Компьютерийн донтолт


Компьютерт донтсон хүмүүст доорх шинж тэмдгүүдээс хэд хэд нь илэрнэ. Эдгээрийн хэд нь танд байгааг тодорхойлоорой

Цаг хугацааны баримжаагаа алддаг. Компьютер ашиглах хугацаа чинь багасах эсвэл хязгаарлагдвал цухалдуу, түгшсэн, сэтгэлээр унасан байдалтай болдог. Хэрэглээгээ хязгаарлах гэж үзсэн ч бодсоноосоо удаан суучихдаг уу? Хэдхэн минут чинь хэдэн цаг болчихдог уу? Комьютер их ашигласнаасаа болоод төлөвлөсөн цагтаа юмаа амжуулж чаддаггүй юу?

Ажил, сургууль, гэртээ хийх ёстой зүйлээ хийхэд хүндрэл гардаг. Та онлайн байхын тулд найз нөхөд, гэр бүл, бусад үүрэг хариуцлагаа умартдаг. Компьютерт зарцуулсан цаг хугацаанаас болон компьютер ашигласнаас болж сургууль болон ажил дээр чинь асуудал үүснэ.Таныг онлайнд байхад угаагүй аяга таваг чинь нэмэгдсээр л, угаах хувцас чинь овоорсоор л байдаг уу? Компьютерийн ард хэт их сууснаас болж ажлаа амжуулахын тулд орой болтол сууж, гэрийхэн чинь гадагш гарчихсан хэн ч саад болохооргүй үед бүр ч удаан сууж чөлөөтэй интернет ордог уу? Тийм бол энэ хам шинжийн шинж мөн.

Гэр бүл найз нөхдөөсөө тусгаарлагдах. Онлайн байх хугацаанаас чинь хамаарч нийгмийн амьдрал чинь хязгаарлагддаг уу? Гэр бүл болон найз нөхдөө үл ойшоодог болсон уу? Таны  бодит амьдралд хэн ч  бүр ээж чинь хүртэл онлайн найзууд шиг чинь ойлгож чаддаггүй юу?

Буруутай мэт сэтгэгдэл төрөх боловч өөрийгөө зөвтгөдөг. Гэр бүл, захирал, эргэн тойрныхондоо компьютер ашигласан хугацаагаа худлаа хэлдэгээ анзаарсан уу? Ойр тойрны хүмүүс чинь ядаргаатай санагдаж интернетийн хэрэглээгээ нуудаг уу?

Сэтгэл санаагаар унасан үедээ болон бэлгийн хэрэгцээгээ хангах гэж байнга компьютер ашигладаг уу?
Компьютерын өмнө байхгүй үедээ байнга интернетэд юу хийхээ бодож, дахин компьютерын өмнө суухаа тэсэн ядан хүлээдэг үү?

Хэрэв танд:
Түгшсэн байдалтай байдаг бол. Та өөрийн санаа зовоосон асуудал, айдсаа мартах гэж интернет орж өөрийгөө сатааруулдаг.

Сэтгэл гутралтай байгаа үед. Үүнээс зайлсхийх арга нь интернет байж болох ч ихдүүлвэл таны ганцаардал тусгаарлагдмал байдлыг тодруулж улам ч муутгах болно.

Бусад зүйлд донтсон бол. Интернетэд донтсон олон хүмүүс хар тамхи, согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом, секс гэх мэт бусад зүйлүүдэд ч донтсон байдаг.

Нийгмийн зүгээс хангалттай тусламж дэмжлэг авдаггүй бол. Нийгмийн талаас тусламж дэмжлэг дутуу үед интернетэд донтсон хүмүүс танилцах, чатлах, онлайнаар тоглох зэрэг аргаар шинэ аюулгүй харилцаа үүсгэдэг.

Өсвөр насандаа яваа бол. Хаана харъяалагдахаа мэдэхгүй үед өсвөр насныханд интернетийн найзууд нь жинхэнэ найзуудаас дээр санагддаг.

Өмнө нь байсан шигээ идэвхтэй биш болсон бол. Жишээ нь гэртээ хүүхэд хараад суувал гадагшаа гарч хуучин найз нөхөдтэйгөө харилцахад хэцүү болгодог зэрэг шинж тэмдэг илрээд байгаа бол интернетэд донтох аюултай тулгарч болзошгүй юм.

эх сурвалж:
 The University of Texas at Dallas
Center for Internet Addiction and Recovery


Сэтгэл судлаач Г. Индра
Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл 2010/3