Люси киноны алдаатай 5 ойлголт
Өнгөрөгч сард нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн кино зах зээлд ашиг орлогоороо тэргүүлсэн шинжлэх ухааны уран зөгнөлт "Люси"(Lucy) кино нь хүний оюун ухаан, тархины чадамжийн тухай хүмүүсийн ойлголтыг бараг өөрчилжээ. Учир нь гэвэл уг киноны голын дүрийн эмэгтэй Scarlett Johansson буюу Люси гэдэг бүсгүй Морган Фрийманы санал болгосон эмийг ууж туршилтанд орсоноор тэрбээр хүртэхүйн чадвар хурц болдог, залдлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, сурах үйлийн хурд нэмэгддэг, сэтгэхүйн цар хүрээгээрээ аялах, телепап чадвартай болох гэх мэт тархиныхаа үлдсэн 90%-ийн чадамжийг ашиглаж сурсанаар хэрхэн гоц чадварыг эзэмшиж буй тухай өгүүлдэг тун сонирхолтой кино юм. Ер нь тархины 10/90 хувийн харьцааны тухай хүмүүсийн дунд ойлголт байдаг. Эл киноны найруулагч Luc Besson анх удаагаа 10/90 санааг бүтээлдээ харуулсан "киночин" биш юм байна.
Энэ тухай анх Виллиам Жеймс "хэрэв оюун ухааныг тоон дүнгээр илэрхийлбэл бид тун бага хувийг ашигладаг" гэж бичсэн байдаг. Дараа нь 1929 оны дэлхийн хамгийн алдартай лавлах толь "World Almanac"-д бид тархиныхаа ердөө 10%-ийг ашигладаг нь үнэн гэж бичсэнээс хойш хүмүүс энэ тухай домгийн шинжтэй зүйлс их зохиох болжээ.
Ямар ч байсан дээрх кинонд бид тархиныхаа өчүүхэн хэсгийг ажиллуулдаг тухай гардаг. Тархи, мэдрэл судлалын хувьд энэ санааг эсэргүүцэнэ байх. Хүний тархины хүчинтөрөгч зарцуулалт нь биеийн бусад эд эрхтнүүдээс гурав дахин байдаг, тиймээс тархи бусад эд эрхтнээ бодвол хэд дахин илүү завгүй ажилладаг гэсэн үг. Жон Хопкинсын их сургуулийн мэдрэл судлаач (неврологич) Бэрри Гордоны бичсэнээр тархи нь биеийн нийт матерын 3 хувьтай тэнцэх боловч түүнд буй хүчил төрөгчийн 20 гаруй хувийг зарцуулдаг гэжээ. Гэхдээ зөвхөн Бэрри Гордоны хувьд ингэж дүгнэсэн хэрэг биш, энэ нь ямар ч салбарын нийтлэг ойлголт болдогийг санах хэрэгтэй.
- Оюун ухааныг хэрхэн ашиглаж байгааг тоон дүнгээр илэрхийлэх боломжгүй юм. Тухайлбал, тархинд буй мэдрэлийн эсүүдийг тоон дүнгээр илэрхийлбэл тэдгээрийг хэдий хэмжээгээр ашиглаж буй нь тодорхгойгүй, мэдэх ч боломжгүй бөгөөд гагцхүү түүний үйл ажиллагаа хэр зэрэг сайн, муу байгаагаар нь мэдрэлийн эсүүдийг үүрэг, оролцоог хэмждэг.
- Тархийг томограффын зургаар харвал байнга идэвхтэй ажиллаж байгаа нь харагддаг. Нэлэнхүйдээ улаан, ягаан туяа харагдаж байгаа нь мэдрэлийн эсүүдээр дамжих цочроолууд юм. Мөн хүн унтаж байхад тархи хамгийн идэвхтэй үе дээрээ байдаг. Тархи хэзээ ч унтдаггүй, унтаж ч байгаагүй.
- Тархины хэсэг бүр өөрийн гэсэн хариуцдаг үйл ажиллагаатай. Хэл ярианы төв, сонсголын төв, харааны төв, даралтын төв гэх мэт. Ямар ч ашиггүй, үйл ажиллагаагүй хэсэг ганц ч байхгүй.
- Тархины эсүүд үхэх нь хэвийн үзэгдэл. Хүүхэд насныхаа тухай бүх дурсамжийг санадаггүй нь үүнтэй холбоотой юм. Тухайн үед хүүхдийн тархинд байсан тархины эс эдүгээ үхэжсэн гэсэн үг.
Тиймээс бидний тархи хором ч амардаггүй, харин ч Люси кинонд гардаг шиг 100%-ийн чадамжаа ашигласан хэвээрэй л байдаг.
Л. Энхтүшиг
Your blog adds immense value. Thank you! Also check the elizabeth municipal court nj
ReplyDelete