Сэтгэлзүйн асуудалтай хүнд хэрхэн зөвлөгөө өгөх вэ ?


Хэрэв таны дотны найз, гэр бүлийн гишүүн сэтгэлээр унасан бол та зүгээр хараад сууж чадах уу ? Түүнээс үүдэн хавь ойрын хүмүүс ч гэсэн сэтгэлээр унах тохиолдол байдаг. Харин ийм нөхцөлд орвол яах вэ, хүмүүст хэрхэн зөвлөгөө өгөх вэ ?

Байнга хамт байх

Сэтгэлээр унасан хүн нэлээд зөрүүд зантай болдог. Ийм үед зөвлөгч буюу ойр дотны хүн нь захирангуй өнгө аястай харилцаад дэмий. “Чи яагаад босохгүй байна бэ ?” гэхийн оронд “Юу болов ? Яаж туслах уу ?” гэх зэргээр түүнийг бүү зэмлээрэй. Хамгийн гол нь сэтгэлзүйн асуудалд орсон хүнд гарцыг олох чухал, ийм хүмүүст бэлэн жор өгөхөөсөө илүү өөрсдөөр нь шийдлээ олох боломжийг олго, бас бүү зэмлэ.

Ганцаардлыг мэдрүүлэхгүйгээр, түүнд чухал хүн болохыг нь ойлгуулах

Ихэнх хүмүүс хайраа бүтэхгүй мэтээр бодож шаналдаг. Ийм үед ”Би чамд хайртай, чамайг орхихгүй” гэж ятгах нь ядаж юу ч хэлэхгүй зөнд нь орхисноос арай дээр юм. “Чиний хэт мэдрэмтгий /гомдомтгой/ байх бусдад чухал биш, ийм хүмүүс энэ байгаагаараа л эерэг хандлагыг нь сануулж магтан, ганцаардсан мэдрэмжээс нь сатааруулах  хэрэгтэй.

Туслалцаа санал болгох

Сэтгэлзүйн асуудалтай хүмүүс бусдаас туслалцаа авах нь бүү хэл ганц хоёр үг ч солих дургүй байдаг. Асуудлынх нь урдуур орж засах гээд байдаг энэ нь тэдний улам л дургүйг хүргэдэг учраас аль болох дээрх 2 аргаараа тайвшруулан дараа нь сонирхлынх дагуу  өөр зүйлд сатааруулаарай
Танд амжилт хүсье
Л. Алгирмаа