Психоаналистуудын оффис [Зурагтай танилцуулга]
Венын Бергассын гудамжны 19 тоот оффисоос хойш бараг нэг зууныг үдсэн ч психоаналистуудын оффис тэр үеийхээ элемент, шинж онцлогуудыг хадгалан авч үлджээ. Психоаналистуудын оффис цаанаа л өвөрмөц, сэтгэл татам, нандин мэдрэмжийг төрүүлдэг. Европын сонгодог үеийн хэв маяг ч юм уу, тэртээх олон жилийн өмнөх сайхан дурсамжийг өөрийн эрхгүй санагдуулдаг. Эдүгээ жинхэнэ психоаналистууд Бергассын гудамжны тэр нэгэн сэтгэл татам оффисын адилаар ажиллаж, бас тэндээ амьдарч байгааг харуулсан психоаналист, фото зурагчин Марк Жералдын (Marc Gerald) зургуудийг эмхэтгэн хүргэж байна.
Нью-Йорк хотын 20-р гудамж, Доктор Анни Бергмэн
Нью-Йорк хотын брөдвейн гудамж, Доктор Кирклэнд Ваунси. Түүний оффис психоаналистуудын хамгийн чухал тавилга болох хуучны загварын улаан өнгийн зөөлөн буйдантай.
Францын Парис хотын кюнкэмпокс, Боловсролын ухааны доктор Жойс Мкдоуголлын оффис
Массачюсеттс, Стокбридж, Елм гудамж, Доктор Пол Липпмэнн тэрбээр оффистоо психоанализыг олон талаас нь харуулахыг хичээдэг
Мексик, Мексико хотын Коррегидорес гудамж, Доктор Люс Федер. Түүнийхээр психоаналист хүн гэхээр заавал сахал нь бууралтчихсан, европ аялгатай, хуучны гудамжинд оффистой байх албагүй гэнэ.
Массачюсеттс, Кэмбридж, Массачюсеттсийн өргөн чөлөө, Доктор Ким Леари. Тэрбээр психоаналистын оффис өргөн цэлгэр байхын хажуугаар тавилга цөөтэй, хоосон байх хэрэгтэй, тэгсэнээр өвчтөн зовиурт мэдрэмжээ илэрхийлэхэд хялбар байдаг гэжээ. Түүний оффис хуучны буйданг ялимгүй шинэчилсэн ч өвчтөн буйдан дээр хэвтэж дээш хардаг хэвээрэй.
Калифорниа, Беркелей, Расселын гудамж, Доктор Элизабет Лойд Мейер.
Нью-Йоркын централ парк вест гудамж, Доктор Вейнштейн
Францын Парис хотын Боиссонаде гудамж, Магистар Сюлви Фауре-Прэгиер. Өвчтөнүүд түүний оффис дээр ирээд хүүхэд насныхаа сайхан дурсамжийг төвөггүй санаж уулга алддаг байна
Калифорниа Окландын Хови гудамж, Доктор Чарльз Дифрик
Флорида, Корал Габлес гудамж, Доктор Лоурдес Касарес
Л. Энхтүшиг
0 comments: