Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хоёрдмол амьдралыг ойлгохуй
ЛизОберт хэмээх бүсгүй өглөө бүр эртлэн босож, хувцсаа өмсөн ажилдаа явдаг байлаа. Гэхдээ зөвхөн амьдрал "хэвийн" л бол бусдын адил ажиллаж, амьдардаг нэгэн байв. Тэрбээр нэгэн удаа ажлаа тараад гэртээ иртэл байдал нэг л бишдсэн байв. Яагаад ч юм уйтгар гуниг, зовлон шаналал, цөхөрсөн мэдрэмж түүнийг нөмөрчээ. Учир нь ойлгомжтой, Лиз Оберт дөнгөж 20 нас шүргэсэн залуухан бүсгүй байхад эмч түүнийг сэтгэл гутралтай хэмээн оношилсон байна. Бүсгүйн хэлснээр тэрбээр сэтгэл заслын эмчилгээ, бясалгал зэрэг байж болох бүх аргыг хэрэглэсэн ч өөр нэгэн сэтгэцийн эмч түүнийг биполар II эмгэгтэй гэж оношилохоос нааш ямар ч үр дүнд хүрээгүй байж.
Бүсгүй амьдралын баяр баясгалан, зовлон гунигийг бараг зэрэг шахуу мэдэрдэг. Ямар ч шалтгаангүйгээр гутрах, ямар ч шалтгаангүйгээр хэт хөөрөн баярлах мэдрэмж ээлжлэн түүнийг зовоодог аж. Ийм байдлаа мэддэг Лиз Оберт гадаад ертөнцөд түвэг учруулахгүйн тулд гэртээ бүгэх эсвэл хүмүүсийн дунд хичнээн гунигтай санагддаг ч гүрийх эсвэл асар их эрч амтагдаж байсан ч чадахаараа өөр зүйлсд анхаарлаа сарниулдаг байна. Харин 2013 оноос эхэлж тэрбээр сэтгэл хөдөлгөөний хоёр туйл руу савчин хөдөлдөг энэ өвчнийг олон нийтэд таниулахаар төсөл боловсруулан пиболар хүмүүсийн зургийг цуврал болгон авч буй нь энэ ажээ. Лиз Оберт хүмүүсийн хөргийг дарахаасаа өмнө тэднийг хэзээ сэтгэлээр унаж, хэзээ хөөрөлд автдаг, гадагшаа гарахаараа юу мэдэрдэг, юу хийхийг хүсдгийг бүр илүү ойлгохын тулд хамтдаа аяга цай, кофе уудаг гэжээ.
Л. Энхтүшиг
Your blog is a true treasure. Thanks! Also check the prentiss county justice court
ReplyDelete