Салах талаар бодож эргэцүүлэх тусам салах шалтгаан нэмэгддэг
Залуу: Эелдэг, романтик, халамжтай, үзэгслэнтэй, өөртөө итгэлтэй гэх мэт шинжийг агуулсан хүнийг ирээдүйн ханиараа сонгоно гэж боддог ч энэ амьдралын явцад хувьсан өөрчлөгдөж өөрчлөгддөг. Тэгээд ч энэ бүх шалгуур нэг хүнд биелэлээ олсон байх нь ховор бөгөөд тухайн идеал дүр өөрөө эвдэгддэг буюу бодит байдал дээр тэс өөр сонголт хийх нь олон. Хожим хойно өөрийн сонгосон сонголт болох ханиасаа өөрийн хүсч байсан дүрээ эрж хайж, шалгуур тавьж түүнд нь нийцэхгүй бол бухимдаж эхэлдэг. Энэ нь гэр бүл салахад нөлөөлдөг шалтгаануудыг нэг.
Салах талаар бодож эргэцүүлэх тусам салах шалтгаан нэмэгддэг. Тэгвэл гэр бүл салалтын талаарх багахан тоо баримтыг хүргэе:
- 40 жил болсон гэр бүлийн 67% нь салдаг. Үүнд
Ø 50% нь эхний 7 жилд
Ø Хоёр дахь гэрлэлтийн 60% нь мөн эхний 7 жилийн дотор салдаг
- Бүтэлгүй гэрлэлт нь өвчлөлийг 35%-аар нэмэгдүүлж, 4-н жилээр амьдралыг богиносгодог
Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйд салалт өөр өөрөөр нөлөөлдөг
Эрэгтэй:
- Сэтгэлийн шаналалд илүү ордог: Сэтгэл санаагаар унаж, хорт зуршил ихэсч, амьдралын буруу хэмнэлийг эрхэмлэдэг
- Буцаад эвлэрэх оролдлого их хийдэг: Асуудлыг арай өөрөөр харж, эвэлэрэх оролдлогыг хийж эхэлдэг бол бүсгүйчүүд тийм биш
- Илүү хурдан дахин гэрлэдэг: Дахин гэрлэлтийг бүсгүйчүүдээс илүү их хийдэг.
Эмэгтэй:
Ø Салалтыг сэддэг: Салах оролдлогыг түрүүлж хийдэг.
Ø 90% нь хүүхэдтэйгээ үлддэг: Хүүхдээ өөр дээрээ авч үлдэх магадлал их
Ø 60% нь санхүүгийн асуудалтай үлддэг
Ø Энгийн амьдралын хэв маягт хурдан шилждэг: Энэ нь өөрийн сэтгэл мэдрэмжийн бусадтай хуваалцах, дасан зохицох чадварын хувьд эрчүүдээс илүү байдагтай холбоотой.
Салалт гэдэг өөрөө тухайн хүнд үүсээд байгаа нөхцөл байдлыг нэг тийш нь болгож, өөрийгөө тайвшруулж, хүлээн зөвшөөрч тэвчиж чадахгүй гэж бодож буй хүнээсээ салж байна гэж ихэнх хүн боддог ч тухайн хүнтэй холбоотой дурсамж, мэдрэмж, үнэ цэнэтэй бүхэн тал болж хуваагдаж байна гэдгийг анзааралгүй орхидог. Эцэст нь хэлэхэд гэрлэлт бол зөвхөн та хоёрын асуудал бус гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийн амлалт, итгэлцэл дээр үндэслэгдсэн харилцаа гэдгийг санахад илүүдэхгүй биз.
Эх сурвалж : John W.Santrock - Life Spam development
Сэтгэл судлалын үндэсний төвийн
сэтгэл судлаач Д. Лхамсүрэн
сэтгэл судлаач Д. Лхамсүрэн
That is true. Also check the new bedford probate court
ReplyDelete