Та өөрийн гайхалтай “Нууц”- аа мэдэх үү ?
Би үнэхээр ийм азгүй хүн гэж үү ? Надад хийж чадах юм үнэхээр алга ... Зорилго, хүсэл тэмүүлэл минь биелэхгүй, бүтэхгүй бололтой гэсэн үгсийг өөртөө хэлж, өөрийгөө ганцаардмал орхигдсон нэгэн оршихуй гэж үзэж, бусадтай өөрийгөө харьцуулж байхдаа “хүн” та хэзээ нэгэн цагт өөрийнхөө бий болгосон амжилтыг, сайхан дурсамж, бахархал, гэгээлэг мөчүүдийг яагаад санадаггүй вэ ?
Зарим нэг хүний хэлдэгчлэн “Зүгээрдээ чамд өч төчнөөн боломж бий” гэсэн үгсийг чихнийхээ хажуугаар өнгөрөөхдөө өөрт тань байдаг “Гайхалтай” шинжийг та огт мартсан байдаг. Энэ бол хүнд байдаг хамгийн нууцлаг мөн чанар нь түүний ямар нэгэн зорилгод хүрэх тэмүүлэл юм. Таны өнөөдрийн өөрийгөө үнэлж дүгнээд өөртөө өгч буй муу дүн, өөрийгөө азгүйд тооцох тэрхүү үнэлгээ бол тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн бий болсон бухимдалын үр дүн болохоос биш таны үндсэн шинж чанар биш. Сэтгэл судлалын шинжлэх ухааны томоохон төлөөлөгч К.Роджерс үзэхдээ “Хүмүүст муу зүйл хийх, эвдэж сүйтгэх зэрэг муу мэдрэмжүүд байдаг нь түүний жинхэнэ дотоод мөн чанартай нийцдэггүй. Хүмүүс бүрэн идэвхжиж, өөрийн дотоод мөн чанараа илэрхийлэхэд нь саад болох зүйлгүй бол тэд урагш дэвшиж, ухаалаг үйлдэл хийж, бусдыг хайрлахыг үнэнхүү хүсдэг” гэжээ.
Хүн бүрт өөрт хэрэг болохуйц сайн зүйлс, хэрэгтэй зүйлсийг эерэгээр үнэлж түүнд тохирох хариу үйлдлийг ямагт эрж хайдаг бөгөөд эсрэгээрээ саад болж, түвэг учруулах зүйлсээс аль болох зайлсхийж байдаг. Жишээ нь танд сайхан сонсогдож буй дууг даган дуулж, хэсэгхэн хором ч болов сайхан үнэрийг мэдэрч, эерэг харилцаатай хүнтэй харилцахыг илүүд үздэг бол өөрт тань таалагдахгүй зүйлээс аль хэдийнэ холдоод явчихсан байдаг шүү дээ. Мөн түүнчлэн танд угаас байдаг шинж чанаруудаа та илрүүлж, хөгжүүлж, идэвхижүүлэх суурь сэдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл та өөрийгөө сорих, даалгавар биелүүлэх, хариуцлага хүлээх гэсэн эрмэлзлэлээр дүүрэн байдаг гэсэн үг.
Хүн тархины тодорхой хэмжээний хувийг ашиглаж чадвал ийм амжилтанд хүрнэ, тийм тооны хэлтэй бол, ийм ч өндөр боловсролтой бол та “Шилдэг” гэж үнэлэгдэхийн оронд өөрт угаас байдаг шинж чанаруудаа таньж мэдэж, ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та өөрийгөө “Бүрэн хүлээн зөвшөөрч” өөрийн мэдрэмжээ ойлгон, илэрхийлж “одоо, энд” гэсэн зарчмаар амьдарч, бусдад хүлээцтэй тэвчээртэй хандаж, нийгэмдээ дасан зохицож амьдрах нь таны жинхэнэ мөн чанарын нэг хэсэг бөгөөд хамгийн сайхан амьдрал бол өөрийгөө сонсож, өөрийн сонгосон замаар урагшилах явдал юм. Танд өч төчнөөн сайхан боломж байна. Өөрийгөө сонс, мэдэр, өөртөө хандах сөрөг хандлагаа эерэгжүүл....
Д. Лхамсүрэн
Thanks for being a reliable source of information. Also check the kettering municipal court records
ReplyDelete