Британы сэтгэцийн эмнэлгүүд нууц архиваа дэлгэлээ

Хэдхэн долоо хоногийн өмнө Их Британы сэтгэцийн эмнэлгүүд өвчтнүүдийнхээ хэрэглэж байсан эд хэрэгсэл, зураг гэх мэт 800,000 хуудас бүхий материалуудыг Welcome Library хэмээх сэтгэцийн эмгэг судлалын вебсайтаар дамжуулан олон нийтэд дэлгэлээ. Тодруулбал, 18-20-р зууны хооронд хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдийн зурж байсан уран бүтээл, бичвэрүүдийг багтаажээ.

Тэдний зурсан зураг уран бүтээлийн ач холбогдолтой байхаас гадна өвчтөнүүдийн сэтгэцийн байдал, өвчний нөхцлийг тодорхой харуулдаг байна. Жишээ нь, 1891 онд Ticehurst сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч эмчийнхээ хөргийг зурсан бүтээлд өвчний шинж тэмдэг тодорхой харагддаг гэжээ. 18,19-р зууны үеийн сэтгэцийн эмнэлгүүд өвчтөнүүдтэйгээ хамт концерт тоглож, хүүхдийн жүжигчилсэн тоглолт найруулж, шүлэг, нийтлэл ба сэтгэцийн эмнэлгийн цаг үеийн мэдээ зэргийг идэвхтэй бичүүлдэг байсан нь өдгөө Британы сэтгэцийн эмнэлгүүдийн архивд 800,000 гаруй хуудас бүхий түүхийг гэрчлэх үнэтэй материалуудтай болон үлдсэн нь энэ юм. Дашрамд дурьдахад, зөвхөн Британд л гэхэд 18,19-р зуунд бичсэн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой гарын авлага, ном зэрэг материалуудыг онлайнд байршуулахад нийт 15 сая хуудас болсон гэжээ.


Oil painting by George Sidebottom, a patient at the Retreat in York (1890–1900) (courtesy Retreat Archives, all images via Wellcome Library)


Oil painting by George Sidebottom, a patient at the Retreat in York (1890–1900) (courtesy Retreat Archives, all images via Wellcome Library)


William Bartholomew, “Cake Month – ain’t it ridik’lus?” (1861), patient artwork, Chricton Royal Hospital, Borthwick Institute for Archives

Portrait of Dr Alexander Newington (1891), pencil drawing by a patient at the Ticehurst House (lunatic asylum)

Дараах вебсайтаас нэмэлт мэдээллийг авах боломжтой: http://wellcomelibrary.org/

Л. Энхтүшиг