Байгууллагын сэтгэл зүйн удирдлага ФОРУМ-2014 амжилттай болж өнгөрлөө
Эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд хүндээр тусаж байна; Цалингаа тавьж чадахгүй гэх шалтгааны улмаас олон байгууллагууд үйл ажилагаагаа түр зогсоолоо ; Уул уурхай, түүний дагасан байгууллагуудад цомхотгол хүчтэй явагдаж байна гэсэн гарчиг бүхий нийтлэл, нийгэм дэхь олны төөрөгдөл, олон нийтийн сүлжээн дэхь үнэн худал мэдээллүүд хүчтэй явагдаж байгаа өнөө үед байгуулагуудад асуудлын шийдлийг өөрөөр харах, нөөц бололцоогоо эргэж харах боломж байгааг сануулсан нэгэн форум энэ сарын 22-нд болж өнгөрсөн билээ.
Монголд үйл ажиллагаагаа явуулдаг зуун тавь гаруй томоохон бизнесийн байгууллагууд, үйлдвэр аж ахуй нэгжийн гүйцэтгэх захирал, хүний нөөцийн мэргэжилтэнүүдийг хамарсан “Байгууллагын сэтгэл зүйн удирдлага – форум 2014” ийг “Эн Пи Си энд Мандал” ХХК-ийн мэргэжлийн сэтгэл судлаачдын багаас бүрдсэн бүрэлдэхүүн амжилттай зохион байгууллаа. Тус форумд :
ü Монгол ажилтын бүтээмжинд юу нөлөөлдөг, юунаас шалтгаалдаг хийгээд Монгол ажилтны бүтээмжийг бүрдүүлэх хүчин зүйлүүд нь юу болохыг судалсан “Монгол ажилтаны бүтээмж” судалгааны тайлан;
ü Эдийн засгийн хямралын үед байгууллагын удирдлагуудад ажилтанаа халахаас өөр боломж ба олон улсын туршлага;
ü Монгол корпорацын хүний нөөцийн практик дахь давуу болон сул талууд
гэсэн сэдвүүдийн хүрээнд эдийн засаг, хүний нөөц, сэтгэл судлалын салбаруудын төлөөллүүд илтгэлээ танилцуулж байгууллагын ажилтны төлөө, хөгжлийн төлөө хүний нөөцийн мэргэжилтэнүүд юу хийх хэрэгтэй талаар хэлэлцсэн нь олзуурхууштай форум болсон юм.
Сүүлийн жилүүдэд асуудлыг олж харж авч хэлэлцэх явдал ихэссэн нь сайн хэрэг ч бодит судалгаа, үр дүн дээр тулгуурласан шийдэл, арга зүйг гаргаж ирэх нь дуталдалтай байгаа билээ. Тэгвэл тус форумын үр дүнд байгууллагын сэтгэл зүйн удирдлагыг бий болгож, сэтгэл зүйн менежмэнтийн технологийг ашиглан хүний нөөцийн асуудлаа шийдэх нь зөв зүйтэй алхам гэдгийг чухалчилсан бөгөөд түүнд тохирсон сургалт, тренинг, оношлогооны хөтөлбөрүүд Монгол ажилтануудад хүрэх боломжтой болсоныг онцолсон форум болсон байна.
Д. Лхамсүрэн
Also check the shasta county court calendar search by name
ReplyDelete