Гутранги бодолтойгоо тэмцэх 5 арга


Цас хөнгөн бударч, тэнгэр сааралтах өвлийн улиралд хэн бүхний сэтгэл санаа тогтворгүй болж эхэлдэг. Энэ нь яг л Хаврын синдромтой адил. Энэ үед ухамсаргүйгаар цухалдаж, эрч хүч багасч, өөрийн үнэлэмж буурч өөрийгөө бусдаас дорд үзэх, эргэн тойрны хүмүүстэйгээ үл ойлголцож, муудалцах зэргээр шинж тэмдэгүүд илэрч сэтгэл санаа тавгүйтдэг. Сэтгэлээр унахад энэ дэлхий дээрх ямар ч зүйл нэмэр болохгүй мэт санагддаг. Хамгийн чухал нь иймэрхүү сэтгэл санааны тавгүй мэдрэмж нь хүмүүст нийтлэг тохиолддог бөгөөд үүнийг шийдэхэд тийм ч хэцүү биш ажээ.

Нэгдүгээр алхам: Өөрийгөө шүүмжлэх, буруутгахаа болих

Бусад хүн бүр таныг буруутгаж, шүүмжлэх үед түүнтэй эвлэрч, хөндлөнгийн хүний тодорхойлтоор өөрийн дотоод мөн чанараа “азгүй амьтан” мэтээр ойлгож байгаа нь сэтгэл зүйн дархлаагүйг илтгэж буй. Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй, хүндлэлтэй байх явдал юм. Өөртөө үнэнч, өөрийгөө хүндэлдэг хүн хэзээд бусдын зэмлэлийг хүртдэггүй. Харин танд хандаж хэлсэн бусдын шүүмж бүрийг хүндээр тусган авч, шаналах хэрэггүй. [Дэлгэрэнгүй мэдээлэл]

Хоёрдугаар  алхам: Уур бухимдлаа тайлах аргуудад суралцах

Асуудал бүрийг тайван бус замаар шийдвэрлэх нь  мэдээж таагүй үр дүнд хүргэнэ. Тиймээс аливаа зүйлд хүлээцтэйтэйгээр хандах, ирээдүйд гарах сөрөг нөлөөллийг тооцоолж харах нь сэтгэл санааны тавгүй мэдрэмжээс урьдчилан сэргийлэх “вакцин” болдог. Бухимдсан үедээ өөртөө цаг гаргаж, гүнзгий амьсгаа авч, эрүүл мэндэд тань хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар мэдлэг олох гэх мэт аль болох тайван болох арга замыг сонгохыг хичээгээрэй. [Дэлгэрэнгүй мэдээлэл]

Гуравдугаар алхам: Өөрийгөө идэвхжүүлэх

Сэтгэл санаат тавгүйтсэн үедээ сульдаж, ядардагийг бие махбодиороо мэдэрдэг, үүнтэй тэмцэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.  Дасгал хөдөлгөөн нь физиологид тархины сэтгэцийн уян хатан чанарыг хадгалж, эндорфин буюу аз жаргалын дааврийг ялгаруулдаг нь шинжлэх ухаанд нотлогдсон. Өдөрт зүрхний хэмнэлээ 20 минутын турш хурдасган, долоо хоногт ядаж 4 удаа эрч хүчтэй хурд шаардсан дасгал хийх нь сэтгэл санааны байдлыг сайжруулдаг. [Дэлгэрэнгүй мэдээлэл]

Дөрөвдүгээр алхам: Өөрийгөө ганцаардуулахаа болих

Заримдаа таны дотор ганцаараа байсан нь дээр, намайг хэн ч ойлгохгүй гэх мэтчилэн бусдаас зугтах бодол эргэлддэг байх. Ичмээр нөхцөлд, хүнд үе мэт санагдаж байгаа бол ойр дотны хүндээ илэн далангүй ярих хэрэгтэй. Энэ нь өрөвдүүлэх, муугаа үзүүлэх гэсэн санаа биш, харин танд санаа тавьдаг хүмүүст юу болж байгаа талаар бодитоор ойлгуулах боломж. Эсвэл өөрийн сонирхлийн дагуу нэгдсэн хүмүүсээр хүрээлүүлж, нийгмийн атмософерт нэгдээрэй! 

Тавдугаар алхам: Хором мөч бүхэн үнэтэй, уйтгарлаж суух цагаа багасга

Таны хамгийн том дайсан бол “хүмүүс” биш таны өөрийн “дотоод сөрөг бодол”. Таныг завтай байх үед гарч ирдэг “шимэгч” юм. Та яг одоо гутарч, уйтгарлаж байна уу? Тэгвэл та маш их завтай байгаагын шинж. Завтай хүн сэтгэлээр хамгийн их унадаг гэх үг ч бий. Өөрийгөө хөгжүүл, бусадтай харилцаа тогтоо, дөрвөн хананы дунд бүү хүлэгд.

Эцэст нь: Сэтгэлзүйчид хандах

Шийдэж чадахгүй асуудалдаа санаа зовж, гутарч байгаа бол лам, бөө нарт биш мэргэжлийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Тэд шинжлэх ухааны онол, мэргэжлийн оношилгоо, тусламж, үйлчилгээний дагуу асуудлаа шийдэхэд тань туслах болно. [Дэлгэрэнгүй мэдээлэл]

Л. Алгирмаа