Зүүдэндээ нээлт хийсэн 8 хүн

Хүн амьдралынхаа 25 жилийг унтаж өнгөрүүлдэг. Одоо бид нүдээрээ харж, чихээрээ сонсож, амталж мэдэрч болдог логик ертөнцийг хамгийн сайн мэддэг хэрнээ 25 жилийн турш учир нь үл ойлгогдох ертөнцийг авч үздэггүй билээ. Зүүд ирээдүйн тухай зөгнөдөггүй. Таны өнгөрсөн ба одоо үеийн амьдрал энэ хэвээрэй байвал цаашид ямар үр дүнд хүрч болохыг харуулдаг гэж би үздэг. Зүүд бол одоо цагийн амьдралын зөрчлийг харуулж, түүнийг шийдэх ямар гарц байж болохыг шууд ба шууд бус (хэт фантаз) байдлаар харуулдаг. Зүүдээ чагнасан хүн л дотоод сэтгэлээ чагнаж буй (К. Юнг) гэдэг шиг амьдралын маань 1/3 тэнцэх энэ зүйлийг тоохгүй байхын аргагүй. Зүүдээ чагнасан хүн л амьдралдаа урагшлах, өөрийгөө өөд татах шидэт түлхүүрийг олж авна гэсэн үг. Ер нь зүүдэндээ нээлт хийсэн хүмүүсийн тухай та хэр мэдэх вэ ? Өнөөгийн хүн төрөлхтний оршихуй, хувь заяатай салшгүй холбоотой чухал нээлт, гоозүйн бүтээлүүд зүүднээс эхтэй байсныг та мэдэх үү ?

1. Элиас Хове оёдлын машины зүү ямар байвал зохистой бөгөөл үр ашигтай байхыг зүүдэндээ олж харжээ. Уг зүүг бүтээхээс өмнө 1800-аад он хүртэл хувцас оёх үйлд хэдэн арван цаг зарцуулж, оёдолчид өөрсдийгөө гэмтээх эрсдэлтэй байв. Тэрбээр олон жилийн турш уйгагүй мэрийсэн ч эцсийн үр дүн хараахан сэтгэлд нийцдэггүй байв. Харин 1845 оны нэгэн шөнө Эллиас Хове хүн иддэг махчин, нутгийн уугуул хүмүүст баригдаж байна гэж зүүдлэхдээ өнөөх зэрлэгүүд гал тойрон бүжих бөгөөд хоолоо болохыг хүлээж байлаа. Энэ үеэр зэрлэгүүдийн гартаа барин бүжиж байсан жадны үзүүр нь жижиг ховилтой байх бөгөөд жадны үзүүрүүд дээш доош удаан гэгч нь хөдөлж байгаа нь харагджээ. Ингээд Элиас Хове сэрсэн даруйдаа оёдлын машины зүүгээ бүтээж өнөөгийн хүн төрөлхтний хувцсыг түргэн хугацаанд, чадварлагаар бүтээх эхлэлийг тавьжээ.


2. Кино найруулагч Жеймс Камероны Терманитор кино бас л зүүднээс урган гарсан гайхалтай санаа байлаа. Тэрбээр 1981 оны нэгэн шөнө төмрөн гавалтай, гал дүрэлзсэн улаан нүдтэй, хутга барьсан роботын тухай хар дарж зүүдэлсэн юм. Энэ үеэр Жеймс Камерон Пиранна киноны зураг авалтыг хийж байсан ч дараагийн киноныхоо санааг ингэж олсон байдаг.


3. Суут эрдэмтэн Алберт Энштейн бас нэгэн зүүдэндээ тэрбээр фермийн хажуугаар алхаж явтал сүрэг үхэр төмөр торны урд ирээд зогсчихсон байхыг харж гэнэ. Гэтэл сүрэг үхэр нэг нэгээрээ бөмбөг шиг агаар дээр үсрэн хөвөөд л, хөвөөд л байж. Үүнийг харсан Энштейн ихэд гайхаж үхэр яагаад бөмбөг шиг жингүүдэж байгааг зүүдэндээ ихэд сонирхсон гэдэг. Энэ зүүд Энштейний сониуч занг улам хөгжүүлж, цаашид харьцангуйн онолыг бүтээхэд түлхэц үзүүлсэн гэж Энштейн дурьдатгалдаа бичжээ.


4. Орчин цагт хүн бүрийг зорьсон газарт нь саадгүй, түргэн шуурхай хүргэдэг эд бол автомашин. Гэхдээ автомашиныг шатахуунгүйгээр төсөөлөхийн аргагүй. Шатахуун байгаагүй бол автомашин ч байхгүй. Харин эрдэмтэн Фредрих Августин нэг шөнө хэсэг могой сүүлээ залгин идэж байхыг зүүдэлжээ. Үүнийг харсан Фредрих зүүднээсээ санаа авч химийн элемент бензинийг олж нээсэн юм.


5. Бестселлер зохиол, бокс оффисыг ашиг орлогоороо тэргүүлсэн кино “Twilight”-ийн зохиолч Стефени Мейер зохиолынхоо дүрүүдийг зүүдэндээ олж харсанаа ийн ярьжээ. 6 сарын 2-ны шөнө би маш тодорхой, тод томруун зүүдэлсэн юм. Энэ зүүдэнд хоёр хүн ой дотор нэлээд чухал зүйлсийн тухай ярилцаж байлаа. Тэдний нэг нь жирийн нэг охин, нөгөөх нь маш царайлаг цус сорогч байх бөгөөд нэгдүгээрт, хайр дурлал ба үр хүүхдийнхээ тухай, хоёрдугаарт, цус сорогч залуу охины цусанд татагдаж буй тухай, гуравдугаарт, охиноос зайгаа барих тухай яриа өрнөж байхыг зүүдэндээ сонссон гэжээ.

6. Алдарт Биттлес хамтлагийн гишүүн Пол Маккартнигийн зохиосон “Yesterdey” дуу мөн адил урд шөнө зүүдэндээ сонссон аялгуугаа өглөө шууд босоод нот болгон бичсэн байдаг.


7. Менделев олон жилийн турш химийн элементүүд ба түүний атомын жинг хэрхэн ойлгомжтойгоор бүлэгчилж, системчилж болох эсэхийг бодон шаналж байв. Харин 1869 оны 2-р сарын 17 нд тэрбээр үелэх системээ дахиад л зохиож чадахгүй байсаар унтахаар хэвтжээ. Тэр шөнө Менделев олон жил бодоод олж чадаагүй өнөөх химийн элементүүд нүднийх нь өмнө тун хялбар аргаар өөртөө таарсан хүснэгтүүдэд орж байхыг зүүдэндээ олж харсан юм.

8. Сальвадор Дали бусад хүмүүсийн адилаар нээлт энэ тэр хийгээгүй ч түүний уран бүтээлүүд  тэр чигтээ түүний зүүднээс эхтэй байдаг. Уран бүтээлийн санаа нь ч зүүдтэй холбоотой ба зүүд хэр зэрэг ач холбогдолтойг харуулсан байдаг.

Л. Энхтүшиг