Ice bucket challenge ?
Сүүлийн хэдэн долоо хоног толгой дээрээ мөстэй ус асгаж буй олны танил хүмүүсийн сонирхолтой бичлэг фейсбүүк, инстаграммаар дүүрэн байгааг та анзаарсан биз дээ. ASL буюу булчингийн үйл ажиллагааг идэвхгүй болгодог маш ховор тохиолддог энэ өвчний эсрэг холбоонд хүмүүс хандив босгож байгаа юм. Одоо бараг дэлхий даяараа энэ холбоонд мөнгө хандивлаж байна, мөн хандивлахгүй байсан ч толгой дээрээ ус асгаж хөгжилдсөөр л байна. Бид өчнөөн арван хандивын тоглолт, аян, кампанит аян өрнүүлдэг ч "Ice bucket challenge" шиг нийгмийг хамарсан хандив босгож чаддаггүй. Жишээ нь, цусны төв одоо хүртэл сонин, тв, вебсайтуудад нэгэн зэрэг олон төлбөртэй сурталчилгаа явуулж тухайн цаг үедээ доноруудыг олж чаддаг ч хэдхэн сарын дараа донорууд эргээд л алга болчихдог. "Ice Bucket Challenge" яаж ийм үр дүнд хүрэв ?
1. Бодоод байх зүйлгүй, маш энгийн зүйл. Хүүхдүүд зуны халуун өдөр усаар байлддаг шиг зугаа гаргах төдий хялбар бөгөөд үүнийг харсан хэн ч дагаж хийх магадлал өндөр.
2. "Ice bucket challenge" - ийн дүрмээр дараагийн хүнээ 24 цагийн дотор дээрх үйлдлийг давтаж хийхийг хүснэ. Энэ нь Америкаар бол хар баасан гариг өдөртэй ижилхэн, манайхаар бол үс засуулдаггүй өдөр гэдэг шиг тэр өдөр хийхгүй л бол болохгүй гэх мессежийг өгдөг.
3. Хэрвээ утсаар таныг Challenge хийхийг хүсвэл хэн ч толгой дээрээ мөс асгахгүй. Сошиал медиад хэдэн зуу, мянган хүн харж буй учир Challenge хийсэн хүмүүс дээрх үйлдлийг хийх дуртай байгаа. Хэрвээ сошиал медиад нэг ч хүн байхгүй бол, эсвэл ядаж та 50-100 найзтай бол сошиал медиад татагдах багасдаг.
4. Дээрх үйлдлийн зорилго маш тодорхой. Хандив босгох нь зарим талаараа хүмүүсийг нэгдэж нийлэх, хамтдаа хөдөлмөрлөх боломжийг олгодог.
5. Хамгийн гол хүчин зүйл бол олны танил хүмүүсийн үйлдэл юм. Учир нь хүмүүсийн идеаль дүр олны танил хүмүүс болохоор тэднээс дээрх үйлдлийг суралцахад маш хялбар. Нөгөөтэйгүүр та бидний найзууд, дотны хүмүүсийн зоригтой үйлдэл танд ч бас нөлөөлдөг.
Л. Энхтүшиг
Thanks for sharing your expertise through your blog. Also check the can family court send you to jail
ReplyDelete