Цусны бүлэг ой тогтоолтод нөлөөлдөг байж болзошгүй
Сүүлийн үед гарсан неврологийн судалгаагаар ховор бүлгийн цустай хүний хожуу үеийн амьдралд ой тогтоолтын эмгэг, асуудал үүсэж магадгүйг тодруулсан байна. Өөрөөр хэлбэл өтөл насанд AB буюу 4-р бүлгийн цустай хүний танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтолтой болох нь бусад бүлгийн цустай хүмүүсийнхээс хоёр дахин илүү эрсдэлтэй байна. Эх сурвалжийн бичсэнээр урьд өмнө эрдэмтэд цусны бүлэг бие махбодын эрүүл мэнд холбоотой эсэхийг аль хэдийн судалчихаад байгаа бөгөөд үүнд O буюу 1-р бүлгийн цустай зүрх судасны өвчин, ой тогтоолтын эмгэг, өтөл насны тэнэгрэл (деменциа) зэрэг өвчин тусах эрсдэл маш бага байгаа юм.
University of Vermont College of Medicine их сургуулийн доктор Mary Cushman цусны бүлэг ба танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтол, түүний хамаарлыг шалгах судалгаандаа нийт 30,000 гаруй америкчуудыг хамруулж, тэднээс танин мэдэхүйн үйл ажиллагааны асуудалтай 495 хүнийг, эрүүл 500 гаруй хүмүүстэй харьцуулан судлахад тэдний дийлэнхи нь AB буюу 4-р бүлгийн цустай хүмүүс байсан гэнэ. AB бүлгийн цустай хүн Америкт 4%, дэлхийд 1-4%, харин Монголд 4% байдаг юм байна.
Эх сурвалж: https://www.aan.com/PressRoom/Home/PressRelease/1306
Л. Энхтүшиг
0 comments: