Хамгийн хэцүү 7 донтолт
Донтолт гэдэг нь хүн аливаа зүйлийг хэт хэрэглэснээс (архи, кокаин, никотин г.м.) эсвэл аливаа үйл ажиллагаанд хэт татагдан орсноос (мөрийтэй тоглоом, худалдан авах г.м.) үүдэлтэй сэтгэцийн хамараалтай болох тогтонги шинжийг хэлдэг байна. Уг хэрэглээ/үйлдэл нь хүн таашаал өгч буй хэдий ч удаан хугацаагаар хэрэглэвэл/оролцвол хүн өөрийн хяналтаа алдаж, амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд нь (ажил, харилцаа, эрүүл мэнд) саад учирдаг.
Тэгвэл энэ олон төрлийн донтолт дотроос хаяхад хамгийн хэцүү 7 донтолтыг доор тайлбарлая:
7. Кокаин. Кокаин бол хүчтэй мансууруулах бодис бөгөөд дэлхий дээрх хамгийн олдоц ихтэй мансууруулах бодисуудын нэг юм. Ялангуяа тодорхой амьдралын хэмнэл, нийгмийн давхрагатай холбоотой асуудал. Кокаин хэрэглэгчдийн дийлэнх нь урлагийн салбарынхан болоод залуу үеийнхэн байдаг. Patricia Erickson болон Bruce Alexander нарын хийсэн судалгаагаар кокаинд донтогчдын 10-с бага хувь нь л кокаиныг нилээд урт хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэдэг нь тогтоогдсон. 1980-д оны үед кокаины хэрэглээ оргил цэгтээ хүрсэн гэж эрдэмтэд үздэг. Харин сүүлийн үеийн судалгаагаар нийгмийн дундаж давхаргынхан кокаинаас татгалзах болсон байна
6. Согтууруулах ундаа. Архинд донтох өвчний талаар шинжлэх ухааны ном зохиолуудад ч тэр хүмүүсийн намтар түүхд ч хамгийн их дурдагдаж, судлагдсан байдаг. Alcoholics Anonymous нийгэмлэгийн гишүүд АА (Энэ аргын тухай бараг хүн бүр мэдэх байх) бол эдгэрэх цорын ганц арга гэж үздэг. Эмчилгээний мэргэжилтнүүд архинд донтох өвчний үед эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Гэхдээ өвчний тархалтын судалгаа дээрх үзлийг зөв гэдгийг батлаж чадаагүй л байна. АНУ-ын Архинд донтох өвчний үндэсний институт согтууруулах ундаа болон холбоотой шинжүүдийг судалж, үр дүнг хэвлэн олны хүртээл болгожээ. Уг судалгааг 43000 хүнээс ярилцлагын аргаар авсан гэнэ. Оролцогчдын 4422 нь “архинаас хамааралтай” гэсэн бүлэгт багтсан. Хамааралтай бүлгийн дөрөвний нэгээс илүү нь ямар нэг эмчилгээнд хамрагдаж байсан (яаралтай тусламжын өрөөнд очих, АА цуглаанд очих г.м.). Ихэнх хувийг эзэлж байгаа эмчилгээнд хамрагдаагүй хүмүүсийн дөрөвний нэгээс бага нь ярилцлага хийж буй тухайн үед хүртэл ч архийг хэрэглэж байгаа гэж хариулжээ.
5. Валиум. Валиум нь тайвшруулах үйлчилгээтэй эм бөгөөд ихэвчлэн урт хугацаанд хэрэглэдэг. Тиймээс хэрэглэж буй хүмүүсийн дийлэнх нь сэтгэцийн хамааралтай болдог. Өвчин намдаах эм, нойрны эм, барбитурат, тайвшруулах эмүүдийн орцонд багтдаг. Зарим бестселлер номуудад хүртэл валиум-с гарах ямар хэцүү болохыг өгүүлсэн байдаг. Зарим хүмүүс кокаинаас амжилттай гарч чадсан ч валиумыг хэрэглэхээ зогсоож чадаагүй гэдэг.
4. Героин. Маш хүчтэй өвчин намдаагч, байнга хэрэглэвэл гарч чадахгүй донтуулдаг. Анх удаа хэрэглэхэд хүний сэрэл, хүртэхүй дээд цэгтээ хүрч, бусадтай харьцахад хялбар болж, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг. Героин хэрэглэдэг хүмүүсийн ойролцоогоор 23% нь хамааралтай болдог гэсэн тооцоо бий. Энэ мансууруулагчийг байнга хэрэглэснээр тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг. Сэтгэцийн хамааралтай хэрэглэгч героиныхоо хэрэглээг гэнэт зогсоох юм уу багасгах гэж оролдоход зарим аюулт шинж тэмдэг илэрдэг байна. Жишээлбэл: түгших, булчин болон үе мөчний өвчнөөр өвдөх, нойргүйдэл, суулгалт, дотор муухайрах, чичрэх, даарах, салгалах г.м.
3. Тамхи. Кокаин, архины донтолттой харьцуулахад тамхи нь гарахад илүү хэцүү донтуулагчид тооцогддог. Ихэвчлэн героинтэй адилтгаж үздэг ч зарим судлаачид үүнээс ч илүү хэцүү гэдэг, ер нь та бидний эргэн тойронд буй хүмүүсийн тамхидалт ямар хэцүү байдгийг мэднэ биз дээ. Донтолтоос гарах эмчилгээнд хамрагдаж буй хүмүүсээс “Хаяхад хамгийн хэцүү донтуулагч юу вэ?” гэж асуухад хүмүүс дуу нэгтэйгээр “тамхи” гэж хариулдаг.
Тамхинд агуулагдах никотин соролтоор тархинд маш хурдан хүрдэг. Ингэснээр түр хугацаанд сэргэх, тайвшрах мэдрэмж төрүүлдэг. Никотин нь мөн сэтгэл санааг сэргээж, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ мэдрэмж түр зуурынх л юм. Үр дүнгийн тухай дурьдах ч шаардлагагүй, бараг хүн бүр мэднэ байх аа.
2. Чипс. Чипс гэдэг нэрийн дор бүх төрлийн таргалуулдаг хоол хүнс орно. Энэ түргэн хоол хүн төрөлхтний насыг бусад хүчин зүйлээс илүүтэйгээр богиносгож буй, мөн таргалуулдаг хоол хүнс бидний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой болжээ. Хэдийгээр таргалалтын сөрөг нөлөөллийн талаар олонтоо номлож, сургаж байгаа ч одоо хэр нь үүнийг мансууруулах бодис, архи, тамхины хор хөнөөлтэй адилтгаж авч үзэхгүй байна. Тиймээс далд хэлбэрийн (мөн далд бус) хоолны донтолт илүү ихээр хүлээн зөвшөөрөгдөх болж. Нэн ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад биеийн жингийн илүүдэл, хэт таргалалт толгойны өвчин болоод байна. Амь насанд халтай хэт таргалалтын үед нарийн гэдсийг улаан хоолойтой холбох мэс засал (gastric bypass surgery) хийгддэг болсон. Хэдий амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байгаа ч хүмүүс үүнээс татгалзаж чадахгүй л байна.
1. Хайр. Энэ 7 донтолт дотроос гарахад хамгийн хэцүү нь ХАЙР юм. Энэ донтолт бусад донтолтыг бодвол хамгийн их аллага, амиа хорлолтыг дагуулж байдаг. Хүмүүс тамхиа санаж татахыг хүсдэг. Харин тэгвэл удаан хугацаагаар хайрлаж байсан найз залуу/бүсгүйгээсээ салвал эсвэл гэрлэлтээ цуцлуулвал ямар ааш гаргах бол? Бодоод үздээ. Хэдий хайртай хүн нь түүнийг хуурч, сэтгэл зүрхийг нь шархлуулж орхисон ч өөрийн амьдралаа түүнд зориулсаар байдаг хүмүүс байна. Зодуулдаг, хүчирхийлэлд өртсөн хохирогчоос яагаад салаад явж болохгүй байгаа юм бэ гэж асуухад “Би түүнд хайртай, түүнгүйгээр амьдарч чадахгүй” гэж хариулдаг.
Та юунд ч донтсон байсан бүү цөхөр. Донтсон хүмүүсийн ихэнх нь бууж өгдөг. Та бас бууж өгнө гэж үү? Үгүй, нэг аргыг туршаад үз, болохгүй бол өөр аргаар оролдоод үз. Бүү цөхөр. Чадах эсэх нь эм биш, зөвхөн зөвхөн таниас л шалтгаална.
Б. Тунгалаг
Your blog always offers refreshing content. Thanks! Also check the hastings town court
ReplyDelete