Таны оюун ухаанд хортой 11 хүнсний бүтээгдхүүн




Бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн оюун ухаан, сэтгэл хөдлөлд мөн нөлөөлдөг. Иймд бид та бүхэнд оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж байна.

1. Чихэр, чихэр агуулсан бүтээгдэхүүнүүд

Эдгээр бүтээгдэхүүн зөвхөн таныг таргалуулахад нөлөөлдөггүй. Тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Урт хугацаанд хэрэглэвэл мэдрэлийн үйл ажиллагаанд маш олон асуудлыг үүсгэх бөгөөд ой тогтоолтод ч сөргөөр нөлөөлнө.  Чихэр, кекс, төрөл бүрийн ундааны найрлага дахь их хэмжээний фруктоз нь таны суралцах чадварыг ч бууруулах болно.

2. Архи, согтууруулах ундаа

Архи, согтууруулах төрлийн бүтээгдэхүүний хор хөнөөл удаан хугацаагаар үргэлжилдэг. Энэ тархины үйл ажиллагааны тэнцвэртэй байдал алдагдаж ой тогтоолт, сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг.

3. Чанар муутай хоол

Монтрэйлийн их сургуулийн хийсэн судалгаагаар чанар муутай хоол тархины химийн урвалд өөрчлөлт оруулж байсан бөгөөд  үр дүнд нь сэтгэл гутрал болон түгшүүрийн шинж тэмдэг илэрч байсан байна. Үүнээс гадна тослог ихтэй хоол нь допамины ялгаруулалтанд сөргөөр нөлөөлдөг. Допамин нь сэтгэл санааны хувьд тайван, баяр хөөртэй байхад нөлөөлдөг төдийгүй танин мэдэхүй, сурах чадамж, сэдэл, ой тогтоолт, сонор соргог байдлыг дэмждэг байна.

4. Шарсан, хуурсан хоол

Бараг бүх боловсруулсан хоол хүнс химийн нэгдэл, будаг, хүнсний нэмэлт, амт оруулагч, хамгаалагч бодис зэргийг агуулж байдаг бөгөөд энэ нь зан үйл, танин мэдэхүйн хэт эрчтэй болгох зэргээр нөлөөлдөг байна. Шарсан, хуурсан эсвэл боловсруулсан хоол хүнс нь мэдрэлийн эсийг бага багаар устгадаг. Гэсэн хэдий ч наран цэцгийн тос зэрэг зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн илүү аюултай байдаг ажээ.



5. Боловсруулсан болон Хоносон хоол

Шарсан, хуурсан хоол, боловсруулсан бүтээгдэхүүн, хоносон хоол нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, зөнөглөх зэрэг хожуу үеийн тархины эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

6. Давс ихтэй хоол

Хүн болгон давс ихтэй хоол хүнс хэрэглэх нь цусны даралтанд нөлөөлж, зүрхэнд ачаалал үүсгэнэ гэдгийг мэддэг. Түүнчлэн оюун ухааны үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж, танин мэдэхүйн үйл ажиллагааг саатуулж, сэтгэн бодох чадварыг бууруулдаг байна. Зарим талаар давс ихтэй хүнс, никотин зэрэг мансууруулах бодистой төстэй хурц шинж тэмдэг, дахин дахин хэрэглэхийг хүсэх зэрэг нөлөө бий болгодог байна.

7. Үр тариа

Үр тарианы бүх төрөл тархины үйл ажиллагаа болон биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Үр тарианд агуулагдах элементүүд нь артерийн судсанд муугаар нөлөөлдөг байна. Хэрвээ та ихэвчлэн гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг бол ой санамж муудах, толгой эргэх зэрэг эрсдэлүүд бий болно.

8. Боловсруулсан уураг

Уураг нь булчингийн хэсгүүдийг бүрдүүлдэг бөгөөд таны бие чухал  хэрэгтэй. Мах өндөр чанартай уургийн нөөц боловч зайдас, хиамны төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Байгалийн биш гаралтай уураг нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг саатуулдаг байна.


9. Ханасан тос

Холестрол болон таргалалтаас үүдэлтэй зүрхний ноцтой өөрчлөлтүүд юм. Түүнчлэн тархинд ч үйл ажиллагааг удаашруулах, хариу үйлдэл үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлж, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Ханасан тосыг удаан хугацааны турш хэрэглэвэл тархины мэдрэлийн эс үхэж Альцгэймер буюу зөнөглөх гэж нэрлэдэг өвчин үүсэх аюултай

10. Сахар Орлуулагч

Хүмүүс жингээ хасах гэж дэглэм барих үедээ амттаны оронд сахар оруулагч хэрэглэдэг ба түнийг тогтмол хэрэглэсэнээр гоолиг болно гэж боддог. Энэ хиймэл амтлагч нь бага илчлэг агуулсан байдаг нь үнэн хэдий ч тэдгээр нь яг үнэндээ сайн гэхээсээ илүү хор болдог.  Канцерогенд тооцогддог тул өндөр хөгжилтэй орнуудад хүнсэнд хэрэглэхийг хориглосон.

11. Тамхины никотин

Никотин нь хэдийгээр хүнсний бүтээгдэхүүн биш хэдий ч зарим хүний хувьд их чухал хэрэгцээний хэсэг билээ. Энэ нь ч глюкоз болон хүчилтөрөгчийн байнгын эргэлтийг сааруулж цусны эргэлтийг хязгаарлаж таны тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Никотин нь зөвхөн амьсгалын системийн үйл ажиллагааг тогтворгүйжүүлээд зогсохгүй, уушигны хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэж байдаг. Удаан хугацаанд хэрэглэвэл толгой өвдөх, чих шуугих, нойргүй болох, ялангуяа тархины гэмтэл учруулж,  танин мэдэхүйн үйл явцад саад учруулж тархийг үхжүүлдэг

Эх сурвалж: www.doctorfitnessworld.blogspot.com

Д. Лхамсүрэн