Экстраверт ба Интроверт - Та аль нь вэ ?


Экстравертууд, интровертууд бие биенийхээ талаар буруу ойлголттой байдаг нь ажиглагддаг. Аль нэг нь "сайн", "илүү дээр", "муу" гэсэн зүйл байхгүй. Тиймээс буруу ойлголтуудаа засах хэрэгтэй. Ингэснээр та нөгөө хүнээ илүү ойлгох болно. 

Экстравертуудын талаарх интровертуудын 7 буруу ойлголт:

  1. Экстравертууд бүгд дуу ихтэй, шуугилдсан байдаг. Үгүй, үгүй, бас дахин үгүй. Олон интровертууд ингэж хэлж байхыг сонсож байсан байх. Тэдний энэ ойлголтыг үгүйсгэж байна. Тэдний энэ байдал мөн чанар нь биш зүгээр л хэв маяг. 
  2. Экстравертууд интровертууд шиг бүтээлч биш. Энэ бол салдаггүй буруу ойлголт. Бүтээлч чанар өөрөө өөртөө төвлөрөх үед явагддаг. Харин интровертууд ийм орон зайд илүү их хугацаа зарцуулдаг. Гэхдээ экстравертууд ч гэсэн ингэж төвлөрч чадна. Заримдаа гадаад орчинтой харилцах үед бүтээлч чанар хөгжих тохиолдол ч байдаг. 
  3. Экстравертууд ганцаар цагийг өнгөрөөхөөс айдаг. Зарим нь ингэж боддог ч бүгд тийм биш. Сэтгэлийн зовиураасаа салахын тулд экстравертуудад ч гэсэн ганцаар байх хэрэгтэй болдог. Гэхдээ тэд ийм байдалд ороход их хугацаа зарцуулдаг. 
  4. Экстравертууд сайн сонсогч биш. Тэд интровертууд шиг тасралтгүй чих тавин сонсож чадахгүй ч энэ нь тэд чихээ бөглөөд сууж байдаг гэсэн үг биш. Тэд заримдаа хэн ч анзаарахгүй тэр зүйлсийг олж сонссон байдаг. 
  5. Экстравертууд шаардамтгай. Хэрэв тэд харилцааг маш их шаарддаг гэвэл тэд маш шаардамтгай. Хэрэв тэд ганцаардлыг шаарддаг гэвэл тэднийг бас шаардамтгай болгох уу?
  6. Экстравертууд интровертуудыг өөрчлөхийг хүсдэг. Зарим нь бол тийм. Тэд бүгд ингэж боддоггүй. Тэд зүгээр л инровертууд аз жаргалтай байгаа эсэхийг нь ойлгож, туслахыг л хүсдэг. 
  7. Экстравертууд дээрэлхүү. Тэд өөрсдийгөө тодорхойгүй байдлаар илэрхийлэх хандлагатай. Өөрийгөө ойлгуулахын тулд ямар ч арга хэрэглэж магадгүй. Гэхдээ энэ нь тэднийг хорссон сэдэл агуулсан гэж ойлгож болохгүй. Тэд таныг доромжилж байгаа бол та доромжлуулах зүйлээ өөрөө хийсэн гэсэн үг. 

Интровертуудын талаарх экстравертуудын 7 буруу ойлголт: 

  1. Интровертуудад нийгмийн харилцаан дээр "тусламж" хэрэгтэй. Заавал тийм биш. Инровертууд нийгмийн харилцааг өөрийн арга барилаар, өөрийн цаг хугцаанд шийддэг. Интровертууд орчинг судалж хаана илүү тохирох вэ гэдгээ хайдаг. Тэдэнд цаг, хугацаа, боломжыг нь олговол нийгмийн харилцааг амжилттай зохицуулах чадвартай. 
  2. Инровертууд үдэшлэг, цэнгээнд дургүй. Зарим нь тийм, харин ихэнх нь үгүй. Тэд өөрсдийнхөөрөө л цэнгэдэг. Тэд бусдыг харж, ажиглаж, нэг газар суугаад яриа өдсөн хүнтэй ярьж суух дуртай. Тэдний л хэв маяг. 
  3. Инровертууд экстраверт болохыг хүсдэг. Магадгүй зарим нь л ингэж боддог байх. Гэхдээ ихэнх интровертууд өөрийн байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 
  4. Интровертууд зугаацаж чаддагүй. Худал. Экстравертуудын зугаа гэж боддог зүйл инровертуудын хувьд тийм биш байдаг. Арга зам нь л өөр. Интровертуудын зугаацдаг зүйл олон хүнийг хамардаггүй. Заримдаа зөвхөн өөрөө л байдаг. 
  5. Интровертуудыг ярианд татан оруулах хэрэгтэй. Тэдэнд зүгээр л цаг, боломжийг л өгөх хэрэгтэй. Интровертууд ярианд шууд үсчин орохдоо тааруухан. Тохирсон үед, тохирсон үгийг хэлэхийг илүүд үздэг. 
  6. Интровертууд багийн ажиллагаа муутай. Баг олон янзын хүнээс бүрдэх ёстой. Өөрийнхөө чадварыг илэрхийлэх боломж олгоод, үүрэг хариуцлага оногдуулвал тэд маш сайн гүйцэтгэж чадна. 
  7. Интровертууд удирдах авьяасгүй. Судалгаанаас харахад экстравертуудыг бодвол интровертууд манлайлах, удирдахдаа илүү сайн. Яагаад гэвэл тэд баг дотроо өрсөлдөх, илүү гарах гэж хичээдэггүй. Тэдний өөртөө итгэх итгэл нууцхан, даруухан байдаг. Тэд удирдахдаа онгирч, сагсуурдаггүй. 
Бие биенийхээ ялгааг ойлгож, хүндлэх хэрэгтэй. Ингэснээр бидний харилцаа илүү амжилттай болно.

Ашигласан материал: www.psychologytoday.com

Б. Тунгалаг