Хосуудад өгөх зөвлөгөө
Таны урьд урдын харилцаанууд таагүй байдлаар өндөрлөж байсан уу? Таны хайртай хүн таныг орхиж байсан уу? Бүх зүйлээ түүндээ зориулсан байхад “яагаад?” гэж өөрөөсөө асууж үзсэн үү? Магадгүй та дараах алдаануудыг гаргасан байж болох юм.
Хамтрагчаа харилцаандаа "хөрөнгө оруулалт" хийхийг нь
зөвшөөр. Бүр хийлгэх хэрэгтэй. Хүн хөрөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө шингээсэн зүйлээ илүү их үнэлдэг. Танд өөрийн цалингаар авсан зүйлээ хаяхад хэн нэгний бэлэглэсэн зүйлтэй харьцуулахад тун харамсалтай л байдаг биз дээ? Тэгэхээр бүх юмыг нь битгий бэлдэж өг гэсэн үг.
Шагнал шийтгэлийн зарчмыг санахад илүүдэхгүй. Хүнийг хийсэн үйлдэлд нь урамшуулж шагнахад тэр зүйлийг олон давтаж хийх магадлал өндөр байдаг. Харин шийтгэсэн тохиолдолд эсрэгээрээ. Тиймээс та хамтрагчаа буруу зүйл хийхэд нь, танд аашлахад нь сайхан хандаж гадагшаа дагуулж гарах нь тийм ч сайхан санаа биш. Яагаад гэхээр та түүнд муу зан сургаж байна гэсэн үг юм. Оронд нь та хэсэг хугацаанд уурлаж байгаагаа илэрхийлэх, түр харьцахгүй байх ч юм уу "шийтгэлийн" аргуудыг ашиглаж болно. Энд анхаарах гол зүйл бол та хамтрагчаа зөв зүйл хийсэн, үнэхээр шагнал хүртэх ёстой үед нь л урамшуулж байгаарай. Ингэснээр тэрхүү зөв зүйлсээ бүр ч олон давтаж хийнэ гэсэн үг шүү дээ.
Та хэтэрхий "олдоцтой" байж болохгүй. Дуудсан үед нь хамаг ажлаа хаяад л гүйж очоод байж болохгүй гэсэн үг. Олдоц ихтэй зүйлс ховор эдлэлүүдээс хамаагүй бага үнэлэгддэг. Энэ нь үргэлж үнэн биш ч бидний энэхүү тохиолдолд бол үнэний ортой. Та өөрийн үнэ цэнэтэй бай.
Эдгээр гуравхан зөвлөгөөг та санаж яваарай. Бие хүн хоорондын харилцааны хувьд тэр дундаа хосуудын харилцааны хувьд та нөгөө хүнээ өөрчлөгдөнө гэж хүлээж, бат итгэж байгаа бол том эндүүрэл. Хүн өөрөө өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй бол таны хүсэл биелэгдэх нь юу л бол. Тиймээс та өөрчлөлтийг өөрөөсөө хийгээд үзээрэй. Танд амжилт хүсье.
Сэтгэл судлаач Г. Индра
Сэтгэлзүйн Боловсрол Сэтгүүл
Also check the college park municipal court
ReplyDelete