүмүүс андуурсанаас үүдэн сэтгэл ханамж бус стресс, сэтгэл гутралыг өөртөө бий болгодог.

Спорт фитнесс, эм бэлдмэл, хоол хүнсний дэглэм, эрдэс тэжээл хэрэглэж турахыг хичээдэг ч сэтгэл зүйн хувьд турахад бэлтгэгдэх нь хамгийн чухал. Энэ нь таны үйлдэл, хичээл зүтгэл турахад чиглэгдсэн байлаа ч сэтгэл зүйн хувьд бэлэн биш, чинхүү зорилго болгоогүй цагт та өөрийн хүссэн үр дүнгээ өөртөө бий болгоно гэдэг боломжгүй. эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие мах бод, бодисын солилцоо нэг их ялгаагүй ч гэсэн тэдний таргалж, турах нь үйл ажиллагааны онцлог, сэтгэхүй үзэл хандлага, сэтгэл санааны байдлаас хамааран өөр өөр байдаг. Турахад саад болдог сэтгэл зүйн нийтлэг хэдэн хүчин зүйлс бий. Үүнд:

  • Эрх мэдэл, давуу байдал дутуу байдал:  “Азгүй амьтан”-ыг хэн ч оролдохгүй, илүү хариуцлага үүрүүлэхгүй, илүү чадварыг шаарддаггүйгээс зарим хүн “Азгүй амьтан” байхыг чухалд тооцдог. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал халамж тавихгүй, өөрийгөө анхаарахгүй байхын өөр нэг шалтгаан

  • Хүчтэй, сүр бараатай харагдах гэсэн хүсэл: Хүний ухамсаргүйд хадгалагдсан байдаг зөн билгийн шинжтэй шалтгаан юм. Амьтны зөнгөөр хүч чадалтай амьтад том биетэй байх нь элбэг бөгөөд энэ нь дайснаа айлгах, түүний дарангуйлах хэрэгсэл болдог.

  • Сэтгэл зүйн хамгаалалт : Эвгүй байдалд орох, ичих тавгүйцэх үед хүн олон давхар хуниас нугалаас, том размерийн хувцасны цаана нуугдахыг хичээдэг. Иймээс ичгэвтэр байдалд орохоос айдаг хүмүүс тарган болж хувцасны цаанаа нуугдсан мэт мэдрэмжийг өөртөө бий болгодог.

  • Сэтгэл зүйн гэмтэл : Хүүхэд ахуй насанд үлдсэн сэтгэл зүйн гэмтэл, эмгэг түүнээс үүдсэн сэтгэл зүйн шийдвэрлэж чадаагүй асуудал

  • Эсрэг хүйсийг хүнтэй харилцах харилцааны асуудал: Хэрэв би туранхай, жижигхэн бол намайг эрэгтэй/эмэгтэй хүн тоохгүй байх, анхаарч үзэхгүй байх гэсэн далд бодол. Мөн сексийн харилцаанд ороход хэт туранхай хүмүүс хамтрагчидаа таалагдахгүй байх гэсэн итгэл нь турахад саад болдог хүчин зүйлийн нэг.


  • Аз жаргал, баяр баясгалангүй байдал: Амттан, чихэрлэг зүйл нь хүний гормоны тэнцвэрт байдалд нөлөөлж сэтгэл санааны байдлыг сайжруулдаг учраас хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд ихээр хэрэглэдэг.



Эрэгтэйчүүд :

  • Дотоод сэтгэл хоосон эрчүүд : Хүн хэдий чинээ бусдын амьдралд бага орон зай эзэлнэ тэр хирээр тэр оронт зай руу тэмүүлж байдаг. Тэрхүү хоосон байдлыг хоол хүнсээр түүнийг дүүргэдэг.


  • Хэт мэдрэмтгий эрчүүд: Мэдрэмтгий эрчүүдийн дотор болор шилэн сав шиг хагарахад бэлэн мэт тийм мэдрэмж байдаг. Амьдралын олон асуудлууд үүсэхэд тэр мэдрэмтгий байдалдаа хөтлөгдөж  гадаад байдал эзрэгт анхаарлаа хандуулахгүй болидог.


  • Удирдагч хэв шинжийн эрчүүд:  Ихэвчлэн удирдан чиглүүлэгч, бусдыг өөрийн эрхшээлд байлгах дуртай эрчүүд өөрийгөө үл анхааран бусдыг хянаж байхыг хүсдэгээс ихэнх цагийг бусдыг удирдахад зарцуулж, өөрийгөө анхаарахгүй хаядаг.


  • Манлайллаас татгалзсан эрчүүд : Тэмцэл, зөрчилдөөнөөс зайлсхийдэг, удирдах олны өмнө гарахаас эмээдэг хүмүүс буюу ард сууж үлддэг эрчүүд


  • Айдастай, бухимдуу байдал: Ганцаардлаас эрчүүд айж байдаг бөгөөд эргэн тойрныхонтой харьцах үед хэрхэн харилцахаа мэддэгүй үүнээс бол бухимдаж уцаарлах  зэргээр стресс өөртөө бий болгодог.


  • Гэсэн хэдий ч эрэгтэй хүмүүс турахыг хүсээд янз бүрийн алхмууд хийж эхэлвэл эмэгтэйчүүдээс  илүү турах магадлалтай гэнэ. Учир нь тэдний биеийн хувьд булчингийн масс хавьгүй илүү байна.

Эмэгтэйчүүд:

  • Хүүхэд гаргах, нөхөн үржихүйн үүрэг: Хүүхэд гаргах нь эмэгтэйчүүдийн хувьд таргалалтын бий болгодог томоохон хүчин зүйл бөгөөд эмэгтэй хүний бие мах бод байгалиасаа өөрийн биеэн дэхь илүүдэл зүйлсийг үржүүлж байдаг.

  • Стресс: Эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их стресст өртөх магадлал их бөгөөд стрессээ хэн нэгэнтэй ярилцаж тайлах нь их бол эрчүүд дасгал хөдөлгөөнөөр илүүтэй тайлдаг. Зааланд тоглох, дугуй унах гэх мэт.

  • Харьцуулалт : Нийгэм дэх сайхан эмэгтэй гэдгийг ихэвчлэн загвар өмсөгч, миссээр төсөөлдөг бөгөөд медиа болон, зурагт хуудас бүхэн дээр туранхай эмэгтэйчүүдийн зураг илүүтэй байдаг нь эмэгтэйчүүд өөрсдийгөө тэдэнтэй харьцуулж, сэтгэл зүйн хувьд өөрийгөө дорд үзэн өөрийн бие, гадна төрхөөсөө өө сэвийг илүүтэй мэдэрч эхэлдэг.

Д.Лхамсүрэн